Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/00222

 

 

 

 

 

 

 

2025 01 21 197/ШШ2025/00222

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

 

Нэхэмжлэгч: С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 249,434 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Омни капитал ББСБ ХХК нь С.Солонготой 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12,421 тоот зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч С.Солонго зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлдэгчээс 249,434 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэзаяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Омни капитал ББСБ ХХК нь С.Солонгод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 249,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч С.Солонго нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 249,434 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч С.Солонгод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 249,434 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Солонгод холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 249,434 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,134 төгрөгийн 4,067 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН