| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00152/И |
| Дугаар | 314/ШШ2025/00121 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 314/ШШ2025/00121
| 2025 02 18 | 314/ШШ2025/00121 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “....................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ...........дугаар баг, ................ тоотод оршин суух, Т....................н А....................д холбогдох,
“2,766,252 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.....................” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.А...................н хүсэлтийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 24-308 тоот зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг 6 сараар байгуулж 2024 оны 06 дугаар сарын 30, 2024 оны 07 дугаар сарын 04, 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд 3-н удаагийн худалдан авалтаар үндсэн дүн болох 1,844,168 төгрөгийн шатахуу авсан боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Бид зээлийн гэрээний 2.3-д заасны дагуу 0.5 хувийн алданги тооцохгүйгээр хуулийн дагуу үндсэн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлэн тооцож 922,084 төгрөгийг үлдсэн үнийн дүн болох 1,844,168 төгрөг дээр нэмж нийт 2,766,252 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Т.А шүүхэд гаргасан тайлбартаа: “.................” ХХК-ийн нэхэмжилсэн 2,766,252 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 1,766,252 төгрөгийг төлж дуугсна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “.................. ХХК нь хариуцагч Т.А.................д холбогдуулан “2,766,252 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.А бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “...................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “..................” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.А..................д холбогдох “2,766,252 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,210 төгрөгийн тавин хувь болох 29,605 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 29,605 төгрөг, хариуцагч Т.А...................с 29,605 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “..................” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА