| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2024/0013/З |
| Дугаар | 114/ШШ2024/0031 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 114/ШШ2024/0031
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би ******* нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай тоот албан бичгийн хариуг хүчингүй болгуулах, “Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2011 оны 10 сараас 2017 оны 6 сар хүртэл ажиллаж байсан 5 жил 8 сарыг тооцуулж, одоо ажиллаж байгаа цалин хөлсөөр бодуулж урамшуулал авч болох эсэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...нэхэмжлэгч ******* миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай тоот албан бичгийн хариуг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2011 оны 10 сараас 2017 оны 6 сар хүртэл ажиллаж байсан 5 жил 8 сарыг тооцуулж, одоо ажиллаж байгаа цалин хөлсөөр бодуулж урамшуулал авч болох эсэх” талаар шүүхэд хандсан.
Байгууллагын дарга, хүний нөөц, нягтлан бодогч нар 2025 оны 04 дүгээр сард урамшуулал авах хугацаа болж тэр үед хүсэлтээ гаргасны дагуу олгох боломжтой гэсэн хариу өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “Төрийн албаны тухай хулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу төрийн захиргааны албан тушаалд хууль тогтоомжийн дагуу анх томилогдсон өдрөөс хойш тасралтгүй ажилласан 5 жилийг тооцож, 6,137,298 төгрөг мөнгөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан,
Шүүхээс Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын өрөөнд хийсэн үзлэгийн явцад Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2011 оны 10 сараас 2017 оны 6 сар хүртэл ажиллаж байсан 5 жил 8 сарыг тооцуулж, одоо ажиллаж байгаа цалин хөлсөөр бодуулж урамшуулал авч болох эсэх талаар байгууллагын дарга, хүний нөөц, нягтлан бодогч нартайгаа ярилцаад 2025 оны 04 дүгээр сард урамшуулал авах хугацаа нь болж тэр үед хүсэлтээ гаргасны дагуу олгох боломжтой гэсэн хариу өгсөн, тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Тухайн үед урамшуулал өгөөгүй тохиолдолд шүүхэд хандах болно гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж өгсөн бөгөөд тэрээр үүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах “Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт 2011 оны 10 сараас 2017 оны 6 сар хүртэл ажиллаж байсан 5 жил 8 сарын тооцуулж, одоо ажиллаж байгаа цалин хөлсөөр бодуулж урамшуулал авч болох эсэх” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.
ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ