| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00072/И |
| Дугаар | 314/ШШ2025/00124 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 314/ШШ2025/00124
| 2025 02 21 | 314/ШШ2025/00124 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................... сумын .......... дугаар баг, .......... тоотод оршин суух, Б............. овгийн Б.............н А...............н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, .............. дүүрэг, .............дугаар хороо, ..................тоотод оршин суух, Т............. овгийн Н.............. Т................д холбогдох,
“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, хариуцагч Н.Т /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Т.................с хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүүхдүүдээ ээж нь тоодоггүй. Нэг удаа хүүхдүүдтэйгээ уулзах гэж ирсэн. Тэр үедээ өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдүүддээ өгөх ёстой мөнгөөр нэг, нэг гутал, өмд, палаж авчирч өгсөн байсан. Хариуцагч тайлбартаа бичсэн байгаа хүүхдүүддээ 3 ээлжийн хувцас, куртик зэрэг авч өгсөн гэж байгаа нь худлаа. Тийм зүйл байхгүй. Харин хүүхэд маань куртикгүй, куртик авч өгөх гэсэн юм гэхээр нь мөнгө явуулж байсан. Хүүхдүүдээ бодоод хамт байя, ярилцъя, учраа олъё гэхээр өөдөөс сэрэл өдөөгч эм гаргаж ирээд нэг, нэгээр нь уучихъя гэж солиотой зүйл ярьдаг хүн шүү дээ. Эрэгтэй хүний хувьд хоёр хүүхэдтэй ганцаараа хэцүү л байдалтай байдаг. Н.Туяасүрэн хүүхдүүдийг бөөс, хуурсанд бариулчихаад утсаа салгаад алга болсон. Тэгэхээр нь 3 хүүхэдтэйгээ бүгдээрээ хоолонд оръё, чи хүүхдүүдээ авч явахад хэцүү байгаа бол би авъя гэж хэлж байсан. Тэгээд намар хичээл сургууль эхлэх гээд байхад хүүхдүүдийг бөөсдүүлчихсэн өөрөө утсаа авахгүй хэд хоног алга болсон. Би эгчийнх нь гадаа удаан хүлээж хүүхдүүдийнхээ бичиг баримт, хэдэн хувцсыг нь аваад явж байсан. Хонох газар ч байхгүй, ийм байдалтай буудал ч хүлээн авахгүй гээд гадаа машиндаа хонож байсан. Хүүхдүүдээ ийм байдалтай болгож хаяаад явчихдаг. Сургууль, цэцэрлэгт нь ч явуулсан зүйлгүй хайхардаггүй. Үр хүүхдээ аваад явж чадахгүй байгаа бол би хүүхдүүдээ аваад явъя гэж хэлээд л аваад явсан. Тэрнээс булааж авч явсан зүйл байхгүй. Дээрээс нь худлаа ярьж, янз бүрийн зүйл ярьдаг, шалдан, нүцгэн, зургаа сторидоо хийдэг, видео каллаар ярихаар бэлэг эрхтнээ оролддог, янз бүрийн бичлэг утас дээр нь байж байдаг. Энэ талаар бүгд л мэдэж байгаа. Тэгээд ийм хүнд хүүхдээ өгөхгүй гэж маргалдаагүй. За за, гээд л хүүхдүүдээ өгсөн. Хэрэгтэй зүйлсийг нь авч өгөөд, ажил хийгээд байгаа юм чинь яаж ийж байгаад тэтгэлгийг өгөөд байж болно, охин хүүхдүүд ээжтэйгээ байсан нь илүү ээлтэй байх гээд ээжид нь өгсөн. Гэтэл миний охид ямар байдалтай байлгаж байсан билээ. Хүүхэд төрүүлж өгсөнд баярла гэж хэлчихээд байж байдаг. Хүүхдүүдийг би авснаас хойш нэг ч удаа утсаар яриагүй. Хүүхдүүдээ тоодоггүй. Хүүхдүүд маань өөрсдийн гэсэн утастай. Надтай ярихаар хэрэлдээд байдаг юм бол хүүхдүүд рүүгээ залгаад ярьж болно шүү дээ. Тэгсэн хүүхдүүдийнхээ дугаарыг мэдэхгүй гэж хэлчихээд тоохгүй байж болохгүй шүү дээ. Мөн хүүхдүүддээ багц витамин авч өгсөн гээд зургийг нь дараад явуултал өөдөө “хаха” эможи дарж байгаа байхгүй юу. Хүүхдүүдээ витамин авч өгсөн юм уу? ашгүйдээ гэж хэлсэн бол би баярлана шүү дээ. Тэгэхгүй өөдөөс сэрэл хөдөлгөдөг эм барьчихаад нэг, нэгээр нь уучихъя гэж байгаа хүнтэй би юу ярих вэ? Үгүй ээ, би уухгүй гээд уугаагүй. Одоо хашаандаа 71 настай, хөл, гар нь хугархай, хөгшин настай эмэгтэй хүн бараадаж хоёр хүүхдээ өсгөж байна. Гарч, орж, ажил амжуулахад хүүхдүүдээ харуулаад үлдээсэн ч амар байдаг. Үнэнээ л хэлж байна гэв.
Хариуцагч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.А................тэй 2016 оноос эхэлж хамт амьдарч 2 хүүхэдтэй болсон. Миний аав, ээж 2019 онд нас барсан. Саяхан дүү маань нас барлаа. Би сурч боловсрох насан дээрээ Б.А...........д доромжлуулж, элдвээр хэлүүлдэг байсан. Б.А хамт амьдрах хугацаандаа өөр хүнтэй харьцдаг л байсан. Тэгээд уурлахаар чи ч гэсэн ингээд явж болно шүү дээ гэж л хэлдэг байсан. Намайu дандаа янхан, банзал гэж хараадаг байсан нь үнэхээр дарамттай байсан. Энэ их дарамтнаас болж би хүүхдүүдээ аваад явсан. Хотод түрээсийн байранд хэцүү байна гэж хэлж байхад тусалж дэмжсэн зүйл байгаагүй. Аль залуу насаа Б.Алтангэрэлтэй зууралдаж өнгөрөөсөн. Хүүхдүүдээ бодоод аль болох өнчрүүлэхгүйг хичээж байсан ч үнэхээр хэцүү байсан болохоор болъё гээд явсан. Хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаггүй гэж байна. Үгүй, хүүхдүүдээ санана, утсаар ярихыг хүснэ, утсаар ярих гэхээр наад янхан хүүхэнтэйгээ юугаа ярих гээд байгаа юм бэ? гээд утсыг нь булаагаад авчихдаг. Би хүүхдүүдийнхээ дэргэд янхнаараа дуудуулмааргүй байна шүү дээ. Би хүүхдийн мөнгийг цаг бүрд нь хугацаанд нь өгч байсан. Хувьцааны мөнгийг нь л өгч чадаагүй. Тэгсэн чинь янхан минь хүүхдийн мөнгийг өг гэж хэлсээр байгаад надад байсан бүх мөнгийг авсан. Одоо хувьцааных нь 120,000 төгрөгийг л өгөөгүй байгаа. Хүний хань гэдэг чинь өмөөрч хамгаалж байдаг болохоос хүн болгонд янхан гэж хүнийг доромжлоод хэлээд явдаг. Хүүхдүүддээ мөнгө өгөхгүй гээгүй, одоогоор ажил төрөл хийхгүй байгаа болохоор л ажилтай, орлоготой болж байгаад төлнө гэсэн юм гэв.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай тодорхойлолтонд: Тус багийн иргэн Б.............. овогтой А................. нь ам бүл 3, 2 хүүхдийн хамт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн охин А.А, А.А нар нь эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтын менежер Д.Б...........н 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолтод: А............н А.............. нь Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 1е ангид суралцаж байгаа нь үнэн болно гэсэн,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэгрэлгийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолтод: Тус цэцэрлэгийн Дунд-Б бүлэгт Алтангэрэлийн Алтанзул суралцаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэсэн,
2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин А.Анхтуяа, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин А.Алтанзул нарын төрсний гэрчилгээний хуулбар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04263 дугаартай шийдвэр,
“.........г дагалдагч” цуглааны тэргүүн пасторын “Н........... овогтой Т.......... нь Е..........г дагалдагч цуглааны итгэгч мөн бөгөөд цуглааны дэргэдэх Б..............н сургалтын төвийн сургалтанд хамрагддаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт,
“............”ХХК-ийн Ухаа худаг салбарын “Манай компанийн зохион байгуулж буй “Хүнд машин механизмийн операторын мэргэжил олгох сургалт” 2025 оны 02 дугаар сарын 06-аас 2 дугаар сарын 26, 03 дугаар сарын 06-аас 13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Н........... Т............. нь тус сургалтад хамрагдаж байгааг тодорхойлов” гэсэн тодорхойлолт,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоол зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н.Т..............д холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н.Т нар нь 2016 оноос хамтын амьдралтай болж, .............. оны .......... дугаар сарын ...........-ны өдөр охин А.А, .......... оны .......... дугаар сарын ..........-ний өдөр охин А.А нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04263 дугаартай шийдвэрээр .............. оны .......... дугаар сарын ...........-ны өдөр охин А.А, .......... оны .......... дугаар сарын ..........-ний өдөр охин А.А нарыг төрсөн эцэг, нэхэмжлэгч Б.А..............н асрамжид үлдээж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй, ажил орлогогүй байгаагаа илэрхийлсэн боловч нэхэмжлэгч “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно: -11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр”, 40.2 дахь хэсэгт “Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус зааснаар хариуцагч Н.Т............с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04263 дугаартай шийдвэрт хүүхдүүдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч, хариуцагч нар даалгаж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Т............с улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А..............д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд зааснаар .............. оны .......... дугаар сарын ...........-ны өдөр охин А.А, .......... оны .......... дугаар сарын ..........-ний өдөр охин А.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд үргэлжлүүлэн суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Н.Т................с тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Т...............с улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А............д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА