Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 314/ШШ2025/00098

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 314/ШШ2025/00098

Өвөрхангай аймаг

 

             

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ...................... дүүргийн ..............дүгээр хороо, ................. давхарт  байрлах, “.................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............сумын .......... дугаар баг, “............” гэх газар оршин суух,  ............ овгийн Б..............н Ц...............д холбогдох

“4,269,143 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “....................” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2057000814 тоот зээлийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. 2057000814 тоот зээлийн гэрээ 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн 774,200 төгрөг, 2057000814 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 413,255 төгрөг хүү 327,529 төгрөг, нийт 774,200 төгрөг, 2057000814 тоот ” зээлийн гэрээ”-ний үүрэг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн.  Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2057000814 тоот зээлийн гэрээний үүрэгт 4,264,143 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 4,269,143 төгрөгийг хариуцагч Б...............н Ц...............с  гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “.................” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,269,143 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 02 дугаар сарын 27-нд 600,000 төгрөг, 03 дугаар сарын 27-нд 600,000 төгрөг, 04 дүгээр сарын 27-нд 600,000 төгрөг, 05 дугаар сарын 27-нд 600,000 төгрөг, 06 дугаар сарын 27-нд 600,000 төгрөг, 07 дугаар сарын 27-нд 1,269,143 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “...............” ХХК нь хариуцагч Б.Ц..................д  холбогдуулан “4,269,143төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-05 дугаар  тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “...............” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “.................” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ц................д  холбогдох “4,269,143 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,256.29 төгрөгийн тавин хувь болох 46,628.14 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 46,628.14 төгрөг, хариуцагч Б.Ц...................с 46,628.14 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “.................” ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА