Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 314/ШШ2025/00113

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 17 өдөр

314/ШШ2025/00113

Өвөрхангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ............... дугаар баг, “...............” гэх газар оршин суух, Б............. овгийн Б.................н М...............н хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.М, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч  Б.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.М нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өюөөс 1988 оны 09 дугаар сарын 30-ныг хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1988-1990 оны хооронд цэргийн агба хааж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул улсад ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй хохироод байна. Иймд Б.М 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ Амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү  гэв.

Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаартай зөвлөмжийн хуудас,

№............... дугаартай баталгаажилтын хуудас,

 Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай архивын лавлагаанд: Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ Амьдрал” нэгдэлд 1986 оны 9, 11, 1987 оны 2-4, 6-7, 9-10, 12, 1988 оны 1-9 сар хүртэлх ажиллаж байсан цалингийн цэснүүд, 

 Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаартай тогтоолын хуулбар,  түүний хавсралт,

Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн 1986 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай тушаалын хуулбарт: Б..........н М............... гэсэн,

Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдлийн 1986 оны цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарт: Б:М,

Батлан хамгаалах төв архивын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08/1691 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбарт: Б...........н М................. БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Өвөрхангай аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 256 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.16-ны өдөр 678311 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,

Гэрч Л.А /РД:.............../-ийн мэдүүлэгт: 8 дугаар анги төгсөөд 1986 оноос Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1988 он хүртэл малчнаар ажиллаж байгаад  цэрэгт яваад цэргээс дахин мал маллаж байсан  гэжээ.

          Гэрч С.С /РД:...................../-ын мэдүүлэгт: 8 дугаар анги төгсөөд 1986 оноос эцэг, эхтэйгээ Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1988 он хүртэл малчнаар ажиллаж байгаад  цэрэгт яваад цэргээс ирээд дахин мал маллаж байсан гэсэн,

     Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Хүсэлт гаргагч  Б.М нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

    2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

            4. Боржигонда тойн овгийн Бандийн Мишигдорж /РД:ЙВ70061616/ нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэмьдрал” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаартай тогтоолын хуулбар,  түүний хавсралт, Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн 1986 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн 1986 оны цалингийн тооцооны хүснэгт, Батлан хамгаалах төв архивын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08/1691 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, гэрч Л.А /РД:................../, С.С /РД:................../ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б................... овгийн Б.................н М...............ж /РД:................./-г  Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэмьдрал” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА