Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/00210

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/00210

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

               Тус шүүхийн шүүгч би, Кевико -ХХК нэхэмжлэлтэй Д.Цэрэндаш холбогдох тухай нэхэмжлэлийг  хүлээн авч хянаад 


ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Кевико -ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
-

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

-
Нэхэмжлэгч Кевико -ХХК нэхэмжилсэн тухай н

 

 

 

2025 01 21 197/ШШ2025/00210

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Их тойруу-21 , 2 хороо, Кевико компанийн байр, Кевико ХХК /рд:5408733/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан 5-67 тоотод оршин суух, Дашхүүгийн Цэрэндаш /рд: ЧМ64012601/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 516,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Кевико ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Цэрэндаш нь манай компанитай 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр TENMECH-4 үйлчилгээг 23973772 тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Бид гэрээнд LITE ROUTER VOO зэрэг сүлжээ хүлээн авагч 464,00 төгрөгийн төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Хариуцагчаас 2024 оны 7,8 сарын төлбөр 80,000 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 434,000 төгрөг, нийт 516,500 төгрөгийг гаргуулж өгнө үү эжээ.

2.Нэхэмжлэгч Кевико ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Кевико ХХК нь хариуцагч Д.Цэрэндашид холбогдуулан 516,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Д.Цэрэндаш нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Кевико ХХК нь хариуцагч Д.Цэрэндашид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 516,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Кевико ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Кевико ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Цэрэндашид холбогдох, 516,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,145 төгрөгийн 8,072.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Кевико ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

эхэмжлэлийн шаардлагыг хариуцагч HEADER_ACTOR_RESPONDENT# - оны - сарын -ны өдөр төлсөн болох нь төлбөр төлсөн тухай баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Кевико -ХХК нэхэмжлэлтэй Д.Цэрэндаш холбогдох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас - төгрөгийг, төсвөөс /Улаанбаатар хотын банкны -   тоот данс/  - төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн - төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ