Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 314/ШШ2025/00122

 

 

 

 

 

2025 02 18

314/ШШ2025/00122

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: “..................” ББСБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............... сумын ..............дүгээр баг, .............. тоотод оршин суух, Б..................н Н..................д холбогдох,

 

“4,753,279.09 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “......................” ББСБ  ХХК-ийн хууль, эрсдэл хариуцсан захирал П.М..................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ2321170Х дугаартай “Зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 3,219,800.00 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээний үүрэг 406 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 201,000 төлөлт хийсэн байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Н......................с үндсэн зээл 3,111,672.65 төгрөг, зээлийн хүү 1,595,393.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,212.54 төгрөг, нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт 4,753,279.08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “....................” ХХК-иас 4,753,279.09 төгрөгийн бараа материал авч хуваарийн дагуу төлж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 4,753,279.09 төгрөгийг 3 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-нд 2,000,000 төгрөг, 05 дугаар сарын 25-нд 1,376,639.54 төгрөг, 06 дугаар сарын 25-нд 1,376,639.54 төгрөгийг тус тус төлж дуугсна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “................” ХХК нь хариуцагч Б.Н...............д холбогдуулан “4,753,279.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар  тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Б.Н бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “...............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “...............” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Н.................д холбогдох “4,753,279.09 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,004 төгрөгийн тавин хувь болох 45,502 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 45,502 төгрөг, хариуцагч Б.Н................с 45,502 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “................”  ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА