| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00174/И |
| Дугаар | 103/ШШ2025/00169 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2025/00169
| 2025 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2025/00169 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн **** дүгээр хороо, Наран хороолол, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн *********** дүгээр хороо, Хөдөө хэсэгт оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,150,000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Ч.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн дэмжлэгийг авч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 36 сарын хугацаатай зээл авсан байна. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 850,000 төгрөгийн эргэн төлөлт хийж үлдэгдэл 1,150,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Ч.*******өөс нийт 1,150,000 төгрөгийг гаргуулан, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан 100200237010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 32,150 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 32,150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 16,075 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА