| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00096/И |
| Дугаар | 314/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 314/ШШ2025/00107
| 2025 оны 02 сарын 14 өдөр | 314/ШШ2025/00107 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн .............. сумын ............. дугаар баг, .............дүгээр байрны ............... дүгээр багт оршин суух, ............ овгийн .................н Э....................ы хүсэлттэй,
“Хамтын амьдралтай болохоо тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: М.Э би Б.Д..................тэй 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болж түүнээс хойш хамтран амьдарсан. Түүнээс хойш хүү Д.Ж, Д.Т, Д.Д нарыг төрүүлсэн. Бид хурим хийж хамтран амьдарч эхлэснээс хойш одоог хүртэл 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Э..............ы М............ бидэнтэй хамт амьдарч, гэр бүлийн гишүүний тоонд орж явдаг. Охин Э.М нь 2025 оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсад суралцахаар төлөвлөж байгаа ба одоо шаардлагатай материалыг зуучлагч байгууллагад бүрдүүлэн өгөх хэрэгтэй байгаа. Тус шаардлагад аав, ээж хамтдаа батлан даах ёстой гэж заасан ба түүнийгээ батлахын тулд гэр бүлийн баталгаа хийлгэсэн байхаар заасан байна. Бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан тул хамтран амьдарч байснаа тогтоолгохоор танай байгууллагад хандаж байна. Хүүхэд гадаадад сургуульд суралцахад эцэг, эх нь батлан даалт гаргах шаардлагатай болсон. Батлан даалт гаргахад эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ, эсхүл хамтран амьдардаг гэсэн бичиг баримт шаардлагатай байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч Б.Д....................тэй 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч байгааг тогтоож өгнө өгнө үү гэв.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ы өдрийн 34 дугаартай тодорхойлолтонд: Тус багийн иргэн .................н Э.............. /................/ нь нөхөр Б..................н Д.....................тэй ............. оны ............. дүгээр сарын .........-ны өдөр гэр бүлж бол охин Э............ы М.............н хамт 111 дүгээр байрны 19 тоотод одоог хүртэл оршин сууж байгаа нь үнэн болно. М.Э нь Б.Д................тэй хамт амьдарч байх хугацаандаа Д............н Ж.............., Д...................н Т..................р, Д.............н Д................р нарыг төрүүлсэн болохыг тодорхойлов гэсэн,
Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03-08/677 дугаартай лавлагаанд: Хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллогын Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өгөөмөр 5 дугаар багийн бүртгэлийг шүүж үзэхэд .................н Э.................д холбогдох баримт байхгүй болно. 2020 оны хүн ам, орон сууцны тооллого нь Ковидын үед явагдсан бөгөөд тухайн тооллогонд цөөхөн байл сонгож тоолсон ба тус өрх нь энэ тооллогонд хамрагдаагүй байна гэсэн,
.......... оны ............ дугаар сарын ..........-ны өдөр төрсөн Э.М..........н, ........... оны ........... дүгээр сарын .............-ны өдөр төрсөн Д.Д, ........... оны ......... дүгээр сарын ..........-ны өдөр төрсөн Д.Ж, ........... оны .......... дугаар сарын ..........-ний өдөр төрсөн Д.Т нарын төрсний гэрчилгээний хуулбарууд,
Гэрч М.Э /РД:.............../-гийн мэдүүлэгт: М.Э, Б.Д нар 2015 онд танилцаад 2016 онд гэр бүл болж байхад хамт байсан. 4 хүүхэдтэй. Мөнхжин сургуулиа 2024 онд төгссөн. Ж 2 дугаар анги, Т цэцэрлэгт, Д............... ой гарантай. М.Э, Б.Д нар хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт амьдарч байгаа гэсэн,
Гэрч Э.Ц /РД:............../-гийн мэдүүлэгт: М.Э............., Б.Д.......... нар 2016 онд хуримаа хийсэн. Түүнээс хойш 3 хүүхэдтэй болсон. Өмнөх 1 хүүхэдтэйгээ нийлээд 4 хүүхэдтэй. М 18 настай, Ж.......... 7 настай, Т............5 настай, Д................ ой гарантай. М.Э, Б.Д нар хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 111 дүгээр байранд амьдарч байгаа гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Э.................... нь “Хамтын амьдралтай болохоо тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Э...................ны М................. Бүгд Найрамдах Солонгос улсад суралцах болсон ба эцэг, эхийн батлан даалт гаргахад эцэг Б.Д.................., эх М.Э...................... нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, хамтын амьдралтай болохоо нотлох боломжгүй байгаа тул 2016 оноос эхлэн хамтын амьдралтай байгаа болохоо тогтоолгохоор шүүхэд хандсан гэж хүсэлт гаргагч тайлбарласан. Хүсэлт гаргагч дээрх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3. Хүсэлт гаргагч М.Э.....................ны шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. ............... овгийн М...................н Э............... /РД:....................../ нь ................ овгийн Б.....................н Д............... /................/-тэй 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хамтын амьдралтай байгаа болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ы өдрийн 34 дугаартай тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03-08/677 дугаартай лавлагаа, ............оны .............дугаар сарын ..........-ны өдөр төрсөн Э.М, ............. оны ......... дүгээр сарын ..........-ны өдөр төрсөн Д.Д, ......... оны .......... дүгээр сарын ............-ны өдөр төрсөн Д.Ж..............., ........ оны ......... дугаар сарын ...........-ний өдөр төрсөн Д.Т...........нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч М.Э............ /РД:.............../, Э.Ц......... /РД:.........../ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ........... овгийн М....................н Э........... /РД:............./ нь Б................ овгийн Б....................н Д............... /................/-тэй .......... оны ......... дүгээр сарын ..............-ны өдрөөс эхлэн хамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА