| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 181/2025/00086/И |
| Дугаар | 197/ШШ2025/00213 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/00213
2025 01 21 197/ШШ2025/00213
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Сийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,323,818 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.Даваажаргал нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай ББСБ ХХК-иас ЗГ102210270416 тоот зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай авсан. Зээлийн баталгаа болгож БГ102210270416 тоот барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн*******,*******, 477 тоотод хаягт байршилтай 613 м.кв өмчлөлийн газар, 80 м.кв хувийн сууцыг барьцаалж манай байгууллагаас зээл авсан. Имйд Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж зээлээ төлөхгүй байх тул ний 8,323,818 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сити партнерс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 8,323,818 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Уг зээлийг миний бие бараа бүтээгдэхүүн авах зориулалтаар авсан. Уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 5 сарыг дуустал сар бүр 1,664,764 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК нь хариуцагч Г.Даваажаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,323,818 төгрөгийг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 8,323,818 төгрөгийг хариуцагч Г.Даваажаргал нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарыг дуустал сар бүр 1,664,764 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул төлбөр төлөх хуваарийг зөв болгож, 8,323,818 төгрөгийг хариуцагч Г.Даваажаргал нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарыг дуустал сар бүр 1,664,764 төгрөгөөр төлөхөөр хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сити партнерс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Даваажаргалд холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 8,323,818 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарыг дуустал сар бүр 1,664,764 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,131.08 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 74,065.54 төгрөгийг, хариуцагч Г.Даваажаргалаас 74,065.54 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН