| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00109/И |
| Дугаар | 314/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 314/ШШ2025/00099
| 2025 02 11 | 314/ШШ2025/00099 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ................. дүүргийн ............давхарт байрлах, “.............” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ..............сумын ......... дугаар баг, “...........” гэх газар оршин суух, М.............н У...............т холбогдох
“3,021,099 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.................” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2057001398 тоот зээлийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан. 2057001398 тоот зээлийн гэрээ 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн 965,583 төгрөг, 2057001398 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 0 төгрөг, хүү 761,681 төгрөг, нийт 965,583 төгрөг, 2057001398 тоот зээлийн гэрээний үүрэг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс анх зөрчигдөж эхэлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2057001398 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,016,099 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 3,021,099 төгрөгийг М.У................с гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “................” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,021,099 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 02 дугаар сарын 25-нд 300,000 төгрөг, 03 дугаар сарын 15-нд 1,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 30-нд 721,099 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “..................” ХХК нь хариуцагч М.У................т холбогдуулан “3,021,099 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-05 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “...................” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “...................” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.У...............т холбогдох “3,021,099 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,287.58 төгрөгийн тавин хувь болох 31,643.79 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 31,643.79 төгрөг, хариуцагч М.У...............с 31,643.79 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “..................” ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА