Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0967

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК /РД:/,

Хариуцагч: С дүүргийн Засаг даргын тамгын газар,

Хариуцагч: СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: С ХХК /РД:/ нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, А.М, гуравдагч этгээд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд С ХХК-ийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С ХХК нь 1. СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах; 2. С дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах; 3. С дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, тендерийг дахин явуулахыг даалгах-аар маргаж байна.

2. Хэрэгт цугларсан баримтууд:

2.1.С дүүргийн Засаг даргын Тамгын газраас СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалт зарлан явуулсан ба С ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, тус газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 706 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 771 дугаар албан бичгүүдээр тус тус тендерийн техникийн тодорхойлолт, тавигдах шалгуурт өөрчлөлт оруулахыг захиалагчид мэдэгдсэн тухай хариуг хүргүүлсэн,

2.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас С дүүргийн худалдан авах ажиллагааны газарт 2024.04.26-ны өдрийн Тендер хянасан тухай 705 дугаар албан бичгээр Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх СБДХААА/ дугаартай тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд Эх биеийн хазайлт КТ нь ихэвчлэн урагш хойшоо 30 хүртэл өнцөгтэй гэж заасан нь Gantry tilt нь зүсэлт хийх талбайд хүссэн өнцгөөр сканердах боломжийг олгож, цацрагт мэдрэмтгий эрхтэнд шууд өргөхөөс сэргийлнэ гэж дурдсан байна. Гэвч захиалагчийн тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна...Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5.2-т Зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж заасны дагуу тус тендерийн баримт бичгийн Багц 8-ын холбогдох техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулан, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулна уу гэж мэдэгдсэн.

Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж 12 дугаар хурлын тэмдэглэлээр СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх бараа нийлүүлэлтийн тендерийн баримт бичгийн III бүлэг. техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага Техникийн тодорхойлолт хэсэгт "эсхүл түүнтэй дүйцэх" тодотголыг хэрэглэх-ээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

2.3. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 769 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна... Захиалагч тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1-д Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер /Үндсэн ажилтан/ 3 жилээс доошгүй гэж, техникийн тодорхойлолтод ...нийлүүлэгчийн инженер, техникийн ажилтнууд нь дор хаяж 3 гэж тус тус заасан шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна... Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5.2-т Зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж заасны дагуу тус тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын ТШЗ 18.1, ТШЗ 18.2, ТШЗ 20.1 дэх заалтуудад холболдох өөрчлөлт оруулан хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэж шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулна уу гэж мэдэгдсэн.

2.4. 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 13 дугаар тэмдэглэлээр 1.БДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх бараа нийлүүлэлтийн тендерийн баримт ТШЗ 18.1-д "Бараа нийлүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн шаардлага "Шаардана" Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай, үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт: Захиалагчийн шаардсан цэгт барааг хүлээлгэн өгөх хүргэлтийн автомашины санал ирүүлэх /2 ширхэг ба түүнээс дээш" гэж өөрчлөлт хийх, 2. СБДХАAA/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх бараа нийлүүлэлтийн тендерийн баримт ТШЗ 20.1-т Баг8а Дүрс оношлогоо тавигдах боловсон хүчний шаардлага: Суурилуулалт, сургалт Тендерт санал болгож буй Компьютерт томографийн аппарат үйлдвэрлэгчийн албан ёсны дистрибьютер байх. Өмнө нь бие даан Компьютерт томографийн аппарат суурилуулсан туршлагатай 2-оос доошгүй инженертэй байх гэж өөрчлөх саналтай байна. гэж шийдвэрлэж энэ тухай хариуг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газарт хүргүүлсэн байна.

2.5. Ингээд тус тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж С дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3/1122 дугаар Мэдэгдэл хүргэх тухай албан бичгээр нэхэмжлэгчид ...СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтад ирүүлсэн танай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй болохыг хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг үндэслэн үүгээр мэдэгдэж байна. 1. Захиалагчийн тавьсан шаардлага: Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт, Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана. ТШЗ 20.1.4 дэх заалт. 13. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс шууд татгалзах үндэслэл болно. Оролцогчийн санал: Техникийн тодорхойлолтод нийцэх барааг ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: Нийлүүлэх бараа дор дурдсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцээгүй тул шаардлага хангахгүй. 2. Захиалагчийн тавьсан шаардлага: Хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалт: Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл; ТШЗ 20.1 дэх заалт: Барааг дагалдах үйлчилгээг хэрэгжүүлэх хүний нөөцийн мэдээлэл: ["Шаардана" Багц8-Дүрс оношлогоо тавигдах боловсон хүчний 2 шаардлага: Суурилуулалт, сургалт Тендерт санал болгож буй Компьютерт томографийн аппарат үйлдвэрлэгчийн албан ёсны дистрибьютер байх. Өмнө нь бие даан Компьютерт томографийн аппарат суурилуулсан туршлагатай 2- аас доошгүй инженертэй байх. Инженерүүд нийлүүлэх КТ-ийн үйлдвэрлэгчийн сургалтад хамрагдсан, суурилуулалт, хэрэглэгчийн сургалт хийх болон аппарат руу нэвтрэх эрхтэй байх. Дээрх чадамжуудыг нотолсон КТ-ийн үйлдвэрлэгчийн баталгаажуулж тамгалсан тодорхойлолт ирүүлэх. (сургалтын гэрчилгээ заавал хавсаргана.) Гэрчилгээ нь зөвхөн КТ-ийн аппаратад хамааралтай байх бөгөөд дээрх бичиг баримтуудаас дутуу ирүүлсэн болон өөр баримтыг хүчингүйд тооцож тендерээс татгалзах үндэслэл болно.Оролцогчийн санал: Мэдээллийг ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: Компьютерт томографийн аппаратын системд Нэвтрэх эрхтэй үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий инженерийн сертификатгүй. 3. Захиалагчийн тавьсан шаардлага: Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт: Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно. ТШЗ 20.1 дэх заалт: 4. Гарал үүслийн гэрчилгээ. Оролцогчийн санал: Ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: Барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй. Дээрх тендер шалгаруулалтад С ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн болно. Та энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргахгүй, тендер шалгаруулалтад цаашид оролцохгүй тохиолдолд дээр дурдсан тендер шалгаруулалт, түүний багцад гаргасан баталгааг цуцлуулах хүсэлтийг гаргах эрхтэй. гэж мэдэгдсэн байна.

2.6. Нэхэмжлэгчээс тус албан бичгийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/5239 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр 1. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1.4-т "гарал үүслийн гэрчилгээ ирүүлнэ." гэж заасан байна. "С " ХХК барааны үнийн задаргаа (маягт)-д санал болгож байгаа 10 нэр төрлийн барааны гарал үүслийг заасан байх ба бараа тус бүрд холбогдох гарал үүслийн гэрчилгээ ирүүлээгүй байна. Тендер шалгаруулалтын баримт бичгийн зааварчилгааны 17.2-т "хууль тогтоомжоор барааны гарал үүслийг заавал нотлохоос бусад тохиолдолд импортын барааны гарал үүслийг нотлох баримт бичиг тендерт ирүүлэхийг шаардахгүй" гэж заасан бөгөөд дээрх тохиолдолд "С " ХХК нь маягт 2-т заасан бараануудын гарал үүслийг холбогдох хууль тогтоомжоор заавал нотлох үүрэгтэй эсэхийг нягталж үзэх нь зүйтэй байна. 2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1.1-д "Багц 8: "Дүрс оношилгоо"-д тавигдах боловсон хүчний шаардлага, Суурилуулалт, сургалт. Тендерт санал болгож буй Компьютер томографийн аппарат үйлдвэрлэгчийн албан ёсны дистрибьютер байх. Өмнө нь бие даан Компьютер томографын аппарат суурилуулсан туршлагатай 2-оос доошгүй инженертэй байх. Инженерүүд нийлүүлэх КТ-ийн үйлдвэрлэгчийн сургалтад хамрагдсан, суурилуулалт, хэрэглэгчийн сургалт хийх болон аппарат руу нэвтрэх эрхтэй байх. Дээрх чадамжуудыг нотолсон КТ-ийн үйлдвэрлэгчийн баталгаажуулж тамгалсан тодорхойлолт ирүүлэх. (сургалтын гэрчилгээ заавал хавсаргана.) Гэрчилгээ нь зөвхөн КТ-ийн аппаратад хамааралтай байх бөгөөд дээрх бичиг баримтуудаас дутуу ирүүлсэн болон өөр баримтыг хүчингүйд тооцож тендерээс татгалзах үндэслэл болно." гэж заасан байна. "С " ХХК-ийн тендерт ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Т/24/110 тоот албан бичигт "тус компанийн ажилтан Э.Т, О.Б болон Б.Б нар үйлдвэрлэгчийн компьютер томографын аппаратын угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ, урсгал техник үйлчилгээ, хэрэглэгчийн сургалт хийх болон аппаратын систем рүү нэвтрэх эрх олгох дараах сургалтуудад хамрагдан эрх авсан болно. Үүнд: Аюулгүй байдал, дүрс оношилгооны системийн аюулгүй байдал, системийн гүйцэтгэл, инсайзив КТ суурилуулалтын дельта, KT суурилуулалтын сургалтын хөтөлбөр, Mx суурилуулалтын эцсийн шалгалт, дүрс оношилгооны системийн суурилуулалтын үндэс, сүлжээний үндэс, Ноах өвчтөний орны цахим сургалт, VS-ийн КТ үндэс (КТ brilliance/ingenuity сургалтад хамрагдсан мэргэжилтэн шаардлагагүй) болон нэг гэр бүл V2 сургалтад хамрагдсан ба сургалтад хамрагдаж үйлдвэрлэгчийн эрх авсан хүн тус бүрийн боловсон хүчний танилцуулгад бүх сертификатуудыг хавсарган тендерийн материалд санал болгосон." гэж дурдсан байна, тус компани тендерт Э.Т, О.Б, Б.Б нарын ажлын туршлага, ур чадварын мэдээлэл бүхий намтар, ажилтан тус бүрд холбогдох "Ф"-ийн ийн боловсролын программын захирал Зүе Хоувын гарын үсэгтэй "Аюулгүй байдал", "Дүрс оношилгооны системүүдийн аюулгүй байдал", "Системийн гүйцэтгэл", "Ноах өвчтөний орны цахим сургалт", "VS-ийн КТ үндэс, "Дурс оношилгооны системүүдийн суурилуулалтын үндэс", "Инсайзив кт суурилуулалтын дельта", "КТ суурилуулалтын сургалтын хөтөлбөр", "Мх суурилуулалтын эцсийн шалгалт", "Үндсэн сүлжээ" зэрэг сургалт дуусгасны гэрчилгээг тус тус ирүүлсэн, түүнчлэн гэрчилгээ тус бүрд "Энэхүү гэрчилгээ нь олгосон огнооны байдлаар сургалт дууссаны нотолгоо болно. Цаашид, "Ф"-ийн багаж, материал, бусад мэдээлэлд нэвтрэх эрхтэй ба тус нэвтрэлтийн хяналтын нөхцөлийг "Ф"-ийн холбогдох бодлого, журмаар зохицуулагдана." гэж тэмдэглэсэн байхад "компьютер томографын аппаратын системд нэвтрэх эрхтэй үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий инженерийн сертификатгүй" гэж хянан үзсэн нь үндэслэлгүй байна.

Тендер шалгаруулалтын хувийн хэрэгт байгаа үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд "С " ХХК-ийн тендерт ирүүлсэн гэрээ хэрэгжүүлэх боловсон хүчний мэдээлэлд хавсаргасан холбогдох гэрчилгээг хуурамч, албан ёсны биш, тодруулах шаардлагатай гэж дурдсан байх боловч тендер шалгаруулалтын баримт бичгийн зааварчилгааны 27-д зааснаар холбогдох байгууллагаас тодруулах ажиллагаа хийсэн эсэх тодорхойгүй, энэ талаарх мэдээлэл, баримт бичгийн тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгалаагүй байх тул дээрх асуудлаар холбогдох байгууллагаас тодруулж, хянан үзэх нь зүйтэй байна. 2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод "Нийлүүлэх бараа нь доор дурдсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцсэн буюу "эсхүл түүнтэй дүйцэх" байна. "СТ 160 Зүслэгт Компьютер томограф"- ын ерөнхий техникийн шаардлага (2): Эх биеийн хазайлт КТ нь ихэвчлэн урагш эсвэл хойшоо 30 хүртэл өнцөгтэй байдаг." гэж тус тус заасан байна.

"С " ХХК тендерт "P Incisive 128 загварын компьютер томографын аппарат /128 зүсэлттэй/" санал болгосон байх ба харьцуулсан техникийн тодорхойлолт, "Ф Системс Нидерланд Б.В" компанийн гадаад борлуулалт хариуцсан менежер Геерингсийн гарын үсэг, компанийн тамга бүхий техникийн үзүүлэлт гэсэн нэртэй баримт, мөн "Инсайзив КТ- ийн суурь систем 1.1" гэсэн нэртэй танилцуулга тус тус ирүүлжээ. Харьцуулсан техникийн тодорхойлолтод "Эх биеийн хазайлт: механик хазайлт +30/-30, шинжилгээний үеийн хазайлт: -18/+14.5. Тайлбар: тохирч байгаа, СТ-ний үйлдвэрлэгчийн баталгаажуулсан техникийн үзүүлэлт хуудас 1 болон дэлгэрэнгүй техникийн тодорхойлолт хуудас 5 (гантрийг орчин үед урагш болон хойш шаардлага гардаггүй болсон, учир нь орчин үеийн 16 болон түүнээс дээш зүсэлттэй ямар ч компьютерт томографын аппаратын гантрийн 0 хэмийн хазайлттай авсан зургийг дараа нь хэдэн ч хэмийн налуутай зураг болгож болдог болсон)." гэж заасан байна. Англи хэлээс орчуулсан "Ф Системс Нидерланд Б.В" компанийн техникийн үзүүлэлтүүд гэсэн баримтад "Бид эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, борлуулагч ... үүгээр дараах техникийн параметрүүдийг итгэмжилж байна. Ф******* Инсайзив КТ-ийн техникийн параметрүүд (Инсайзив КТ үндсэн загвар) ... Их биеийн хазайлт урагш эсвэл хойшоо 30 хүртэл өнцөгтэй байх ёстой: - 30/+30 градусын механик хазайлт, -18/+14.5 скан хийх явцын градус" гэж заасан байна.

Харин "Инсайзив КТ-ийн суурь систем 1.1" гэсэн нэртэй танилцуулгад "Гантрийн хазайлт: -18 to +14.5 0.5-ийн өсөлттэй" гэж дурдсан байна. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд "С " ХХК-ийн КТ-ийн зүсэлтийн хазайлтын хувьд (-18)-(+14.8) санал болгосон. Үйлдвэрлэгчийн итгэмжлэлээр "Механикаар 30 градус тохируулна" гэж ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна. КТ-ийг суурилуулсны дараа гараар тохируулах боломжгүй гэж дүгнэж байна. Багц 8: Дүрс оношилгоо багцыг 2 удаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө зарлахад "С " ХХК-аас тендер ирүүлж байсан. Энэ шалтгаанаар үнэлгээний шатнаас хасагдаж байсан. Тиймээс үйлдвэрлэгчийн ирүүлсэн "Механикаар 30 градус" тохируулна гэснийг зассан буюу хуурамчаар үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Үйлдвэрлэгч рүү албан бичгээр хүсэлт явуулах саналтай байна." гэж тэмдэглэсэн байна.

"С " ХХК-ийн тендерт ирүүлсэн харьцуулсан техникийн тодорхойлолт, үйлдвэрлэгчээс тус компанид хүргүүлсэн техникийн үзүүлэлт, танилцуулгад эх биеийн хазайлтын хэмжээ зөрүүтэй байгаа асуудлыг захиалагч хуурамч байх магадлалтай, үйлдвэрлэгчээс тодруулах санал гаргасан байхад тус баримт бичигтэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн зааварчилгааны 27.1-д зааснаар холбогдох байгууллагаас тодруулах ажиллагаа хийсэн эсэх тодорхойгүй, энэ талаарх мэдээлэл баримт бичгийн тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгалагдаагүй байх тул дээрх асуудлаар холбогдох байгууллагаас тодруулж, хянан үзэх нь зүйтэй байна. 4.Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод "Нийлүүлэх бараа нь доор дурдсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцсэн буюу "эсхүл түүнтэй дүйцэх" байна. "СТ 160 Зүслэгт Компьютер томограф"-ын иж бүрдэл: Бүх системийн тог баригч 1" байна. Бүх системийн тог баригч тогтворжуулагч нь: трансформертой, өндөр давтамжийн, online, double conversion; Цахилгаан тасарсан үед 15 минутаас багагүй хугацаанд ажиллах" гэж заасан байна. "С " ХХК тендерт UPSEN MS загварын 100kVA тог баригч систем (UPS) 1 ширхгийг санал болгосон байх ба "Ш" компанийн UPSEN MS загварын 100kVA тог баригч систем (UPS)-ийн техникийн үзүүлэлтүүд гэсэн баримтыг түүний орчуулгын хамт ирүүлжээ (5.1. Үйлдвэрлэгчээс баталгаажуулсан үзүүлэлт хүртэл гэсэн файлын 28, 29 дэх хуудас). Уг баримтад UPSEN MS загварын 100kVA тог баригч систем (UPS) нь трансформерт, өндөр давтамж, онлайн, давхар хувиргагчтай. Цахилгааны тасалдалтай үед хамгийн багадаа 15 минут ажиллана." гэсэн байна. Харин тус компанийн тендерийн "5.4. Дагалдах аппаратуудын техникийн тодорхойлолт танилцуулга гэсэн файлын 1-ээс 5 дахь хуудсанд хавсаргасан "Ш" компанийн үйлдвэрлэсэн өндөр давтамжийн MS загварын тог баригч"-ийн Англи хэлээр ирүүлсэн танилцуулгад "model MS100KVA battery type: Backup time" гэсэн байхад уг баримтын орчуулгад "Загвар MS100KBA батерэйн нөөцийн хугацаа: тог тасарсан нөхцөлд хамгийн багадаа 15 минут ажиллана." гэж зөрүүтэй орчуулагдсан байна.

Тус компанийн тендерт ирүүлсэн "5.1.Үйлдвэрлэгчээс баталгаажуулсан үзүүлэлт хүртэл" гэсэн файлын 29 дэх хуудсанд хавсаргасан "UPSEN MS загварын 100kVA тог баригч систем (UPS)-ийн техникийн үзүүлэлтүүд" гэсэн нэртэй баримтад "Ш" компанийн маркетингийн захирал Софиа гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байгаагаас үзэхэд уг баримтыг хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй байх боловч тендерийн "5.4. Дагалдах аппаратуудын техникийн тодорхойлолт танилцуулга гэсэн файлын 1-ээс 5 дахь хуудсанд хавсаргасан ""Ш" компанийн үйлдвэрлэсэн өндөр давтамжийн MS загварын тог баригч" гэсэн танилцуулгад заасан 100kVA тог баригчийн үзүүлэлтээс зөрүүтэй байна. Дээрх мэдээллээс дүгнэхэд "Ш" компани нь тог баригч 100kVA тог баригч систем (UPS)-ийн батарейн үзүүлэлтийн талаар "Back up time" болон "Will work for at least 15 minutes in case of power outage" гэж зөрүүтэй мэдээлэл гаргасан, түүнчлэн "С " ХХК нь тендерт батарейн "Backup time" гэснийг "тог тасарсан нөхцөлд хамгийн багадаа 15 минут ажиллана гэж зөрүүтэй орчуулж ирүүлсэн асуудлаар үйлдвэрлэгчээс тодруулж, хянан үзэх нь зүйтэй байна.

5. "С " ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичигт, мэдээллийн зөрүүтэй байгаа асуудлаар тодруулгын хариуд тус компанид хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан нөхцөл илэрвэл оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.10 дахь заалтад заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хянуулахаар тус яаманд ирүүлнэ үү. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3/1122, гэрээ байгуулах эрх олгосон 3/1114 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 55.10.3 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын 8 дугаар багцын тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болно. гэж мэдэгдэн, хувийг захиалагчид хүргүүлжээ.

2.7. Үүний дагуу С дүүргийн Засаг даргын тамгын газрын газраас тендерийн үнэлгээг дахин хийж, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Мэдэгдэл хүргэх тухай албан бичгээр Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарлагдсан СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй болохыг хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг үндэслэн үүгээр мэдэгдэж байна. 1. Захиалагчийн тавьсан шаардлага: Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт: Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана. ТШЗ 20.1.4 дэх заалт: 13. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс шууд татгалзах үндэслэл болно. Оролцогчийн санал: Техникийн тодорхойлолтод нийцэх барааг ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: Нийлүүлэх бараа дор дурдсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцээгүй тул шаардлага хангахгүй. (Хавсралт үзнэ үү). 2. Захиалагчийн тавьсан шаардлага: Хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалт: Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн мэдээлэл; yp чадварын мэдээлэл: ТШЗ 20.1 дэх заалт: Барааг дагалдах үйлчилгээг хэрэгжүүлэх хүний нөөцийн мэдээлэл: ["Шаардана"] БАГЦ8-Дүрс оношлогоо тавигдах боловсон хүчний шаардлага: Суурилуулалт, сургалт Тендерт санал болгож буй Компьютерт томографийн аппарат үйлдвэрлэгчийн албан ёсны дистрибьютер байх. Өмнө нь бие даан Компьютерт томографийн аппарат суурилуулсан туршлагатай 2- аас доошгүй инженертэй байх. Инженерүүд нийлүүлэх КТ-ийн үйлдвэрлэгчийн сургалтад хамрагдсан, суурилуулалт, хэрэглэгчийн сургалт хийх болон аппарат руу Нэвтрэх эрхтэй байх. Дээрх чадамжуудыг нотолсон КТ-ийн үйлдвэрлэгчийн баталгаажуулж тамгалсан тодорхойлолт ирүүлэх. (сургалтын гэрчилгээ заавал хавсаргана.) Гэрчилгээ нь зөвхөн КТ-ийн аппаратад хамааралтай байх бөгөөд дээрх бичиг баримтуудаас дутуу ирүүлсэн болон өөр баримтыг хүчингүйд тооцож тендерээс татгалзах үндэслэл болно. Оролцогчийн санал: Мэдээллийг ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: Компьютерт томографийн аппаратын системд Нэвтрэх эрхтэй үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий инженерийн сертификатгүй. 3. Захиалагчийн тавьсан шаардлага: Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт: Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, холбогдох эсхүл мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно. ТШЗ 20.1 дэх заалт: 4. Гарал үүслийн гэрчилгээ. Оролцогчийн санал: Ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: Барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй. /Гарал үүслийн улс Хятад улс P Healthcare (S) Co., Ltd, Үйлдвэрлэгчийн итгэмжлэл- Netherland зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн/. 4. Захиалагчийн тавьсан шаардлага: Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт: Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, 4 туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, холбогдох эсхүл мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно. ТШЗ 20.1 дэх заалт: 1.Санал болгож буй барааны чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ. Оролцогчийн санал: Ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: https://www.t.com/en/ services/product- certification/ сайтад чанарын гэрчилгээ бүртгэлгүй. /GI 011876 0029 Rev. 00, cert:Q5 080330 0034 Rev. 04.

2.8. Дээрх тендер шалгаруулалтад С ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн болно. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзсэн тул Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хүргүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна. Та энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргахгүй, тендер шалгаруулалтад цаашид оролцохгүй тохиолдолд дээр дурдсан тендер шалгаруулалт, түүний багцад гаргасан баталгааг цуцлуулах хүсэлтийг гаргах эрхтэй.-г мэдэгджээ.

2.9. Нэхэмжлэгчээс тус захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба тус яамнаас 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 03/6117 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана." гэж заасан. Танай гомдолд дурдсан асуудлаар тус яам үзэж, холбогдох шийдвэрийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/5239 тоот албан бичгээр хүргүүлсэн байх тул дээрх хуульд заасны дагуу... гомдлыг буцаажээ.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан: Манай компани С дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан С дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтад оролцсон. Тус тендер шалгаруулалтын баримт бичиг нь өрсөлдөөнийг хязгаарласан байсан тул манай компаниас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан ба тус газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 706 дугаар албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 771 дугаар албан бичгээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэж тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчид мэдэгдсэн. Гэвч захиалагчаас ШӨХТГ-ын мэдэгдлийн дагуу тендерийн баримт бичигтээ өөрчлөлт оруулаагүй бөгөөд өрсөлдөөнийг хязгаарласан баримт бичгийн дагуу тендерийн үнэлгээг явуулсан. Ингээд С дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3/1122 дугаар албан бичгээр СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтад ирүүлсэн тендер нь шаардлага хангаагүй талаар мэдэгдсэн. Манай компаниас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/5239 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. С дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр манай компанийн тендер шаардлага хангахгүй талаар дахин мэдэгдэл ирүүлсэн бөгөөд ийнхүү шаардлага хангаагүй гэж үзэхдээ Сангийн яамнаас хянасан асуудлыг огт харгалзаж үзээгүй. Ийнхүү манай компаниас захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан боловч тус яамны 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 03/6117 дугаар албан бичгээр өмнө шийдвэрлэсэн асуудал гэж үзэж гомдлыг буцаасан талаарх хариуг ирүүлсэн. Манай компаниас С дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн явуулаагүй гэж үзэж байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: "С " ХХК нь С дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх" СБДХААА//02/01 тоот тендерийн багц 8 Дүрс оношлогоо-д 2,189,000,000.00 /хоёр тэрбум нэг зуун наян есөн сая/ төгрөгийн үнийн саналтайгаар оролцсон бөгөөд бидний санал болгосон P Incisive 128 загварын иж бүрэн компьютерт томографын аппарат (128 зүсэлттэй) дагалдах төхөөрөмжүүд нь тус тендерээр шаардсан бүх техник үзүүлэлтүүд болон үндсэн шаардлагыг бүрэн хангасан. Тус тендерийн хариу 2024 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн огноотой 3/1122 тоот албан бичгээр ирүүлсэн. Тус албан бичигт дурдсанаар манай компанийн тендерийг дараах 3 үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзсэн. Үүнд:

1. Барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй.

2. Компьютерт томографийн аппаратын системд нэвтрэх эрхтэй үйлдвэрлэгчийн 3 зөвшөөрөл бүхий инженерийн сертификатгүй.

3.. Нийлүүлэх бараа техникийн тодорхойлолт болон стандартад нийцээгүй.

Манай компаниас тендерийн үнэлгээний хорооны дээрх байдлаар үнэлснийг хуулийг зөрчсөн гэж үзэж Сангийн яаманд гомдол гаргасан болно. Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/5239 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр дээрх 3 асуудлыг гомдлын дагуу хянаж хариу ирүүлсэн. Үүндээ (1) бараануудын гарал үүслийг холбогдох хууль тогтоомжоор заавал нотлох үүрэг эсэхийг нягталж үзэх, (2) компьютер томографын аппаратын системд нэвтрэх эрхтэй үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий инженерийн сертификатгүй гэж хянан үзсэн нь үндэслэлгүй (3) техникийн тодорхойлолтод эх биеийн хазайлтын хэмжээ зөрүүтэй асуудлыг үйлдвэрлэгчээс тодруулж, хянан үзэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Гэтэл С дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд дээрх асуудлуудыг тодруулж, нягталж үзэлгүйгээр дахин өмнөх үндэслэлээр тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн байна. Хариуцагчаас тендерийг дээрх байдлаар үнэлсэн нь дараах байдлаар үндэслэлгүй бөгөөд манай компанийн санал болгосон P Incisive 128 загварын иж бүрэн компьютерт томографын аппарат (128 зүсэлттэй) дагалдах төхөөрөмжүүд нь тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангаж байгаа болно.

1. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1 дэх заалт: 4. Гарал үүслийн гэрчилгээ ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байгаа талаар: Манай компани нь тус тендерийн материалд хавсарган хүргүүлсэн Маягт 2 барааны үнийн задаргаа хэсэгт гарал үүслийн улсыг тодорхой зааж бөглөсөн бөгөөд мөн үйлдвэрлэгчийн чанарын сертификатууд дээр үйлдвэрлэгч улс тодорхой заагдсан (тус албан бичигт тендерт ирүүлсэн үнийн саналын хуваарь болон чанарын сертификатуудыг давтан хавсаргаж ирүүлж байгаа). Гарал үүслийн гэрчилгээний тухайд тус тендерийн дагуу нийлүүлэгдэх тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчээс худалдан авч Монгол улс руу экспортод гаргахаар үйлдвэрлэгч орны улсын хилээр гаргах үед л гарал үүслийн гэрчилгээ баталгаажиж дагалдаж ирдэг тул урьдчилан авч тендерт хавсарган санал болгох ямар ч боломжгүй юм. Энэ нь тус тендерт оролцогч ямар ч компани тус тендерийн дагуу нийлүүлэх тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээг урьдчилан авч (өөрийгөө тус тендерт шалгарна гэж мэдэж тус тендерийн дагуу нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийг урьдчилж үйлдвэрлүүлснээс бусад тохиолдолд) тендерт хавсаргах боломжгүй болно.Тус тендерийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж шалгаруулсан С ХХК- ийн ирүүлсэн бичиг баримтуудыг tender.gov.mn сайтаас татаж авч үзэхэд ч мөн адил тус тендерийн дагуу нийлүүлэх тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээг тендерт хавсарган ирүүлээгүй байх бөгөөд "гарал үүслийн гэрчилгээг урьдчилан авах боломжгүй талаар дурдаж тус тендерийн дагуу шинээр нийлүүлэгдэх аппараттай огт хамааралгүй өөр газар нийлүүлсэн аппаратуудын гарал үүслийн гэрчилгээг тендерт ирүүлсэн байна. Иймд урьдчилан авч тендерийн баримт бичигт хавсарган санал болгох боломжгүй гэрчилгээ шаардан, ирүүлээгүй тул шаардлагад нийцэхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

2. "Компьютерт томографийн аппаратын систем рүү Нэвтрэх эрхтэй үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий инженерийн сертификатгүй" гэж үзсэн захиалагчийн шийдвэрийн талаар: Манай компани нь P******* компанийн албан ёсны дистрибьютер мөн бөгөөд тус тендерт санал болгосон ("хуурамч, албан ёсны биш" гэж тендерийн хороо үзсэн) Э.Т, О. Б, Б.Б нарын Дүрс оношилгооны (MRI, Компьютерт томографи болон Ангиографийн) ямар, ямар тоног төхөөрөмж дээр ямар төрлийн сургалтуудад хамрагдсан талаар маш тодорхой бичигдсэн P******* компанийн төв оффис байрлах Нидерланд улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Апостиль гэрчилгээгээр баталгаажсан P******* компанийн тодорхойлолтыг нотариатаар батлуулж албан ёсны орчуулгын хамт тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн болно. Манай компаниас тендер шалгаруулалтад аливаа байдлаар хууль зөрчиж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн өгөөгүй байтал ямар үндэслэлээр хуурамч баримт бичиг гэж үзээд буй нь ойлгомжгүй бөгөөд зориудаар гүтгэж буй явдал байна.

3. "ТШЗ 20.1 дэх заалт Санал болгож буй барааны чанар гэрчилгээ, тохирлын гэрчилгээ: "https://www.t.com/en/services/product-certivation/ сайтад чанарын гэрчилгээ бүртгэлгүй. /G1 011876 0029 Rev. 00, cert:Q5 080330 0034 Rev.04/" гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байгаа талаар. Тус тендер шалгаруулалтын нээлт нь 2024 оны 05 дугаарын сарын 17-ний өдөр болсон ба тус тендерийн баримт бичигт хавсарган компьютер томографын аппаратын хамгийн чухал үнэтэй эд анги болох рентген хоолойг 10 жилийн баталгаат засварын хугацаатайгаар санал болгосон бөгөөд тус рентген хоолойны G1 011876 0029 Rev. 00 дугаартай чанарын гэрчилгээний хүчинтэй хугацаа тендерийн үнэлгээний явцад 2024 оны 05 дугаар сарын 26-ний өдөр дуусгавар болж дахин хүчинтэй хугацаа нь 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор сунгагдаж https://www.t.com/en/services/product-certification/ps-cert?q сайтад CL 011876 0031 Rev. 00 дугаартай болж бүртгэгдсэн бөгөөд тус бүртгэлд захиалагчийн бүртгэлгүй байна гэх G1 011876 0029 Rev. 00 дугаартай гэрчилгээ нь хамрагдсан болохыг заасан тул захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байгаа болно. Компьютер томографын аппаратын үйлдвэрлэгчийн тендерт хавсаргасан Q5 080330 0034 Rev. 04 дугаартай 2025 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр дуусгавар болох хүчинтэй хугацаатай ISO 13485 гэрчилгээний хамрах хүрээнд шинэ загварууд нэмэгдэж https://www.t.com/en/services/product-certification/ps-cert?q сайтад нэмэлт өөрчлөлт нь Q5 080330 0034 Rev. 05 дугаартай болон шинэчлэгдэж бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх хүчинтэй гэрчилгээ нь хүчингүй болохгүй бөгөөд гэрчилгээний үндсэн дугаар болох Q5 080330 0034 дугаараар сайтад бүртгэлтэй эсэхийг харах боломжтой. Иймд захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байгаа болно.

4 "Ерөнхий техникийн шаардлага: Эх биеийн хазайлт КТ нь ихэвчлэн урагш эсвэл хойноо 30 хүртэл өнцөгтэй байдаг" гэсэн захиалагчийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэрийн талаар: Тус тендерт манай компанийн зүгээс үйлдвэрлэгчээс ирүүлсэн баримт бичгүүдийг зассан буюу хуурамчаар үйлдсэн зүйл байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Үйлдвэрлэгчээс ирүүлсэн баримт бичгүүдийг үнэлгээний хорооны гишүүд магадалж баталгаажуулалгүйгээр хувийн үзэмжээр хандан шийдвэр гаргасанд гайхаж байна. Манай компанийн зүгээс Р******* компанид хүсэлт гаргаж тус тендерт санал болгосон P******* Incisive 128 загварын компьютер томографийн аппаратын эх биеийн хазайлт: Механик хазайлт +30/-30, шинжилгээний үеийн хазайлт 18/+14.5-ийн өнцөгтэй гэж манай компанид ирүүлсэн техникийн үзүүлэлтийн тодорхойлолтыг баталж манай тус тендерт санал болгосон P******* Incisive 128 зүсэлттэй Компьютерт томографийн аппаратны Хэрэглэгчийн гарын авлагын 21-р хуудсыг тус Хэрэглэгчийн гарын авлагын нүүр болон Гарчигтай хуудаснуудын орчуулгын хамт тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн болно. Мөн энэ Компьютерт томографийн аппаратны гантрийн налалтын асуудлаар P******* компанид хандаж энэ талаар тодорхойлолт үйлдэж С дүүргийн Засar даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороонд буухиа шуудангаар явуулж өгөхийг хүссэн бөгөөд Р******* компанийн зүгээс тус тодорхойлолтыг тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн болно. Тус тендерийн шаардлагад Эх биеийн хазайлт: "КТ" нь ихэвчлэн урагш эсвэл хойшоо 30 хүртэл өнцөгтэй байдаг" гэсэн бөгөөд заавал +/-30 байна гэсэн заалт байхгүй байтал заавал 30 байх ёстой мэтээр тайлбарлаж манай компанийн санал болгосон Эх биеийн хазайлт: Механик хазайлт +30/-30, шинжилгээний үеийн хазайлт -18/+14.5-ийн өнцөгтэй компьютер томографийн аппаратыг "шаардлага хангахгүй хуурамч мэдээлэл өгсөн байх" гэж үзэж, шалгаж баталгаажуулалгүйгээр үнэлгээний хорооны гишүүдийн хувийн үзэмжээр мушгин гуйвуулж байгаа нь үндэслэлгүй байна. Эх биеийг (Гантрийг) орчин үед урагш болон хойш хазайлгах шаардлага гардаггүй болсон, учир нь 16 болон түүнээс дээш зүсэлттэй, MPR буюу Multiplanar reconstruction программ хангамжтай (тус тендерээр энэ программ хангамжийг шаардсан ба бид санал болгосон байгаа) ямар ч Компьютерт томографийн аппаратын гантрийн "0" хэмийн хазайлттай авсан зургийг дараа нь хэдэн ч хэмийн налуутай зураг болгож дахин боловсруулалтыг хормын зуур хийдэг болсон. Захиалагчийн шаардлагыг манай компанийн санал болгосон P Incisive 128 загварын компьютерт томографын аппарат (128 зүсэлттэй) нь бүрэн хангаж байгаа болно. Мөн тус "Эх биеийн хазайлт КТ нь ихэвчлэн урагш эсвэл хойшоо 30 хүртэл өнцөгтэй байдаг" гэсэн заалт нь өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа талаар ШӨХТГ-т гомдол гаргасан ба тус газраас гомдлыг хянаж, 2024 оны 04-р сарын 26-ний өдрийн 706 тоот албан бичгээр "захиалагч тендерийн баримт бичиг техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5. дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5.2-т "Зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах" гэж заасны дагуу тус тендерийн баримт бичгийн Багц 8-ын холбогдох техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулан, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдсэн болно" гэсэн хариуг ирүүлсэн. Гэвч захиалагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шаардлагыг биелүүлээгүй, ямар нэгэн өөрчлөлт оруулалгүй энэ техникийн үзүүлэлтийг хэвээр нь тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн тендерийн нээлт хийсэн нь ШӨХТГ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй хууль зөрчсөн үйлдэл гаргасан.

5. "Бүх системийн тог баригч тогтворжуулагч: Трансформертой, өндөр давтамжийн, online, double conversion" гэсэн захиалагчийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байгаа талаар: Тендерт захиалагчийн техникийн шаардлага хангасан S******* Co., Ltd компанийн үйлдвэрлэсэн Upsen MS загварын 100KVA загварын өндөр давтамжийн тог баригчийг санал болгон тог баригчийн танилцуулга, үйлдвэрлэгчийн тодорхойлолт албан бичиг (Specifications letter) зэргийг хавсарган тендерт санал болгосон ба эдгээр бичиг баримтууд дээр дээр High Frequency Double Conversion Online UPS гэж тодорхой заагдсан байтал захиалагч гуйвуулж "нам давтамжийн онлайн UPS" гэж үзсэн нь үндэслэлгүй байгаа болно.

6. "Бүх системийн тог баригч тогтворжуулагч: Цахилгаан тасарсан үед 15 минутаас багагүй хугацаанд ажиллах" "Нотлох бичиг баримт байхгүй буюу хангахгүй, UPS-ний барих минутын хувьд үйлдвэрлэгч тодорхойлолт гаргаж өгөх шаардлагатай ба баттерейний хүчин чадал, кабинетын хэмжээнээс хамаараад барих минут өөрчлөгддөг Иймд энэ тохиолдолд заавал үйлдвэрлэгч баталгаа гаргаж өгөх шаардлагатай байдаг ба ядаж санал болгож буй аппаратын минут дээр нотлох баримт оруулах шаардлагатай байдаг" гэсэн захиалагчийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэрийн талаар: Тус тендерт захиалагчийн техникийн шаардлага хангасан S******* Co., Ltd компанийн үйлдвэрлэсэн Upsen MS загварын 100KVA загварын өндөр давтамжийн тог баригчийг санал болгосон тог баригчийн танилцуулгын 2 дахь хуулсанд Back up time буюу баттерейн нөөц хугацаа, Will work for at least 15 minutes in case of power outage буюу тог тасарсан нөхцөлд хамгийн багадаа 15 минут ажиллана гэж орчуулсныг Сангийн яамны албан бичигт бичигдсэн мэдээллээс дүгнэхэд "Ш компани нь тог баригч 100KVA тог баригч систем (UPS)-ийн батарейн үзүүлэлтийн талаар "Back up time" болон "Will work for at least 15 minutes in case of power outage" зөрүүтэй мэдээлэл гаргасан, түүнчлэн "С " ХХК нь тендерт Gamapein "Back up time" гэснийг "тог тасарсан нөхцөлд хамгийн багадаа 15 минут ажиллана" гэж зөрүүтэй орчуулж ирүүлсэн асуудлаар үйлдвэрлэгчээс тодруулж, хянан үзэх нь зүйтэй байна" гэсэн Гэвч тендерт санал болгосон тог баригчийн танилцуулгын 2 дахь хуудсанд Back up time буюу баттерейн нөөц хугацаа, Will work for at least 15 minutes in case of power outage буюу тог тасарсан нөхцөлд хамгийн багадаа 15 минут ажиллана гэж тус тусдаа хоёр утга байгаа атал зөвхөн "Back up time" гэсэн утга байгаа мэтээр хариу ирүүлсэн байгаа нь үнэлгээний хороо баримт бичгийг бүрэн танилцаж үнэлгээ хийгээгүй болохыг илтгэж байна.

Ийнхүү дээрх тендер шалгаруулалтын үнэлгээний хороо, захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасан зарчмыг илтэд зөрчиж, тэгш өрсөлдөх боломжийг хязгаарлаж, улмаар хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчиж, илтэд нэг талд үйлчилж, манай компанийн баримт бичгийг зориудаар, илт үндэслэлгүйгээр үнэлсэн байна.

Иймд СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож, С дүүргийн Засаг даргын Тамгын газрын газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, С дүүргийн Зacar даргын тамгын газраас зарласан СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, тендерийг дахин явуулахыг даалган шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч хариуцагчийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 706 дугаартай тендерийн баримт бичиг хянасан тухай, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 771 дугаартай албан бичгүүдээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тухайн албан бичгүүдээр захиалагч талд хүргүүлсэн мэдэгдлийн дагуу тендерийн баримт бичигтээ өөрчлөлт оруулаагүй, өрсөлдөөнийг хязгаарласан баримт бичгийн дагуу тендерийн үнэлгээ явуулсан гэжээ. Дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдаад байгаа 706, 771 дугаар албан бичгүүд ирээгүй бөгөөд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 705 дугаар албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" заасны дагуу тендерийн баримт бичиг болон худалдан авах ажиллагаа зохион байгуулах үйл ажиллагаа хэрхэн тухай хуулийн зөрчиж байгаа талаар дүгнэлт байхгүй байсан тул тухайн асуудлыг үнэлгээний хорооны хуралдаанаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн.

Харин захиалагч тендерийн баримт бичгийг боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд Үнэлгээний хороо тухайн асуудлаар хуралдаж, тендерийн баримт бичигт "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотголыг оруулж, www.user.tender.gov.mn цахим системд байршуулсан. Зөрчил арилгасан талаар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар албан бичгээр холбогдох материалын хамт хүргүүлж, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан. Үүний дараа С ХХК-аас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт дахин гомдол гаргасны дагуу тус газраас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 769 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнээд, ингэхдээ тендерийн баримт бичгийн СБДХААА/ дугаартай тендерийн баримт бичгийн Багц8-Дүрс оношлогоо-д ТШЗ 18.1-д "Бараа нийлүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн шаардлага: "Шаардана" Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт: Захиалагчийн шаардсан цэгт барааг хүлээлгэн өгөх зориулалтын хүргэлтийн автомашины санал ирүүлэх /хамгийн багадаа 3ш ба түүнээс дээш/ гэж заасан нь дээрх заалтыг зөрчсөн гэж үзсэн.

Үүний хүрээнд Үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 13 дугаар хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 "Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг тендер шалгаруулалтын баримт бичигт заана" гэсний дагуу автомашин тусгахаар, "зориулалтын" гэсэн тодотголыг хасч, ТШЗ 18.1-д Бараа нийлүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн шаардлага: "Шаардана" Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт: Захиалагчийн шаардсан цэгт барааг хүлээлгэн өгөх хүргэлтийн автомашины санал ирүүлэх/ 2 ширхэг ба түүнээс дээш/ гэж тус тус тендерийн баримт бичигт өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэж, оруулсан өөрчлөлтийг www.user.tender.gov.mn цахим системд байршуулсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 "Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно", мөн хуулийн 17.2 "Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно", мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэг "Гэрээний үүргийг гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл" гэсний дагуу гэрээ гүйцэтгэхтэй холбоотой шалгуур тул ТШЗ 20.1-т Багц 8-Дүрс оношлогоо тавигдах боловсон хүчний шаардлага: Суурилуулалт, сургалт Тендерт санал болгож буй Компьютерт томографийн аппарат үйлдвэрлэгчийн албан ёсны дистрибьютер байх. Өмнө нь бие даан Компьютерт томографийн аппарат суурилуулсан туршлагатай 2-оос доошгүй инженертэй байх гэж тендерийн баримт бичигт өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэж, www.user.tender.gov.mn цахим системд байршуулсан бөгөөд зөрчил арилгасан талаар Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 57 албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлсэн.

Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/5239 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн албан бичгийн тухайд: Тус албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3/1122, гэрээ байгуулах эрх олгосон 3/1114 тоот шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд захиалагч тал уг шийдвэрийг хүлээн авч үнэлгээний хороог 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16-р хурлыг хуралдуулж, тендерийн дахин үнэлгээнд шаардагдах тодруулга албан бичгийг үйлдвэрлэгч байгууллага уруу хүргүүлж тайлбар авах, багцын үнэлгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3 дахь заалтад нийцүүлэн дахин үнэлэхээр шийдвэрлэсэн. Улмаар үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17-р хуралдаанаар өмнөх хурал дээр шийдвэрлэгдсэний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргаж, захиалагч талд хүргүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодруулсан бөгөөд хариуцагчаас үл хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Гарал үүслийн гэрчилгээ ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй талаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 "Техникийн тодорхойлолтод хүний эрүүл мэнд, байгаль орчин, уур амьсгалд нөлөөлөх нөлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байх шалгуур үзүүлэлтийг тусгаж болно" гэсний дагуу нийлүүлэх бараануудын гарал үүслийн гэрчилгээг ирүүлэх хэрэгтэй гэж үнэлгээний хорооны гишүүд санал нэгтэйгээр хэлэлцэж, тендерийн баримт бичигт тусгасан. Тухайн барааг борлуулах эрх бүхий дистрбьютор бол үйлдвэрлэгчийн итгэмжлэл, зөвшөөрөл зэргийг хамааруулж болох бөгөөд эдгээр баримтууд нь ихэвчлэн гадаад хэл байдаг тул албан ёсны орчуулгатай ирүүлэх шаардлагатай байдаг. Гарал үүслийн гэрчилгээ ирүүлээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй нь тухайн үйлдвэрлэгч одоогоор тус төхөөрөмжийг үйлдвэрлэдэггүй гэж ойлгогдож байна. Тухайлбал С ХХК-ний ирүүлсэн тендерийн баримт бичгийн /5.1 Нийлүүлэлтийн хуваарь-с Үйлдвэрлэгчээс баталгаажуулсан хүртэл файлын хуудас 22 үзнэ үү/ Техникийн үзүүлэлт нь P Medical Systems Nederland B.V компаниас ирүүлсэн ирүүлсэн. Харин EU-ны Чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээний эзэмшигч (MDR) P Healthcare (S) Co., Ltd харагдаж байна. /5.5 Чанарын сертификатууд файлын хуудас 13 үзнэ үү/. Тиймээс нийлүүлэх барааны гарал үүсэл тодорхойгүй тул нотлогдох баримтуудыг ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх хэсэг "энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх" тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу гэж дүгнэгдэж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэг "шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах" гэж дүгнэгдсэн байна.

2. "Компьютерт томографийн аппаратын систем рүү Нэвтрэх эрхтэй үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий инженерийн сертификатгүй" гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй талаар: Тухайн тендерт оролцогч буюу С ХХК-ний тендерт санал болгосон Э.Т, О.Б, Б.Б нарын сургалтын сертификатыг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй. Мөн "Сургалт дуусгасны гэрчилгээ" Б.Б /ID-8618, Certificate number-2417038, хүчинтэй хугацаа-2035.12.12, Олгосон огноо-2020.05.16/ ирүүлсэн. Бусад инженер О.Б, Э.Т нарын "Сургалт дуусгасны гэрчилгээ"-г ирүүлээгүй байна Сургалтын хэлбэр ямар ч байж болно. Гэхдээ цахимаар сургалтанд хамрагдаж, төгссөн бол сертификат байх бөгөөд энэ нь үнэт цаасаар баталгаажсан байна гэж ойлгогдож байна. P Medical Systems Nederland B.V -ийн ирүүлсэн Informational Letter-д /ирүүлсэн материалын "4.2 Боловсон хүчний мэдээлэл" хэсгийн хуудас 3,4 үзнэ үү/ Сургалтанд хамрагдаж эрх бүхий чадвар, чадамжуудыг эзэмшсэн гэх боловч сургалтанд хамрагдсан хүний нэр байхгүй, хэдэн хүн хамрагдсан эсэх нь тодорхойгүй, сургалтанд хамрагдсан гэж нотлогдохгүй байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалт "Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл" шаардлагад нийцэхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх хэсэг "энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх" тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу гэж дүгнэгдэж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэг "шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах" гэж дүгнэгдсэн байна.

3 "ТШ320.1 дэх заалт Санал болгож буй барааны чанар гэрчилгээ, тохирлын гэрчилгээ: https://www.t.com/en/services/product-certivation/ сайтад чанарын гэрчилгээ бүртгэлгүй. /G1 011876 0029 Rev.00, cert:Q5 ******* 0034 Rev.04/" гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй талаар: СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц8-Дүрс оношлогоо бараа нийлүүлэлтийн тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний Tender.gov.mn цахим системээр нийтэлсэн. 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нээж, үнэлгээг хуулийн хүрээнд хийж, тендерийн үр дүнг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр www.user.tender.gov.mn худалдан авах ажиллагааны цахим сайтад нийтэлсэн. Тендерийн үнэлгээний явцад үнэлгээний хорооны гишүүд С ХХК-ний ирүүлсэн тендерийн материалын "5.5 Чанарын сертификатууд файлд тусгагдсан чанарын болон тохирлын гэрчилгээг https://www.t.com/en/services/product-certivation/ps-cert?q сайтнаас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шалгасан. Үүнд: Q5 004593 0004 Rev.06-Ш******* бүртгэлтэй. Бусад G10 080330 0050 Rev.00-бүртгэлгүй, Q5 080330 0034 Rev.04- бүртгэлгүй. 61.011876 0029 Rev.00-бүртгэлгүй, мэдээлэл нотлогдоогүй. Мөн дахин хүчинтэй хугацаа нь 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор сунгагдаж, https://www.t.com/en/services/product-certivation/ps-cert?q сайтад бүртгэлтэй CL 011876 0031 Rev.00 сертификатыг тендерийн баримт бичигт ирүүлээгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйл 20.5 хэсэг "Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийг өөрчлөх, эсхүл буцаахыг хориглоно", Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалын хавсралт "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 4 дүгээр зүйл 4.5."Аж ахуй эрхлэгч холбогдох цахим системээс дамжуулан авч буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ." гэсний дагуу тендерийн үнэлгээг 2024 оны 05 дугаар сарын 17-ны нээгдсэн өдрөөр С ХХК-ний ирүүлсэн материалыг үндэслэн хийсэн болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх хэсэг "энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх" тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу гэж дүгнэгдэж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэг "шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах" гэж дүгнэгдсэн байна.

4. "Ерөнхий техникийн шаардлага: Эх биеийн хазайлт КТ нь ихэвчлэн урагш эсвэл хойшоо 30градус хүртэл өнцөгтэй байх" гэсэн захиалагчийн шаардлагыг хангаагүй талаар: СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц8-Дүрс оношлогоо бараа нийлүүлэлтийн тендерийн захиалгыг Дүүргийн эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлгийн төслийн гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийн гишүүдийн баталгаажуулсан, захиалагчийн даалгавар, гэрээний нөхцөлийг тусгасан захиалгын хуудсыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ирүүлснээр тендерийн баримт бичигт тусгасан. Тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолт хэсэг Багц8-Дүрс оношлогоо багцын тоо хэмжээ, шалгуур үзүүлэлт хавсаргав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18 хэсэг "техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд гавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг хамрах бөгөөд техникийн үзүүлэлт нь заавал байх гэсэн ойлголт юм. Мөн хуулийн 12.4 болон 12.5 хэсгийн дагуу Техникийн тодорхойлолтод тусгайлан тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа Бүтээгдэхүүний худалдаан нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тусгайлан заахыг хориглодог бөгөөд "эсхүл түүнтэй дүйцэх" тодотголыг тендерийн баримт бичигт тусгаж, www.user.tender.gov.mn цахим системд нийтэлсэн. С ХХК-ний ирүүлсэн тендерийн материалын /5.1 Нийлүүлэлтийн хуваарь-с Үйлдвэрлэгчийн баталгаажуулсан үзүүлэлт хүртэл" файлын хуудас 22 үзнэ үү/ Хэрэглэгчийн гарын авлага /"5.3 Аппаратуудын техникийн тодорхойлолт, танилцуулга файлын хуудас 14 үзнэ үү"-д Gantry tilt-18 to+14.5 with 0.5 insruments гэж харагдах бөгөөд Механик хазайлт +30/-30 гэсэн үзүүлэлт байхгүй байна.

Мөн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр P Medical Systems Nederland B.V (үйлдвэрлэгчийн емайл хаягаар тус үзүүлэлтийг тодруулахаар албан бичиг хүргүүлсэн. 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдөр хариу бичиг ирсэн. Баталгаат орчуулгаар орчуулсан. Агуулга- P Medical Systems Nederland B.V үйлдвэрлэгчээс ирүүлсэн бичигт "Дохионы тавцангийн механик хазайлт нь үйлчилгээний горим дээр +30/-30 байна. Орны дохионы тавцангийн хазайлт нь клиник /скандех/ горим дээр -18/+14.5 байна. Дохионы тавцангийн хамгийн их механик хазайлт +30/-30-ыг орыг намсгасан нөхцөлд системийн засвар үйлчилгээг хийх үйлчилгээний горимд ашиглана. Тухайлбал, дохионы тавцангийн доод хэсэгт байрлах шүүлтүүрийг цэвэрлэх үед гэж ирүүлсэн бөгөөд шинжилгээний үед хазайлт -18/+14.5 байна. Тиймээс С ХХК нийлүүлэх бараа дор дурдсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцээгүй, шаардлага хангахгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт: Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана. "ТШЗ 20.14 дэх заалт. 13. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдол тухайн тендерээс шууд татгалзах үндэслэл болно", Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх хэсэг" энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх" тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу гэж дүгнэгдэж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэг "шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах" гэж дүгнэгдсэн байна.

5. "Бүх системийн тог баригч тогтворжуулагч: Трансформертой, өндөр давтамжийн, online, double conversion" гэсэн захиалагчийн шаардлагыг хангаагүй талаар: С ХХК нь Ш*******-ийн Upsen MS 100KVA тог баригчийг санал болгож байгаа /ирүүлсэн тендерийн материалын "5.1 Нийлүүлэлтийн хуваарь-с Үйлдвэрлэгчээс баталгаажуулсан үзүүлэлт хүртэл" файлын 28 дугаар хуудас үзнэ үү./ Тог баригчийн Upsen MS-100KVA /тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн 5.4 Дагалдах аппаратуудын техникийн тодорхойлолт, танилцуулгын 5 дахь хуудас үзнэ үү танилцуулгад "High Frequency Double Conversion Online UPS" тайлбар байхгүй байна. Тиймээс тог баригчийн үзүүлэлтүүд шаардлага хангахгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх хэсэг "энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх" тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу гэж дүгнэгдэж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэг "шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах" гэж дүгнэгдсэн байна.

6. "Бүх системийн тог баригч тогтворжуулагч: Цахилгаан тасарсан үед 15 минутаас багагүй хугацаанд ажиллах" "Нотлох баримт бичиг байхгүй буюу хангахгүй, UPS-ний барих минутын хувьд үйлдвэрлэгч тодорхойлолт гаргаж өгөх шаардлагатай ба баттерейний хүчин чадал, кабинетын хэмжээнээс хамаараад барих минут өөрчлөгддөг. Ийм тохиолдолд заавал үйлдвэрлэгч баталгаа гаргаж өгөх шаардлагатай байдаг ба ядаж санал болгож буй аппаратын минут дээр нотлох баримт оруулах шаардлагатай байдаг" гэсэн захиалагчийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэрийн талаар: С ХХК нь Ш*******-ийн Upsen MS 100KVA тог баригчийг санал болгож байгаа. /ирүүлсэн тендерийн материалын "5.1 Нийлүүлэлтийн хуваарь-с Үйлдвэрлэгчээс баталгаажуулсан үзүүлэлт хүртэл" файлын 28 дугаар хуудас үзнэ үү./ Тог баригчийн Upsen MS-100KVA /тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн 5.4 Дагалдах аппаратуудын техникийн тодорхойлолт, танилцуулгын 5 дахь хуудас үзнэ үү танилцуулгад цахилгаан тасарснаас хойш зөвхөн нөөцлөх цагтай /Back Up time/ гэсэн тайлбар байна. Цахилгаан тасарснаас хойш 15 минут ажиллана гэсэн тайлбар байхгүй байна. Орчуулгын /Орчуулгын T******* Co.ltd/ санамсаргүй эсвэл санаатай байдлаар алдаа гаргасан харагдаж байна. Тиймээс тог баригчийн үзүүлэлтүүд шаардлага хангахгүй байна гэж дүгнэгдэж байна.

https://www.upsen.net/search.html?searchCategory=totalSite&searchKey=MS100KVA вэб сайтад Upsen MS100KVA-ийн танилцуулга 3 хэсэг баганатай байна. Үүнд:

1-багана MS60KVA/75KVA/90KVA,

2-багана-МЅ100KVA/125KVA/150KVA,

3-багана-MS200KVA/250KVA/300KVA/ харагдаж байна. Upsen MS100KVA буюу 2-р Баганад байгаа Battery Туре хэсгийг харвал Back up Time буюу нөөцлөх цагтай гэсэн байна. Үйлдвэрлэгчийн итгэмжлэл ирүүлсэн тог баригч нь Ш*******-ийн Upsen MS100KVA юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх хэсэг "энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх" тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу гэж дүгнэгдэж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэг "шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах" гэж дүгнэгдсэн байна Дээрхээс үзэхэд үнэлгээний хорооны үнэлгээ, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 07 дугаар 09-ний өдрийн дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, дахин тендерийг явуулах эрх зүйн үндэслэл байхгүй гэжээ.

5. Гуравдагч этгээд С ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. С дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх" Багц 8 "Дүрс оношлогоо"-д С ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг бүрэн хангаж, ХБНГУ-ын Seimens Healthineers үйлдвэрлэгчийн Компьютер томографийн аппаратыг санал болгон оролцсон ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон.

2. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзвэл С ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг Захиалагч нь чадавхи болон туршлагын шаардлага, барааны техникийн тодорхойлолтын шалгуур үзүүлэлтийн хүрээнд хянан үзсэн нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолт /2. Ерөнхий техникийн шаардлага болон 8. Бүх системийн тог баригч тогтворжуулагч, ТШЗ 20.1.4/ болон чадавхийн шаардлага /ТШЗ 20.1.1/ хангаагүй нь хянан үзэх шатанд тендерээс татгалзах үндэслэл болсон байх тул СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээ болон Захиалагчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Тодруулбал, С ХХК-ийн ирүүлсэн тендер нь техникийн Үзүүлэлтийн мэдээллийг үйлдвэрлэгчийн албан ёсны сайт дахь мэдээллээс зөрүүтэй ирүүлсэн, орчуулга зөрүүтэй, техникийн үзүүлэлтийн нотлох баримт ирүүлээгүй, барааг дагалдах үйлчилгээг хэрэгжүүлэх инженер нь Компьютер томографийн аппаратны системд нэвтрэх эрх зөвшөөрөл бүхий үйлдвэрлэгчийн сертификатгүй, барааны гарал үуслийг нотлох баримт ирүүлээгүй, ирүүлсэн чанарын гэрчилгээ нь олгогдсон эрх бүхий этгээдийн сайтад бүртгэлгүүй зэрэг тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцээгүй байх тул тендер хянан үзэх шатанд С ХХК-ийн тендерээс татгалзжээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ удалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиалагч оролцогчоос ирүүлсэн ендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ, мөн хуулийн 26.4-т "Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх", 26.9-т Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг паардлагад нийцсэн тендер гэж үзнэ", 26.10-т "Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер олон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана", Сангийн сайдын 1023 оны А/255 дугаар тушаалаар батлагдсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, завар"-ын 1.2-т "Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө холбогдох журмын дагуу ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан паардлага нийцэх эсэхийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерийг үнэлнэ", 1.3-т Тендерийг хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хянан үзэхэд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулга, нийлүүлэх барааны жишээ загвар, дээжийг үндэслэнэ" гэж тус тус заасанд нийцэж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ зудалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т "Оролцогч тендерт холбогдох Баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна" гэж заасан.

С ХХК-ийн тендертээ ирүүлсэн барааны чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ /G1 011876 0029 Rev.00/ нь олгосон эрх бүхий байгууллагын сайтад  https://www.t.com/en/services/product-certivation/ бүртгэлгүй, гарал үүслийн улс ирүүлсэн баримтууд зөрүүтэй /Phillips Medical systems Nederland B.V-ийн техникийн зүүлэлт болон EU-ны Чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээний эзэмшигчийн эдээллүүд хоорондоо зөрүүтэй/ байгаа нь уг баримтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй тул Захиалагчаас ТШЗ 20.1-т заасан шаардлагад нийцэхгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлага хангаж буйг нотлох үнэн зөв баримтыг тендертээ ирүүлэх, баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах /Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмын 4.5-т/ нь оролцогчийн үүрэг бөгөөд уг үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг (нэхэмжлэгчээс тендертээ ирүүлээгүй CL 011876 0031 Rev.00 гөр дугаар бүхий гэрчилгээг Захиалагч олгосон эрх бүхий байгууллагын сайтаас эрж хайж олж мэдэх ёстой байсан мэтээр) Захиалагчид хамаатуулах үндэсгүй.

3. Түүнчлэн, Сангийн яамнаас С дүүргийн Засаг даргын Тамгын газарт кандсан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/5239 дугаар "Гомдол хянасан тухай" албан бичгийн 5-т "С " ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичигт мэдээллийн зөрүүтэй байгаа асуудлаар тодруулгын хариуд тус компанид хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан нөхцөл илэрвэл оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.10 дахь заалтад заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хянуулахаар тус яаманд ирүүлнэ үү" гэсэн байх ба С дүүргийн Засаг даргын Тамгын газраас С ХХК-д хандсан 2024 оны 07 дугаар сарын 09-ний едрийн дугаар мэдэгдэлд "Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзсэн Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хүргүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч С ХХК нь тус тендерт оролцохдоо оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн байж болзошгүй байх ба энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1 дэх заалтад заасны дагуу С ХХК-ийн тендерт оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болох юм. Хэдийгээр С ХХК-ийн ирүүлсэн тендертэй танилцаагүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар зөвхөн шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендрийг бусад оролцогчид ил болгох ба харин шалгараагүй оролцогчийн ирүүлсэн тендертэй танилцах боломжгүй боловч Захиалагчийн "илт худал мэдээлэл ирүүлсэн" гэж үзсэн нь үндэслэл бүхий гэж үзэж байна.

Учир нь дээрхтэй ижил төрлийн тоног төхөөрөмж худалдан авах өөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах тендерт нэхэмжлэгч С ХХК нь оролцон шалгарсан ба цахим системд оролцогч нарт ил болгосон С ХХК-ийн тендертэй танилцахад тендер нээгдсэний дараа Захиалагчийн тендерийн баримт бичгийн шаардлагад нийцүүлж тодруулсан агуулгатай үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг тендерийн үнэлгээ хийгдэх шатанд нөхөж өгсөн, Захиалагчийн тендерийн баримт бичгийн шаардлагад нийцүүлэх зорилгоор үйлдвэрлэгчийн гэрчилгээг засварласан байж болзошгүй илэрхий зөрчилтэй үйлдвэрлэгчийн сургалтын гэрчилгээнүүд нь (i) гэрчилгээ олгосон огноо нь тухайн улс орны хуулиар тогтоосон амралтын өдөр /өөрөөр хэлбэл, европын улс орнуудын хувьд сургалтаа жилээр урьдчилан төлөвлөдөг, хэн заах, хаана болох хэдэн хүн хамруулах, сул суудал байгаа эсэх зэрэг нь тодорхой харагддаг бөгөөд хэзээ ч 12 сарын 25-ны өдөр буюу merry christmas зэрэг улс үндэсний баярын өдөр ажил төлөвлөдөггүй, тэдний хувьд энэ бол байх ёсгүй, байх боломжгүй Монгол Улсын хувьд цагаар сарын шинийн нэгэнд сургалт хийхээр төлөвлөсөнтэй ижил нийтэд илэрхий тогтсон зан заншил бүхий зүйл/, (ii) Үйлдвэрлэгчийн логогүй өөрөөр хэлбэл сертификат гэдэг нь тэдний хувьд үнэ цэнтэй компанийн брэндийн нэг хэсэг, тогтсон формат загвартай программаар бүртгэсэн суралцагчийн мэдээллийг оруулдаг, түүнээс гэрчилгээний формат гар ажиллагаагаар нэг логотой, нэг логогүй хийдэг зүйл биш/ (iii) Сургалтын 2 бүлэг сэдэв нэг өдрийн огноотой /өөрөөр хэлбэл хийх ажил, дараалал нь тогтсон дэлхийн томоохон үйлдвэрлэгч нарын хувьд ажилтан нь илүү цагаар сунгаж ажиллах, ажлаа шахах ойлголт байхгүй, улсын бүртгэл ажлын цагаар л иргэд хүлээн авдагтай адил, нэг сэдэвт нэг л өдөр зориулна, түүнээс нэг өдөр хэдэн ч сэдвүүдийг бөөндөх зохион байгуулалтгүй ажил хэргийн соёл, ойлголт байхгүй, мөн (iv) Үйлдвэрлэгчийн сургалтын гэрчилгээнд тавигдах үндсэн бүрдэл болох сургалтын нэр, сургалтын агуулга, гарын үсэг зурсан эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг зэргийн бичиглэл хэмжээс зөрүүтэй өөрөөр хэлбэл, байнга давтагдах шинжтэй үйлддэг, бусдын өмнө тухайн компанийг илэрхийлэх баримт бичгийг өөр өөрөөр үйлдэхгүй, бүдүүлэг болхи хийхгүй/ зэрэг хуурамч гэж үзэхүйц илэрхий алдаа зөрчлүүд гэрчилгээ болон тодорхойлолтод байсан/ баримтыг тендертээ болон тодруулгаар нөхөн өгч, тендерт шалгарсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд С ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасан, тухайн тендертэй холбоотой захиргааны хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байна.

4. Нэхэмжлэгч нь тендерт оролцохдоо тендер шалгаруулалтын баримт бичгийг өртөө тааруулахыг тулгасан агуулга бүхий албан бичгийг Захиалагч болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яамны Хууль эрх зүйн газарт тус тус хүргүүлж, мөн тендер нээснээс хойш хянан үзэх, үнэлэх шатанд Үнэлгээний хороонд тендерийн талаар тайлбар хүргүүлэн, тайлбартаа өмнө тендерт ирүүлээгүй нэмэлт баримт өгч, түүнийгээ үнэлсэнгүй гэж Үнэлгээний хороог буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь эсрэгээрээ бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлсөн, тендерийн хянан үзэх, үнэлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон хууль, журам зөрчсөн үйлдэл юм. Тодруулбал, С ХХК-иас Сангийн яаманд бус Сангийн яамны Хууль эрх зүйн газарт тусгайлан хандаж /хуульд байхгүй/ 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 24/195 дугаар гомдол гаргасан, мөн тендер хянан үзэх, үнэлэх шатанд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/220 дугаар албан бичгээр Тендерийн үнэлгээний хороонд өмнөх үнэлгээтэй нь холбоотойгоор тайлбар, баримт нэмж өгсөн /хуульд байхгүй/ зэрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 57, 58, 59 дугаар зүйлүүдэд Захиалагч болон Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус бүрт сонирхогч этгээд, оролцогч гомдол гаргах үндэслэл, журам, хугацаа болон мөн хуулийн 25.1, 25.3, 50.11, 52.4-т заасныг зөрчсөн.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч нь Захиалагч болон Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь мөн хуулийн 60.1-д "Сонирхогч этгээд, эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно" гэж заасанд хамааралгүй байна.

С ХХК-ийн Захиалагч болон гомдол хянан шийдвэрлэх байгууллагад гаргасан дээрх хүсэлт, гомдол болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзвэл тендер шалгаруулалтын баримт бичгийг өөртөө тааруулахыг Захиалагчид тулгах, тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө тендерт ирүүлээгүй баримтаа нэмж бүрдүүлэх хугацааг өөртөө гаргах, зөрчилтэй болон зөрүүтэй мэдээлэлтэй баримтаа засах, үйлдвэрлэгчээс тендерийн баримт бичгийн шаардлагад нийцүүлж тодруулсан агуулгатай тодорхойлолт нөхөн авч, нэмж тодруулгаар өгөх, эсхүл тендерийг дахин зарлахад хүргэж дутуу баримтаа бүрдүүлж дахин тендерт өгөх зэргээр хууль бусаар өөртөө давуу байдлыг бий болгоход чиглэсэн байх ба түүний цаана Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 24 дүгээр зүйлд заасан төрийн худалдан авах ажиллагаа өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай, шуурхай байх зарчим алдагдаж, нэг талаар Захиалагчийн худалдан авах ажиллагааг жил дамнан саатуулж С дүүргийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх иргэдийн нийтийн эрх ашгийг хохироож /тухайлбал, СБХААА/202401017 дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер анх 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зарлагдан, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нээгдсэн боловч 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цуцлагдсан,

Улмаар 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дахин зарлагдсан боловч 2024 оны 04 дүгээр тус тус өөрчлөлт орж мөн оны 05 дугаар сарын 17-ны өдөр тендер нээж 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гарсан боловч 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гомдол гарган 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэгдэж, Захиалагчаас дахин хянан узэж, үнэлсэн шийдвэр 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зарласан боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг эдгээр нь бүгд С ХХК-ийн гаргасан хүсэлт, гомдол, нэхэмжлэлтэй холбоотой байна/ нөгөө талаар тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө хуульд заасны дагуу тендерээ ирүүлсэн бусад оролцогчийн тэгш шударгаар өрсөлдөх, оролцох, шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл, төрийн худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, зарчим нь "хамгийн сайн"-ыг нь сонгон шалгаруулахад чиглэсэн бөгөөд нэхэмжлэгч С ХХК-ийн хүссэнээр Захиалагч өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах барааг биш С ХХК-ийн тендерт санал болгож чадах барааг, гэрээг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхитай эсэхийг үл харгалзан С ХХК-ийн инженерийн чадавхид тааруулж шалгаруулалтаа тодорхойлох ёстой гэвэл эдгээр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилготой зөрчилдөх төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т үр нөлөөтэй байх;", 4.2.5-т "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж заасан Захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцэхгүй.

Учир нь Монгол улсын хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн үйл ажиллагааг тогтвортой эрхэлж байгаа 10 гаруй компаниуд байдаг бөгөөд тэдгээрийн нэг болох манай С ХХК-ийн хувьд 30 гаруй инженертэй, үүний дийлэнх нь мэргэжлээрээ 10 гаруй жил тогтвортой ажилласан, 10 гаруй инженер нь дүрс оношлогооны тоног төхөөрөмжөөр дагнан үйлдвэрлэгчийн албан ёсны 130 гаруй сургалтанд хамрагдаж мэргэшсэн байдаг тул тендер шалгаруулалтын баримт бичиг дэх 2- 3 инженерийн доод шалгуур /энэ тендерээр худалдан авах бараа нь хэмжээ том, иж бүрдэл, нарийн технологи ажилбартай тул өргөж зөөх, угсарч суурилуулах, тохиргоо хийхэд 3-5 инженер оролцдог/ нь өрсөлдөөнийг хязгаарласан үндэслэлд хамаарахгүй, харин энэ шаардлагад тэнцэхгүй маргаж байгаа нь нэхэмжлэгч хүний нөөцийн чадавхитай эсэх, тусгай зөвшөөрөлд тавигдах хүний нөөцийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд, СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалт хуульд заасан үндэслэл журмын дагуу зохион байгуулагдсан, Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээ болон Захиалагчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд С ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэг. СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн тус шаардлагыг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн /09 гэснийг залруулсан/ эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц-8 үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж тодруулсан, уг тодруулсан шаардлагын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл СБДХААА/ дугаар Дүүргийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх бараа нийлүүлэлтийн тендер-ийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Tender.gov.mn цахим сайтаар нийтэд зарласан, С ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 22, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд тус тус Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гарган тус газраас тендерийн баримт бичгийн холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулахыг мэдэгдсэнээр Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 болон 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тэмдэглэлүүдээр тус тус өөрчлөлт оруулсан байх ба С дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3/1122 дугаар Мэдэгдэл хүргэх тухай албан бичгээр нэхэмжлэгчийг тендерт шалгараагүйг мэдэгдсэн байна.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С ХХК Сангийн яаманд гомдол гаргаснаар тус яамны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/5239 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 55.10.3 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын 8 дугаар багцын тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн, үүний дагуу дахин явуулсан тендер шалгаруулалтанд С ХХК, С******* ХХК, Эм Эм Ар ХХК, С ХХК хэмээх 4 компани тендер ирүүлсэн болох нь Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тус тус тогтоогдов.

Түүнчлэн тус өдрийн хуралдаанаас С ХХК-ийг Техникийн тодорхойлолтод нийцэх барааг ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: Нийлүүлэх бараа дор дурдсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцээгүй тул шаардлага хангахгүй. боловсон хүчний шаардлага: Компьютерт томографийн аппаратын системд Нэвтрэх эрхтэй үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий инженерийн сертификатгүй, барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй. /Гарал үүслийн улс Хятад улс P Healthcare (S) Co., Ltd, Үйлдвэрлэгчийн итгэмжлэл-Netherland зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн/, санал болгож буй барааны чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ ирүүлээгүй, https://www.t.com/en/ services/product- certification/ сайтад чанарын гэрчилгээ бүртгэлгүй. /GI 011876 0029 Rev. 00, cert:Q5 080330 0034 Rev. 04 гэж дүгнэн гишүүд бүгд санал нэгтэйгээр Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3 дахь хэсэгт заалтыг үндэслэн тендерээс татгалзаж шийдвэрлэснийг тэмдэглэжээ.

Түүнчлэн дээрхи үнэлгээг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Мэдэгдэл хүргэх тухай дугаар албан бичгээр шалгараагүй тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, захиалагчаас 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/1469 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр С ХХК-нд хамгийн сайн тендерээр шалгарсан тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн гэрээ байгуулах эрх олгож, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн СБДХААА/ дугаар Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо гэрээг С ХХК-тай байгуулжээ.

Нэг. Нэхэмжлэгчээс Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан Гарал үүслийн гэрчилгээ ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй гэж урьдчилан авч тендерийн баримт бичигт хавсаргах боломжгүй гэрчилгээ шаардан, шаардлагад нийцэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж маргасны тухайд:

1.1 "ТШ3 20.1-д нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс шууд татгалзах үндэслэл болно. Санал болгож буй барааны чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ, дистрбьютор бол үйлдвэрлэгчийн итгэмжлэл, зөвшөөрөл зэрэг дээр дурдагдсан баримт бичгийг ирүүлэх /гадаад хэл дээр бол албан ёсны орчуулгатай ирүүлэх, ирүүлээгүй нь татгалзах үндэслэл болно/, эдгээр мэдэгдлүүд нь тендер зарлагдаж буй тухайн цаг хугацаанд хамаарах ба аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч С ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзвэл тус компанийн санал болгож буй барааны техникийн үзүүлэлтийг P Medical Systems Nederland B.V компаниас ирүүлсэн атал EU-ны чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээний эзэмшигчийг (MDR) P Healthcare (S) Co.,Ltd гэж мэдүүлсэн нь хоорондоо зөрчилтэй нь тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, үүнээс үзвэл нэхэмжлэгчийн нийлүүлэх барааны гарал үүсэл тодорхойгүй гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны дүгнэлт буруу биш.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйл 20.5 хэсэг "Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийг өөрчлөх, эсхүл буцаахыг хориглоно", Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалын хавсралт "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д "Аж ахуй эрхлэгч холбогдох цахим системээс дамжуулан авч буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ" гэж тус тус заасан.

Хууль болон журмын дээрхи заалтуудаас үзвэл Үнэлгээний хороо нь тухайн тендерийн үнэлгээг С ХХК-ийн ирүүлсэн материалыг үндэслэн хийж, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-д заасан "энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангаа-гүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тендер шалгаруулалтын зааварчилгааг хүлээн зөвшөөрч тендерт оролцсон атлаа ...тендер шалгаруулалтын зааварчилгааны 20 дугаар зүйлийн 20.1-д...урьдчилан авч тендерийн баримт бичигт хавсаргах боломжгүй гэрчилгээ шаардаж, шаардлага хангаагүй гэж үзсэн нь хууль бус гэх үндэслэлээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь хууль бус, нэхэмжлэгчийн дурдаж буй энэ үндэслэлээр Үнэлгээний хорооны шийдвэрийг шүүх хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д "шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах" гэж заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

1.2 Багц8-Дүрс оношлогоо тавигдах боловсон хүчний шаардлага: Суурилуулалт, сургалт Тендерт санал болгож буй Компьютерт томографийн аппарат үйлдвэрлэгчийн албан ёсны дистрибьютер байх. Өмнө нь бие даан Компьютерт томографийн аппарат суурилуулсан туршлагатай 2-оос доошгүй инженертэй байх, инженерүүд нийлүүлэх КТ-ийн үйлдвэрлэгчийн сургалтад хамрагдсан, суурилуулалт, хэрэглэгчийн сургалт хийх болон аппарат руу нэвтрэх эрхтэй байх, дээрх чадамжуудыг нотолсон КТ-ийн үйлдвэрлэгчийн баталгаажуулж тамгалсан тодорхойлолт ирүүлэх. (сургалтын гэрчилгээ заавал хавсаргана.) Гэрчилгээ нь зөвхөн КТ-ийн аппаратад хамааралтай байх бөгөөд дээрх бичиг баримтуудаас дутуу...бол тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан боловч нэхэмжлэгч компаниас ирүүлсэн инженерүүдийн гэрчилгээнүүд сайтад бүртгэлгүй байсан нь тогтоогдож байна.

Тухайлбал, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Үнэлгээний хорооны гишүүд С ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын 5.5-д буй Чанарын сертификатууд файлд тусгагдсан чанарын болон тохирлын гэрчилгээг https://www.t.com/en/services/product-certivation/ps-cert?q сайтнаас шалгахад Q5 004593 0004 Rev.06-Ш******* бүртгэлтэй, бусад гэрчилгээнүүд болох G10 080330 0050 Rev.00, Q5 080330 0034 Rev.04, 61.011876 0029 Rev.00 бүртгэлгүй, харин сайтад бүртгэлтэй CL 011876 0031 Rev.00 сертификатыг тендерийн баримт бичигт ирүүлээгүй байсан нь Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр мөн тогтоогдов.

Нэхэмжлэгчээс Компьютер томографын аппаратын систем рүү нэвтрэх эрхтэй үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий инженерийн сертификатгүй" гэж үзсэн нь хууль бус, С ХХК нь P******* /Ф/ компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд тус тендерт санал болгосон Э.Т, О.Б, Б.Б нарын Дүрс оношилгооны MRI, Компьютерт томограф болон Ангиографийн сургалтуудад хамрагдсан талаар маш тодорхой бичигдсэн, Р******* /Ф/ компанийн төв оффис байрлах Нидерланд улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Апостиль гэрчилгээгээр баталгаажсан. Р******* /Ф/ компанийн тодорхойлолтыг нотариатаар батлуулж албан ёсны орчуулгын хамт тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн гэж маргасан боловч дээрхи нөхцөл байдлууд нь дор дурдсанаар няцаагдаж байна.

Тухайлбал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь P******* /Ф/ компанийн албан ёсны дистрибьютер гэх P******* /Ф/ компанийн Informational letter /Мэдээлэл хүргэх бичиг/ болон тус тендерт Э.Т, О.Б, Б.Б нарыг Дүрс оношилгооны MRI, Компьютерт томограф болон Ангиографийн сургалтуудад хамрагдсан талаар Аюулгүй байдал, Дүрс Оношилгооны Системүүдийн Аюулгүй байдал, Системийн гүйцэтгэл, Ноах Өвчтний Орны Цахим Сургалт, VS-ийн КТ үндэс, Дүрс Оношилгооны Системүүдийн Суурьлуулалтын үндэс, Инсайзив КТ Суурьлуулалтын Дельта, КТ Суурьлуулалтын Сургалтын хөтөлбөр, Мх Суурьлуулалтын Эцсийн шалгалт болон сургалт дуусгасны гэрчилгээнүүдийг тус тус Монголын баталгаат орчуулгын товчоо гэсэн бичиглэлтэйгээр тендерийн материалд хавсаргаж өгсөн байна.

Гэвч тухайн баримтууд нь орчуулагчийн тамга тэмдэг, гарын үсэггүй, үг өгүүлбэрийн хувьд зөв бичих дүрмийн алдаатай, /боловсролын, программ гэх үгнүүдийг алдаатай бичсэн/-ээс үзвэл тэдгээрийг албан ёсоор орчуулагдсан хууль ёсны баримт гэж үзэхэд учир дутагдалтай, эдгээр баримтуудыг үндэслэн Э.Т, О.Б, Б.Б нарыг систем рүү нэвтрэх эрхтэй үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий инженерийн сертификаттай гэж дүгнэх боломжгүй, энэ талаархи хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчээс Хятадын олон улсын худалдааг дэмжих зөвлөл, Хятадын олон улсын худалдааны танхимын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн огноотой, ҮҮГЭЭР ГЭРЧЛЭХ нь:хавсралтад байгаа Баримт бичиг дэхь Shenzen upsen electronic-н тамга нь жинхэнэ болно гэх, мөн өдрийн тус компанийн Мэдэгдэх захидал /апостиль гэрчилгээ хийлгэж байгаа (тодорхой хугацаа орж магадгүүй) апостиль хийлгэсэн эх хувийг С ХХК-д илгээх болно (тодорхой хугацаа орж магадгүй) ба нотариатаар баталгаажуулсны дараа танай тендерийн комисст өгөх болно) гэх/, мөн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн, Хятадын олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн тамгыг дарж баталгаажуулсан гэх Апостиль гэрчилгээ, 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн, Нидерландын Худалдаа, Аж үйлдвэрийн танхим баталгаажуулсан гэх Апостиль гэрчилгээ-гээр баталгаажуулсан 2024 оны 7 сарын 16-ны өдрийн Мэдэгдэх захидал-д ...Манай P Medical Systems Nederland B.V. компани ("P") нь Нидерланд улс, Бест 5684РС, Вийнплуйс 6 хаягт бүртгэлтэй, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тогтвортой үйлдвэрлэгч, нийлүүлэгч бөгөөд С ХХК нь манай компаний Монгол улс дахь албан ёсны дистрибьютор мөн гэж тодорхойлж ирүүлсэн байна.

Гэвч эдгээр 2 улсаас ирүүлсэн баримтууд нь хоорондоо зөрчилтэй буюу нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, өөрөөр хэлбэл уг барааны гарал үүслийг тодорхойлж ирүүлээгүй буюу аль улсаас тухайн барааг нийлүүлэхийг тодорхой заагаагүй, тендерийн баримт бичигт захиалагчийн шаардсан шаардлагыг сүүлд нөхөж ирүүлсэн эдгээр баримтуудаар нөхөн тооцох хууль зүйн үндэслэлгүй, тендер хүлээж авсан хугацаанаас хойшхи хугацаанд хамаарч байгаагийн хувьд тухайн үйл баримтанд хамааралгүй нотлох баримт гэж үзэхээр байх ба үүгээрээ нэхэмжлэгч Журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг шүүх хүлээж авах хууль зүйн боломжгүй.

1.3. Нэхэмжлэгчээс Ерөнхий техникийн шаардлага: Эх биеийн хазайлт КТ нь ихэвчлэн урагш эсвэл хойшоо 30хүртэл өнцөгтэй байх" гэсэн захиалагчийн шаардлагыг хангаагүй тухайд үйлдвэрлэгчээс ирүүлсэн баримт бичгүүдийг Үнэлгээний хорооны гишүүд магадалж баталгаажуулалгүйгээр хувийн үзэмжээр хандаж шийдвэр гаргасан гэх тухайд:

Захиалагчаас тендерийн баримт бичигт Ерөнхий техникийн шаардлага: Эх биеийн хазайлт КТ нь ихэвчлэн урагш эсвэл хойшоо 30хүртэл өнцөгтэй байдаг" шаардлага тавьсан байх ба нэхэмжлэгч компанийн санал болгож буй бараа нь (-18)-(+14.8") "Gantry tilt allows angled scanning at your desired reading plane and avoiding direct exposure to radiosensitive organs. "Gantry tilt зүсэлт хийх талбайд хүссэн өнцгөөр сканнердах боломжийг олгон, цацрагт мэдрэмтгий эрхтэнд шууд өртөхөөс сэргийлнэ /каталог 14-р хуудас/ болох нь шаардлагад нийцэхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Үнэлгээний хорооны гишүүд https://a*******.com/index.php/product-details/p-іпсізіve-ct-128-premium-with-ae/#Specification гэх албан ёсны сайтаас үзэж Gantry Tilt (-24) to (+ 30 with 0.5 increments), албан ёсны сайт дээр ямар ч механик хазайлт -30/+30 гэсэн заалт байхгүй байна гэх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс Эх биеийг орчин үед урагш болон хойш хазайлгах шаардлага гардаггүй болсон, учир нь 16 болон түүнээс дээш зүсэлттэй, MPR буюу Multiplanar reconstruction программ хангамжтай ямар ч компьютерт томографын аппаратын гантрийн "0" хэмийн хазайлттай авсан зургийг дараа нь хэдэн ч хэмийн налуутай зураг болгож дахин боловсруулалтыг хормын зуур хийдэг болсон гэж тайлбарлаж байх боловч захиалагч техникийн тодорхойлолт, шаардлагад Эх биеийн хазайлт КТ нь ихэвчлэн урагш эсвэл хойшоо 30хүртэл өнцөгтэй" гэж заасан тул энэ үндэслэлээр шаардлагад нийцээгүй гэж үзсэн нь буруу биш.

1.4. Нэхэмжлэгчээс "Бүх системийн тог баригч тогтворжуулагч Трансформертой, өндөр давтамжийн, online, double conversion" гэсэн захиалагчийн шаардлагыг хангаагүй талаар S******* Co.,Ltd компанийн үйлдвэрлэсэн Upsen MS загварын 100KVA загварын өндөр давтамжийн тог баригчийг санал болгон тог баригчийн танилцуулга, үйлдвэрлэгчийн тодорхойлолт албан бичиг зэргийг хавсарган тендерт санал болгосон ба эдгээр бичиг баримтуудад High Frequency Double Conversion Online UPS гэж тодорхой заагдсан байтал захиалагч гуйвуулж "нам давтамжийн онлайн UPS" гэж үзсэн нь үндэслэлгүй гэх тухайд:

Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 217 дугаар хуудсанд авагдсан техникийн тодорхойлолт-ын Battery type гээд түүний ард MS60KVА/75KVА/90KVА-гийн харалдаа доор Sealed lead acid, MS100KVА/125KVА/150KVА-гийн харалдаа доор Backup time, MS200KVА/250KVА/300KVА-гийн харалдаа доор Will work for at least 15 minutes in case of power outage гэж тус тус бичсэн, 218 дугаар хуудсанд авагдсан уг баримтын орчуулганд Баттерейн төрөл гэсний ард Битүүмжилсэн хар тугалганы хүчил, Баттерейн нөөцний хугацаа гэсний ард Тог тасарсан нөхцөлд хамгийн багадаа 15 минут ажилна гэж тус тус тодорхойлж ирүүлсэн байна.

Үүнийг нэхэмжлэгч талаас ...өндөр давтамжийн MS загварын тог баригчийн Англи хэлээр ирүүлсэн танилцуулгад "model MS100KVA battery type: Backup time" гэсэн байхад уг баримтын орчуулгад "Загвар MS100KBA батерэйн нөөцийн хугацаа: тог тасарсан нөхцөлд хамгийн багадаа 15 минут ажиллана" гэж зөрүүтэй орчуулагдсан гэж тайлбарласан атлаа хариуцагч Үнэлгээний хороог энэ үндэслэлээр буруутгаж байгаа нь хууль бус, энэ тохиолдолд тухайн баримт бичгийн орчуулгын үнэн зөвийг нэхэмжлэгч байгууллага өөрөө хянах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй тул Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүы гэж шүүх дүгнэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиалагч ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд хуульд заасан төсөвт өртөгт үндэслэн тендер шалгаруулалтын дараах аргын аль нэгийн дагуу зохион байгуулна:, 31.1.1-д нээлттэй;, 31.1.2-д харьцуулалт;, 28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:, 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;, 28.1.2-д шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай;, 28.1.3-д шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах. гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ., 42.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ. гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтууд болон дээрхи хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалтыг харьцуулалтын аргын дагуу үнэлж нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь хариуцагч байгууллагын сонгох боломжийн хүрээнд гарсан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж шүүх үзлээ.

Түүнчлэн уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээний Багц-8 холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй.

Хоёр. С дүүргийн Засаг даргын Тамгын газрын газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

С дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Мэдэгдэл хүргэх тухай албан бичгээр С ХХК-нд Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарлагдсан СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй болохыг хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг үндэслэн үүгээр мэдэгдэж байна. 1. Захиалагчийн тавьсан шаардлага: Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт: Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана. ТШЗ 20.1.4 дэх заалт: 13. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс шууд татгалзах үндэслэл болно. Оролцогчийн санал: Техникийн тодорхойлолтод нийцэх барааг ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: Нийлүүлэх бараа дор дурдсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцээгүй тул шаардлага хангахгүй. (Хавсралт үзнэ үү). 2. Захиалагчийн тавьсан шаардлага: Хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалт: Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн мэдээлэл; yp чадварын мэдээлэл: ТШЗ 20.1 дэх заалт: Барааг дагалдах үйлчилгээг хэрэгжүүлэх хүний нөөцийн мэдээлэл: ["Шаардана"] Багц8-Дүрс оношлогоо тавигдах боловсон хүчний шаардлага: Суурилуулалт, сургалт Тендерт санал болгож буй Компьютерт томографийн аппарат үйлдвэрлэгчийн албан ёсны дистрибьютер байх. Өмнө нь бие даан Компьютерт томографийн аппарат суурилуулсан туршлагатай 2-аас доошгүй инженертэй байх. Инженерүүд нийлүүлэх КТ-ийн үйлдвэрлэгчийн сургалтад хамрагдсан, суурилуулалт, хэрэглэгчийн сургалт хийх болон аппарат руу Нэвтрэх эрхтэй байх. Дээрх чадамжуудыг нотолсон КТ-ийн үйлдвэрлэгчийн баталгаажуулж тамгалсан тодорхойлолт ирүүлэх. (сургалтын гэрчилгээ заавал хавсаргана.) Гэрчилгээ нь зөвхөн КТ-ийн аппаратад хамааралтай байх бөгөөд дээрх бичиг баримтуудаас дутуу ирүүлсэн болон өөр баримтыг хүчингүйд тооцож тендерээс татгалзах үндэслэл болно. Оролцогчийн санал: Мэдээллийг ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: Компьютерт томографийн аппаратын системд Нэвтрэх эрхтэй үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий инженерийн сертификатгүй.

3. Захиалагчийн тавьсан шаардлага: Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт: Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, холбогдох эсхүл мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно. ТШЗ 20.1 дэх заалт: 4. Гарал үүслийн гэрчилгээ. Оролцогчийн санал: Ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: Барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй. /Гарал үүслийн улс Хятад улс P Healthcare (S) Co., Ltd, Үйлдвэрлэгчийн итгэмжлэл- Netherland зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн/. 4. Захиалагчийн тавьсан шаардлага: Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт: Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, 4 туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, холбогдох эсхүл мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно. ТШЗ 20.1 дэх заалт: 1.Санал болгож буй барааны чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ. Оролцогчийн санал: Ирүүлээгүй. Шалгараагүй тайлбар: https://www.t.com/en/ services/product- certification/ сайтад чанарын гэрчилгээ бүртгэлгүй. /GI 011876 0029 Rev. 00, cert:Q5 080330 0034 Rev. 04, дээрх тендер шалгаруулалтад С ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн болно. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзсэн тул Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хүргүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна. Та энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргахгүй, тендер шалгаруулалтад цаашид оролцохгүй тохиолдолд дээр дурдсан тендер шалгаруулалт, түүний багцад гаргасан баталгааг цуцлуулах хүсэлтийг гаргах эрхтэй гэж тус тус мэдэгджээ.

Нэхэмжлэгчээс уг мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...мэдэгдэлд гомдол хянасан албан бичгийг нягталж үзэлгүй дахин өмнөх үндэслэлээр тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол шууд нөлөөлж байгаа учраас захиргааны акт мөн гэж тайлбарлан маргав.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 28 дугаар зүйлийн 28.2-д Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ гэж заасны дагуу Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр тус тендерт нэхэмжлэгчийн тендер шалгараагүйг татгалзсан үндэслэлийг хамт мэдэгдсэн байна.

Хэдийгээр тухайн мэдэгдэл нь Үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдсэн мэдэгдлийн хэлбэртэй, нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үндэслэлийг нэг бүрчлэн тодорхой дэлгэрэнгүй бичиж уг шийдвэрийн үндэслэлийг тайлбарласан үр дагавар үүсгэсэн шинжтэй захиргааны акт мөн боловч шүүхийн энэ шийдвэрээр тухайн мэдэгдэл гарах үндэслэл болсон Үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул тухайн шийдвэрийг мэдэгдсэн албан бичгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Гурав. С дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, тендерийг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад тус нэхэмжлэлийн шаардлагыг Тендерийн үнэлгээ хууль бус гэж үзэж байгаа тул дахин үнэлгээ хийлгэхийг даалгах хэмээн тодруулсан.

Шүүхийн энэ шийдвэрээр СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний Багц-8 холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, түүнчлэн тус тендерийн үнэлгээ, тендер шалгаруулалтыг хууль зөрчөөгүй хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул тендер шалгаруулалтыг дахин явуулах үндэслэлгүй, эдгээр үндэслэлүүдээр дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 28.2-д заасныг тус тус үндэслэн С ХХК-иас гаргасан СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээний Багц-8 холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; 2.С дүүргийн Засаг даргын Тамгын газрын газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах; С дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан СБДХААА/ дугаартай Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхжүүлэх Багц 8-Дүрс оношлогоо худалдан авах бараа нийлүүлэлтийн тендерийн үнэлгээг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН