Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/00211

 

 

 

 

 

2025 01 21 197/ШШ2025/00211

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,846,539.63 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Голомт банк ХК нь Э.Эрдэнэпүрэвтэй 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ЗГ1165109961 тоот зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг уилийн 27.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувийг байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Мөн нэхэмжлэгч хариуцагчтай 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 4,130,000 төгрөг, мөн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 9,740,000 төгрөгөөр нэмэгдүүлж жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. Иймд хариуцагчаас 1,846,539 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 1,846,539 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Э.Эрдэнэпүрэв уг зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 461,635 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Э.Эрдэнэпүрэвт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,846,539.63 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 1,846,539.63 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэпүрэв нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 461,635 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Эрдэнэпүрэвт холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 1,846,539.63 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 461,635 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,495 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 22,247.5 төгрөгийг, хариуцагч Э.Эрдэнэпүрэвээс 22,247.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН