| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00144/И |
| Дугаар | 103/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2025/00133
| 2025 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2025/00133 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ***** дүгээр хороо, Наран хороолол, ******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ****** дүгээр хороо, ******* ******** дугаар гудамжны *******тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт төгрөг гаргуулах 3,931,000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан******* овогтой *******-Өлзий нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулан 4,500,000 төгрөгийн дэмжлэгийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 48 сарын хугацаатай төлөхөөр зээл авсан байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 569,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, үлдэгдэл 3,931,000 төгрөгийг төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу******* овогтой *******-Өлзийгөөс нийт 3,931,000 төгрөгийг гаргуулан, ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан 1002************* дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.*******-Өлзий шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* газраас нэхэмжилж байгаа 3,931,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,931,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид 77,846 төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.*******- улсын тэмдэгтийн хураамжид төлөх 77,846 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 38,923 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА