| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/10140/И |
| Дугаар | 197/ШШ2025/00214 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/00214
2025 01 21 197/ШШ2025/00214
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У,
Зээлийн гэрээний үүрэгт 5,720,497 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Хасбанк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт төгрөгийг 5,720,497 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Хас банк ХК-наас зээл авсан нь үнэн. Уг зээлийн үлдэгдлээс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 400,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 5,320,497 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Г.Алтанцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,720,497 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Алтанцэцэг нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 400,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 5,320,497 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Алтанцэцэгт холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,720,497 төгрөгөөс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 400,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 5,320,497 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,478 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 53,239 төгрөгийг, хариуцагч Г.Алтанцэцэгээс 53,239 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН