Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00136

 

 

 

 

 

2025 оны 02 сарын *******2 өдөр

Дугаар *******03/ШШ2025/00*******36

Улаанбаатар хот

 

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Наран хороолол, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн *** дугаар хороо, ******* ******* *******а-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,406,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Үүнд: Аж ахуй, бичил бизнес хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* овогтой ******* нь 20*******8 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулан *******,500,000 төгрөгийн дэмжлэгийг 20*******8 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2022 оны 6 дугаар сарын 27ы өдрийг хүртэл нийт 48 сарын хугацаатай зээл авсан байна. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу эргэн төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.*******, 227 дугаар зүйлийн 227.*******, 28******* дүгээр зүйлийн 28*******.******* дэх хэсэгт заасны дагуу Г.*******аас нийт *******,406,250 төгрөгийг гаргуулан, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан *******00******************0 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн ******* газраас нэхэмжилж байгаа *******,406,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,406,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид 37,450 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 37,450 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******8,725 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА