| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00056/И |
| Дугаар | 103/ШШ2025/00156 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2025/00156
| 2025 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2025/00156
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ***** дүгээр хороо, ******* *****дүгээр гудамжны *******тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* ажиллаж байсан байдал тогтоолгох болон 2024.04.03-ны өдрийн 06/926 тоот хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд бичигдсэн ******* *******-******* хүсэлт гаргагч ******* *******-******* мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Л.*******-*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.*******-******* нь Түлш эрчим хүчний харьяа Багануурын Уурхайд 1981-1982 он, 1985 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникч, гагнуурчнаар ажиллаж байсан болохыг болон 2024.04.03-ны өдрийн 06/926 тоот хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд бичигдсэн ******* *******-******* хүсэлт гаргагч ******* *******-******* мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 онд Түлш эрчим хүчний үйлдвэрийн харьяа Багануурын уурхайд илгээлтээр ирж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 1982 онд цэргийн албанд татагдаж 1985 онд халагдсан. Уг 508084 дугаартай цэргийн батлах дээрх овогтой *******-******* нь Ламгомбо овогтой *******-******* болохыг тогтоож өгнө үү. Мөн миний бие тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэр холбогдох бичгийн нотлох баримт байхгүйн улмаас 1981-1982, 1985-1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан жил дундаа тасарсан, гарч ирэхгүй байна.
Үндэсний төв архиваас ажилд томилогдсон тушаал байхгүй, Нийслэлийн төв архиваас Багануур нүүрсний уурхайн баримт хадгалагдаагүй тул Ламгомбо овогт *******-*******д лавлагаа олгох боломжгүй гэсэн тодорхойлолт гарсан. Иймд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Л.*******-******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би одоо 60 настай, тэтгэвэрт гарах гэсэн чинь баримт дутуу байгаа, би 1979 онд Төв аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг төгсөөд, тэр жилдээ Дундговь аймгийн ТМС-ийн сантехникийн ангид 2 жил сурч төгссөн. Тэгээд 1981 оны 6 дугаар сарын 23-нд Багануурт илгээлтээр ирээд 6 дугаар сарын 25-нд Зөвлөлтийн барилгын ЖКК-д ажилд орж байсан. Тухайн үед *******насан гэж хүн илгээлтээр ирсэн бид нарыг хүлээж авч байсан. Уурхайн захиргааны орон сууцны контор, Зөвлөлтийн байгууллага 2 тусдаа байгууллага юм. Тэгээд намайг 1981 оны 12 дугаар сарын 25-нд Зөвлөлтийн ЖКК байгууллагын сантехникийн ажлаас чөлөөлж, Уурхайн захиргааны конторын сантехникийн гагнуурчнаар томилсон. Тэгээд 1982 оны 6 дугаар сарын 17-нд цэрэгт явсан. Хөдөлмөрийн дэвтрийг манай боловсон хүчин 1995 онд надад өгсөн гээд байгаа, гэхдээ би надад өгсөн эсэх, эсхүл би аваад үрэгдүүлснээ санахгүй байгаа юм. Цэрэгт явахад ажлаа хийж байгаад л цэрэгт явж байсан. Цэргээс 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр халагдаад Уурхайд 1 сарын дараа буюу 1985 оны 7 дугаар сарын 18-нд сантехникчээр ажилд орсон. 1987 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ТСТ-д сантехникчээр ажиллаж байхдаа давхар оосорлогч дохиочноор ажиллаж байсан. 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сантехникчээр ажиллаад дараа нь 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс гагнуурчин болсон. Би гагнуурчнаар 1998 оны 6 дугаар сар хүртэл ажилласан бөгөөд энэ хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ 1994.12.31-ний өдөр гэж буруу бичсэн байна. Би 1998 оны 6 дугаар сард эх үрсийн баярын үеэр шүүрүүлэх дээр ажиллаж байсан, тухайн үед уурхайд гадны машин оруулдаггүй байсан, тэгэхэд би чиргүүлтэй 30 машин оруулаад гагнуур хийгээд гаргасан юм. Тухайн үед агаарын шугам алга болоод энэ үйлдэлд минь холбогдуулан Цагдаагаас байцаагдаж байхад намайг ажлаас халсан байсан. Зөрчлийн улмаас ажлаасаа халагдсан болохоор энэ он сар өдрийг маш сайн санаж байгаа юм. Нөгөө нэг шаардлага маань цэргийн алба хаасан архивын лавлагаа дээр ******* *******-******* гээд биччихсэн байгаа, үүнийг ******* *******-******* намайг мөн гэдгийг тогтоолгох гэж байгаа юм гэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, *******лан хамгаалах яамны *******лан хамгаалах төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 06/926 дугаартай лавлагаа, Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03-02/1939 дугаартай лавлагаа, Архивын газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 947 дугаартай тодорхойлолт, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Багануурт баригдаж байгаа Нүүрсний уурхайн захиргааны даргын 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаартай тушаал, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайн даргын 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаартай тушаал, Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайн даргын 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай тушаал, Багануурын нүүрсний уурхайн даргын 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/250 дугаартай тушаал, Багануур хувьцаат компанийн захирлын 1995 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 99 дугаартай тушаал, Багануур хувьцаат компанийн ерөнхий захирлын 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай тушаал, цэргийн батлахын хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн. /хх-ийн 3-16-р хуудас/
Шүүхээс гэрч Ч., Б., Ц. нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
1.Хүсэлт гаргагч Л.*******-******* нь 1963 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд 60 нас хүрсэн, тэтгэвэрт гарахад зарим ажилд орсон, гарсан тушаалууд эх хувиараа олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн гэх шалтгаанаар ажиллаж байсан болон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
2.Хүсэлт гаргагч Л.*******-******* нь ажиллаж байсан болон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.
3.Хүсэлт гаргагч Л.*******-******* хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, Түлш эрчим хүчний харьяа Багануурын Уурхайд 1981 онд ажилд орсон, 1982 онд ажлаас гарсан, 1985 онд ажилд буцаж орсон тушаалууд байхгүй болох нь Үндэсний төв архивын 2024.04.10-ны өдрийн 03-02/1939 тоот лавлагаа, Нийслэлийн Архивын газрын 2024.12.24-ний өдрийн 947 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
4.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг болон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
5.Хүсэлт гаргагч Л.*******-******* нь
-1981.06.25-ны өдрөөс 1981.12.25-ны өдөр хүртэл Багануурт баригдаж байгаа Нүүрсний уурхайн Зөвлөлтийн барилгын ЖКК-д сантехникийн слесариар,
-1981.12.25-ны өдрөөс 1982.06.15-ны өдрийг хүртэл Багануурын баригдаж байгаа нүүрсний уурхайн захиргааны ОСХ-т сантехникийн слесариар,
-1985.07.18-ны өдрөөс 1987.03.03-ны өдрийг хүртэл Багануурын нүүрсний уурхайд сантехникчээр,
-1987.03.30-ны өдрөөс 1988.04.01-ний өдрийг хүртэл Багануурын нүүрсний уурхайд сантехникч, оосорлогч, дохиочноор,
-1988.04.01-ний өдрөөс 1997.03.01-ний өдрийг хүртэл Багануурын нүүрсний уурхай, Багануур ХК-нд гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар,
-1982 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №7 дугаартай Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Багануурт баригдаж байгаа нүүрсний уурхайн захиргааны даргын тушаал, уг тушаалын 1-рт ...Зөвлөлтийн барилгын ЖКК-д сантехникийн слесарь ажилтай ...Г.*******-******* нарыг 1981 оны 12 дугаар сарын 25-наас үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс баригдаж байгаа уурхайн захиргааны ОСХ-т сантехникийн слесариар IY зэрэгтэйгээр тус тус томилон ажиллуулсугай гэсэн байв,
-1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайн даргын 165 дугаартай Оосорлогч, дохиологчдыг томилон ажиллуулах тухай тушаал, уг тушаалд: Улсын барилгын хорооны сургалтын төвөөс оосорлогч дохиочдын сургалт явуулж, шалгалт авсан тухай 1987 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн протоколыг үндэслэн доорх нэр бүхий ажилчдыг тус уурхайн хэмжээний ачаа өргөх механизмуудад оосорлогч дохиочноор ажиллуулсугай гээд 2-рт ******* *******-******* гэсэн байв.
-1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай Эрчим хүч уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайн даргын тушаал, уг тушаалд Дулаан ус хангамжийн хэсгийн слесарь Л.*******- 1988 оны 4 дүгээр сарын 01-нээс эхлэн гагнуурчнаар хослуулан ажиллуулж хослон ажилласны 20 хувийн нэмэгдэл цалинг бодож олгохыг даалгасугай гэсэн байв.
-1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/250 дугаартай мэргэжлийн зэрэг ахиулах тухай тушаал, уг тушаалын хавсралтын 4 дүгээрт овог нэр ******* *******-*******, хуучин зэрэг, албан тушаал, гагнуурчин IY, одоо олгосон зэрэг Y гэсэн байв,
-1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/301 дугаартай Багануурын нүүрсний уурхайн даргын ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалын 1-рт 7 дугаар сарын 20-ноос амрах хүмүүсийг хавсралт 1-ээр, 8-р сарын 5-наас амрах хүмүүсийг хавсралт 2-оор тус тус баталсугай гээд 223-рт ******* *******-*******-амрах хоног 28 гэсэн байв,
-Багануур ХК-ны 1995.04.04-ний өдрийн 99 дугаартай ажилд томилж ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалын 3 дахь заалтад: дүүргийн ХНХ-ийн 77 тоот мэдэгдэлтэй Ламгомбо овогтой *******- 4 дүгээр сарын 1-нээс уулын үйлдвэрт IY зэрэгтэй гагнуурчнаар 9 сарын хугацаатай ажиллуулан цагт 111 төгрөг 05 мөнгөөр цалинжуулсугай гэсэн байв,
- Багануур ХК-ийн Ерөнхий захирлын 1997.02.14-ний өдрийн 57 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалд 1997.01.20-ноос амрах хүмүүсийн нэрсийг 1-р хавсралтаар, 02 дугаар сарын 05-наас амрах хүмүүсийн нэрсийг 2-р хавсралтаар тус тус баталсугай гээд хавсралтын 46 дугаарт Л.*******-*******, гагнуурчин, 28 хоног гэсэн байв,
-508084 дугаартай цэргийн батлах, уг батлахад ******* *******-*******, энгийн тусгай мэргэжил-сантекникийн засварчин гэсэн байв,
-Гэрч ын шүүхэд өгсөн: Би 1978-1981 оны хооронд цэргийн алба хаагаад Багануурт шилжиж ирсэн. Багануурт ирээд Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Багануурын уурхайд ажилд орсон, намайг ажилд ороход *******-******* гагнуурчин, сантехникийн ажилтнаар ажиллаж байсан. *******-*******тэй 1981-1982 оны хооронд хамт ажиллаж байсан, түүнээс хойш Багануурт 40 жил хамт амьдарч байна, бид нар Багануурын ууган иргэдийн нэг юм. *******-******* ажилдаа их сайн, гагнуурчнаар мэргэшсэн хүн байсан, би засварын цехэд байсан, *******-******* сангийн хэсэгт ажиллаж байсан, тухайн үед бид нар 24-25 настай гэр бүлгүй ганц бие залуус байсан, дээрх хугацаанд тасралтгүй хамт ажиллаж байсан, тэгээд 1985 онд манай байгууллага татан буугдсан. Тухайн үед Дарга нь Дондов, ерөнхий инженер нь Мулек гэж хүн байсан. Тэгээд би Багануурын Онцгой байдлын хэлтэст жолоочоор ажилд орж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Б.гийн шүүхэд өгсөн: Би 1980 онд Уурхайд ажилд орсон, 1982 онд Зөвлөлтийн барилгын байгууллагаас талбайн сантехникчээр шилжиж ирж байсан учраас тэр үеэс *******- мэднэ, Би 1980-2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Уурхайд орон сууц хариуцсан байцаагч, конторын эрхлэгч зэрэг ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан. *******-******* манай их сайн ажилтан байсан, баярын бичиг, шагнал авдаг байсан, гагнуурын хэсэгт гагнуурчин, сантехникийг хавсарч хийдэг байсан. Би тухайн үед тушаал төлөвлөдөг байсан учраас 40 хувийн нэмэгдэл өгдөг байсан. 1982 онд цэргийн албанд яваад 1985 ирээд Ахуй үйлчилгээнд нэр нь шилжсэн байсан учраас ахуй үйлчилгээ руу явсан, тэгээд Уурхайд 1986, 1987 онд эргээд ажилд орж байсан. 1978 оноос хойш Багануурын уурхайн дарга нь Дондов гэж хүн байж байгаад дараа нь Балсандорж гэж дарга байсан. Ямар ч байсан ажиллаж байсан нь үнэн гэдгийг гэрчилж байна, бас зэргээ ахиулж байсан, архи дарс уудаггүй, манай шилдэг ажилтнуудын нэг байсан, 1982 онд цэрэгт явж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Ц. шүүх хуралдаанд өгсөн: Би *******-*******тэй 1981 оноос 1982 он хүртэл Багануурын уурхайд хамт ажиллаж байсан, *******-******* 1982 онд цэрэгт явж байсан. *******-******* цэргээс ирээд уурхайдаа ажилд ороход би бас хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
6.*******лан хамгаалах яамны *******лан хамгаалах төв архивын 2024.04.03-ны өдрийн 06/926 тоот хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд бичигдсэн ******* *******-******* нь хүсэлт гаргагч ******* *******-******* мөн болохыг тогтоолгох шаардлагын талаар:
Хүсэлт гаргагч ******* *******-******* нь 1982.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан 1985.06.18-ны өдөр 508084 дугаартай цэргийн батлахтай цэргийн албанаас халагдсан болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар, 508084 дугаартай цэргийн батлахын хуулбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд түүний Ламгомбо гэх эцгийн нэрийг гэж зөрүүтэй бичсэн хэдий ч уг архивын лавлагаанд дурдагдсан 508084 дугаартай цэргийн батлах нь хүсэлт гаргагч ******* *******-******* эзэмшилд байгаа болон биеийн байцаалт, бусад мэдээлэл нь тохирч байгаа учраас энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
7.Хүсэлт гаргагч Л.*******-******* нь 1981 оны 6-р сард илгээлтээр ирж цэргийн албанд татагдах хүртлээ болон цэргээс халагдаад 1997.03.01-ний өдрийг хүртэл Багануурын нүүрсний уурхайд сантехникч, гагнуурчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагч нь 1998.06.01-ний өдөр хүртэл ажиллаж зөрчлийн улмаас ажлаас халагдсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч 1997 оны ээлжийн амралт олгох 57 тоот тушаалд уг оны 01.20-ны өдрөөс 28 хоногийн хугацаатай ээлжийн амралт олгосон байх тул ажиллаж байсан хугацааг ээлжийн амралт эдэлж дуусах буюу 1997.03.01-ний өдрийг хүртэл тогтоон, баримтаар нотлогдоогүй үндэслэлээр 1997.03.01-ний өдрөөс 1998.06.01-ний өдөр хүртэл ажилласан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* *******-
-1981.06.25-ны өдрөөс 1981.12.25-ны өдөр хүртэл Багануурт баригдаж байгаа Нүүрсний уурхайн Зөвлөлтийн барилгын ЖКК-д сантехникийн слесариар,
-1981.12.25-ны өдрөөс 1982.06.15-ны өдрийг хүртэл Багануурын баригдаж байгаа нүүрсний уурхайн захиргааны ОСХ-т сантехникийн слесариар,
-1985.07.18-ны өдрөөс 1987.03.03-ны өдрийг хүртэл Багануурын нүүрсний уурхайд сантехникчаар,
-1987.03.30-ны өдрөөс 1988.04.01-ний өдрийг хүртэл Багануурын нүүрсний уурхайд сантехникч, оосорлогч, дохиочноор,
-1988.04.01-ний өдрөөс 1997.03.01-ний өдрийг хүртэл Багануурын нүүрсний уурхай, Багануур ХК-нд гагнуурчнаар ажиллаж байсан болох тогтоон, 1997.03.01-ний өдрөөс 1998.06.01-ний өдөр хүртэл гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар 2024.04.03-ны өдрийн 06/926 тоот хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд бичигдсэн ******* *******-******* нь хүсэлт гаргагч ******* *******-******* мөн болохыг тогтоосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА