Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00175

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00175

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн *** дүгээр хороо, ******* ******* ***** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ****** дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А. нь хариуцагч Б. холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А. нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. А. миний бие 2024 оны 7 дугаар сард Б. портер машиныг 7,500,000 төгрөгөөр зарахаар тохиролцож зарсан. Гэтэл 7,500,000 төгрөгөөс 5,700,000 төгрөгийг өгсөн, үлдэх 1,800,000 төгрөгийг өгөхгүй байх тул 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.д 1,800,000 төгрөгийн машины төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, төлөх нь үнэн, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 21,875 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,875 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА