Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 314/ШШ2025/00135

 

 

 

 

 

2025 02 26

314/ШШ2025/00135

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

                                 

Нэхэмжлэгч: “.....................” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............... сумын ............ дугаар багт байрлах “...................” ХХК-д холбогдох

“338,032,302 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөдөө аж ахуйг дэмжих сан” нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг “..............” ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжпан авагч юм. “....................” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. “....................” ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 225,354,868.00 төгрөг байна. Үүнд 2018 оны 09 сарын 21-ний өдөр ОХУ-Т18/82 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ОХУ/2018-Т82/Б69 дугаар барьцааны гэрээ,  201, оны 7 дугаар сарын 06-ны өдрийн УХБ-ХХ2018/17 дугаартай Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 05 сарын 07-ны өдөр ХХТШ-2018/24 дугаартай Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 07 сарын 02-ны өдөр ОХУ-Т17-169 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, барьцааны гэрээ, 2016 оны 05 сарын 10-ны өдөр ХӨ-Үр-2016-87 дугаартай 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ, 2017 оны 05 сарын 08-ны өдөр БО-ХХ 2017/09 дугаартай Нийлмэл бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 05 сарын 06-ны өдөр №06 дугаартай Барьцаат зээлийн гэрээ,  2019 оны 04 сарын 30-ны өдөр ТӨВ-ҮР-2019/010 дугаартай Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Барьцааны гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн ТӨВ-Үр-2019/010 дугаар Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан байна. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 225,354,868.00 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 112,677,434.00 төгрөг, 'эрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 225,354,868.00 төгрөг, нийт 338,032,302.00 төгрөг гаргуулахаар байна. Иймд “.................” ХХК-иас үндсэн төлбөр 225,354,868.00 төгрөг, анз ‘ 12,677,434.00 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 338,032,302 төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

  Зохигч эвлэрлийн гэрээндээ:  Энэхүү Гэрээний зорилго нь Төлбөр төлөгч нь 2018 оны 09 сарын 21-ний өдөр ОХУ-Т18/82 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ОХУ/2018-Т82/Б69 дугаар Барьцааны гэрээ, 2016, оны 7 дугаар сарын 06-ны өдрийн УХБ- ХХ2018/17 дугаартай Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 05 сарын 07-ны өдөр ХХТШ-2018/24 дугаартай Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 07 сарын 02-ны өдөр ОХУ-Т17-169 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, барьцааны гэрээ, 2016 оны 05 сарын 10-ны өдөр ХӨ-Үр-2016-87 дугаартай 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ, 2017 оны 05 сарын 08-ны өдөр БО-ХХ 2017/09 дугаартай Нийлмэл бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 05 сарын 06-ны өдөр №06 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2019 оны 04 сарын 30-ны өдөр ТӨВ-ҮР-2019/010 дугаартай Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Барьцааны гэрээнүүдийн дагуу төлбөр төлөгчид төлөх ёстой үндсэн зээлийн төлбөрт 225,354,868 /хоёр зуун хорин таван сая, гурван зуун тавин дөрвөн мянга, найман зуун жаран найман/ төгрөг, алданги 10 хувь буюу 22,535,486/хорин хоёр сая, таван зуун гучин таван мянга, дөрвөн зуун наян зургаа/ нийт 247,890,354/хоёр зуун дөчин долоон сая, найман зуун ерэн мянга, гурван зуун тавин дөрвөн/ төлбөрийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулна. 1.2. Гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байх бөгөөд Төлбөр төлөгч нь төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж дууссанаар дуусгавар болно. Төлбөр төлөгч дараах эрх, үүрэг хүлээнэ. Үүнд: 2.1.1. Төлбөр авагчид төлөх ёстой 247,890,354/хоёр зуун дөчин долоон сая, найман зуун ерэн мянга, гурван зуун тавин дөрвөн/ төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж  барагдуулахаар хуваарийн дагуу төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор “................” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э................ нар нь эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “....................” ХХК нь хариуцагч “...................” ХХК-д холбогдуулан “338,032,302 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, “..................”ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц...................тай харилцан тохиролцож 247,890,354 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор “..................” ТӨХХК-ийн худалдаа хөгжлийн банк дахь .................. тоот данс руу шилжүүлж төлөхөөр эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээ-ээр тогтоогдож байна.

            Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “...............ХХК-аас 698,701 төгрөг гаргуулан  орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.  “.................” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, “................” ХХК-д холбогдох “338,032,302 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “.................”ХХК-аас 698,701 төгрөг гаргуулан  орон нутгийн орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА