Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/860

 

           

 

 

    2023               8             24                                   2023/ДШМ/860

Ч.С, Б.Ч, Д.Б, Д.Ө, Д.Ш,

Б.Т, О.Т, Н.Б, Г.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Н.Жамъяандорж,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Сын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.С, Б.Ч, Д.Б, Д.Ө, Д.Ш, Б.Т, О.Т, Н.Б, Г.А нарт холбогдох 2105024100622 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ч.С,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ч.Ст 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосныг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг зорчих эрх хязгаарлах ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1136 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон оногдуулсан ялаас 3 жил 41 хоногийг хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 10 сар 19 хоногоор тогтоосон, /;

2. Б.Ч,

3. Д.Б,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосныг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

4. Д.Ө,

5. Д.Ш,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

6. Б.Т,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1807 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

7 О.Т,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосныг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

8. Н.Б,

9. Г.А,

Шүүгдэгч Ч.С, Б.Ч, Д.Б, Д.Ө нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэр Горькийн 9-210 тоот хаягт үйл ажиллагаа явуулах хохирогч А.Бн эзэмшлийн “Алтаргана” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч үүрэн телефоны нэгж, архи, ундаа шоколад, чипс, пүүз, процессор, чихэр зэрэг нийт 1.756.370 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Д.Ш Д.Б, О.Т, Н.Б нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.В эзэмшлийн “Баян овоо” нэртэй дэлгүүрт нэвтэрч нийт 899.250 төгрөгийн эд хөрөнгө, 1.200.000 төгрөгийн бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч О.Т, Д.Б нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 9-210 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Т.Тын эзэмшлийн “Алтаргана” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч гар утас 3 ширхэг, компод, бэлэн хоол, өндөг, набор, шоколад, пиво, гоймон зэрэг 414.970 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч О.Т, Д.Б, Д.Ш, Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45а байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч П.О эзэмшлийн “Амгалан далай” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч үүрэн телефоны нэгж, архи, нокиа загварын гар утас, ОVK нэртэй төхөөрөмж зэрэг нийт 1.842.247 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Ч.С нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг зочид буудлын ойролцоо иргэн А.Аай маргалдах явцдаа хар өнгийн хуванцар иштэй хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч А.Аийн цээжний зүүн хэсэг 7, 8 дугаар хавирганы түвшинд хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.С, Г.А нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза төвийн 6 давхарт худалдааны үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.Нн лангуунаас 500.000 төгрөгийн үнэ бүхий “Цаа бугын арьсан” гутал 1 хосыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Юу” нэртэй дэлгүүрийн ойролцоо хохирогч Г.Чын 475.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын урд байрлах автобусны буудлын орчим өсвөр насны хохирогч А.Хийн эзэмшлийн Самсунг-А52 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 805.600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын урд байрлах автобусны буудлын орчим өсвөр насны хохирогч Б.Нийн эзэмшлийн Самсунг-А52 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, түүнд 805.600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн хойд хаалгаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч У.Эийн халааснаас “айфоне 11” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т,

Д.Б, Д.Ш, О.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т,

Б.Т, Н.Б, Б.Ч, Д.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т,

Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шийлжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Ч.С, Д.Б, Д.Ш, О.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэхдээ “гүйцэтгэгчээр” оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.Т, Н.Б, Б.Ч, Д.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэхдээ “гүйцэтгэгчээр” оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдэхдээ “хамжигчаар” оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ч.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Д.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч О.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Чад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Д.Ө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Шд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Чад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Өод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 6 жил 5 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 27 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, уг хугацаагаар хорих ялаар сольж, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 5 сар 27 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч О.Тт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 4 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Д.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 30 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 4 жил 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Д.Шд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 11 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Тд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст оногдуулсан 7 жил 5 сар 27 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч О.Т, Д.Б, Д.Ш, Б.Т, Г.А, Б.Ч, Н.Б, Д.Ө нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар харьяа дүүргээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Д.Б, Д.Ш, Б.Т, Г.А, Б.Ч, Н.Б, Д.Ө нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сын цагдан хоригдсон 181 хоногийг түүнд оногдуулсан хорих ялд, шүүгдэгч О.Т, Д.Б, Д.Ш, Б.Т, Г.А, Б.Ч, Н.Б, Д.Ө нарын цагдан хоригдсон 16 хоногийг тус тус тэдгээрт оногдуулсан зорчих эрх хязгаралах ялд тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Таас 224.812 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Вандантулгад, шүүгдэгч Б.Чаас 439.092 төгрөгийг гаргуулан хохирогч А.Бүрэнтөгсөд, шүүгдэгч Г.Аээс 750.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Нацагдоржид тус тус олгож,

хохирогч А.Алтаншагай нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Саас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.С, Д.Б, Д.Ш, Б.Т, Н.Б, Д.Ө нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч Ч.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч О.Т, Д.Б, Д.Ш, Б.Т, Г.А, Б.Ч, Н.Б, Д.Ө нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие иргэнд учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм хорын нөхөн төлбөргүй, өөрийн биеэр цагдаа, эмнэлэг дуудаж дуудлага өгч гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Би эхнэр Мөнхчимэг, охин Амирлан нарын хамт амьдардаг, хувиараа гагнуур хийж амьдрал ахуйгаа авч явдаг. Энд хоригдож байх хугацаанд маш их зүйлийг ухаарч, хийсэн хэрэгтээ харамсан гэмшиж байна. Би цаашид үр хүүхэддээ үлгэр дууриалал болж, нийгэмдээ сайн зүйл хийх болно.

Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т дахь заалтыг журамлаж, миний эдлэх ялаас бага ч болов хасаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Сын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ч.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч Ч.С нь гэм буруу дээрээ маргадаггүй. Өөрөөр хэлбэл, түүний бусдыг хутгалсан үйлдлийнх нь улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болохыг хүлээн зөвшөөрдөг. Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасныг мөрдөгч, прокурор биелүүлээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд уг хэргийн гэрч, хохирогч нар миний үйлчлүүлэгч Ч.Сыг 2 эмэгтэйн асуудлаас болж нийлж зодсон талаар бүгд тайлбарлаж, мэдүүлдэг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “гэрч, хохирогч нар бүгд нийлж миний үйлчлүүлэгч Ч.Сыг зодсон талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болохгүй юм уу. Учир нь, энэ хүмүүс танхайрсан байна. Хүмүүс зодоод байхад хүн өөрийгөө хамгаална. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт байх боломжтой. Мөн эхнэр, хүүхдийг нь авч явах гэж өөрийг нь 2, 3 залуу ээлжилж зодоод байхад адаглаад хүний санаа сэтгэл цочрон давчидна. Энэхүү нөхцөл байдлыг бүрэлдэхүүн анхаарч үзээч гэж удаа дараа хэлсэн боловч энэ талаар анхан шатны шүүх авч хэлэлцээгүй. Мөн шүүгдэгч Ч.С, Г.А нарын “Гранд плаза” төвийн 6 давхарт худалдааны үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.Нацагдоржийн лангуунаас 500.000 төгрөгийн үнэ бүхий “цаа бугын арьсан” гутал 1 хосыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хуул бусаар авсан үйлдлийг анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ хамжигчаар оролцсон гэж гэм буруутайд тооцсон атлаа миний үйлчлүүлэгч Ч.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ял халдаасан. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд “гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэмт хэргийн хамжигчаар, гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр цаа бугын хос гутлыг нэг нэг ширхэгээр цүнхэнд хийж гарсан...” гэж хэргийн үйл баримтын талаар маш тодорхой дурдсан. Гэтэл миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хүндрүүлж зүйлчилсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс бусадтай барьцаж байгаа юм биш. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй талаар би удаа дараа тайлбарласан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах боломжтой байсан. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчээрээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэж гомдол гаргуулсан. Учир нь, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой талаар санал гаргасан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол эргэлзээтэй, тодорхой бус байгаа тул үйлчлүүлэгчээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасантай холбогдуулан давж заалдах гомдол гаргуулсан. Анхан шатны шүүх урьд нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн байсан шүүгдэгч нарт дахин Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн. Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан. Анхан шатны шүүх бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг дээр нэгэнд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, нөгөөд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь эргэлзээтэй байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг бүлэглэн зодсон этгээдүүдэд холбогдуулж хэрэг үүсгэж, тусгаарлаагүй атлаа түүний хутгалсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг гэж дүгнэсэн. Мөн бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг дээр зөвхөн миний үйлчлүүлэгчийг ганцаараа үйлдсэн мэтээр дүгнэсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй байгаа тул өмгөөлөгчийн зүгээс бие даасан гомдол гаргаагүй” гэв.

Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Н.Жамъяандорж тус шүүх хуралдаанд “тусгайлан гаргах саналгүй” гэв.

Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч Ч.С “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол, төлбөрөө төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэж гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш юм. Иймд прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2023/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоол гаргасныхаа дараа 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 2023 он/ШТ/76 дугаар шүүхийн тогтоолоор уг шийтгэх тогтоолд залруулга хийжээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж,

мөн зүйл, хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцлийг хангасан тохиолдолд зохих хэсэг, заалтыг журамлан ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд заасан үндэслэлээр дээрдүүлэх боломж олгож, тодорхой үр дагавар үүсгэдэг байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийн төрөл, хэмжээг сонгон ял оногдуулахаас ялгаатай төдийгүй эрх зүйн тусгай дүгнэлт шаарддаг.

Анхан шатны шүүх Б.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлаагүй болгон өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамааруулах нь цаашид хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхэд нэг бүрчлэн дүгнэлт хийсний эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байсан боловч шүүхээр шийтгүүлэх үед арван найман насанд хүрсэн хүнд энэ бүлгийн зөвхөн 8.4, 8.5 дугаар зүйлүүдэд зааснаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг хоёр дахин багасган эдлүүлэхээр зохицуулжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болон шүүгдэгч нарын хувийн байдлын онцлогтой холбоотой шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаа, ял шийтгэл оногдуулах үеийн зарим шүүгдэгч нарын насны талаар хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан өсвөр насны шүүгдэгчийн хувьд заавал хэрэглэх хэм хэмжээг хэрэглэх эсэх зэрэг хүчин зүйлсийг нягтлаж, цогц байдлаар үнэлж хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.

Тухайлбал, шүүгдэгч Д.Ш 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдөр, Д.Ө 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, Б.Т 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус тус төрсөн байх бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн сүүлийн хугацаа нь 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдөр гэж авагдсан нөхцөл байдлаас үзэхэд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан эсэхийг нягталж, дээрх хуульд заасан ялыг багасгах зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэх нь зүйтэй. 

            Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ч.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг,  шүүгдэгч Б.Ч, Д.Б, Д.Ө, Д.Ш, Б.Т, О.Т, Н.Б, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ч.Сын “ял багасгах” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ч.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ч, Д.Б, Д.Ө, Д.Ш, Б.Т, О.Т, Н.Б, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                     ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР