| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/00013/И |
| Дугаар | 197/ШШ2025/00226 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/00226
2025 01 21 197/ШШ2025/00226
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У,
Гар утас, төхөөрөмж худалдан авах болон багцын үйлчилгээний төлбөрт 4,229,009 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Х.Болдбаатараас гар утас төхөөрөмж худалдан авах болон багцын үйлчилгээний төлбөрт 4,229,009 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,229,009 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Х.Болдбаатарт холбогдуулан гар утас, төхөөрөмж худалдан авах болон багцын үйлчилгээний төлбөрт 4,229,009 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,229,009 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,229,009 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Болдбаатарт холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,229,009 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,229,009 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,616 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 41,308 төгрөгийг, хариуцагч Х.Болдбаатараас 41,308 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН