Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/00216

 

 

 

 

 

2025 01 21 197/ШШ2025/00216

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,151,247 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь зээлийн аппликейшнээр дамжуулан зээлийн эрхээ дансны хуулгаар олгож, цахимаар өөрийн эзэмшлийн харилцах дансаар зээл авсан. Гэтэл зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг зөрчиж, энэ талаар сануулах арга хэмжээ авсан боловч зээлээ төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 4,151,247 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Лэндмн ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Бямбасүрэнд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 4,151,247 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Уг зээлийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээлийг 6 хувааж төлөх хүсэлтэй байна. Энэ төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн, сар бүр 692,000 төгрөг төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК нь хариуцагч Ц.Бямбасүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,151,247 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 4,151,247 төгрөгийг хариуцагч Ц.Бямбасүрэн нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс сар бүр 692,000 төгрөгөөр, 6 хувааж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Лэндмн ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бямбасүрэнд холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 4,151,247 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 692,000 төгрөгөөр, 6 хувааж зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 40,700 төгрөгийг, хариуцагч Ц.Бямбасүрэнгээс 40,700 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН