Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01341

 

 

 

 

 

2025 02 18 197/ШШ2025/01341

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, хувьсгалчид г-18 гудамж, ******* тоотод оршин суух Мэ******* овогт Юм******* Эр******* /ИБД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 09 дүгээр хороо, дэнж ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух Бо******* овогт Ба******* Бо /РД4/-д холбогдох

 

1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Эр******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 12 сарын 16-ны өдөр иргэн Б.Ботэй амаар тохиролцоо хийн 1,800,000 төгрөгийг зээлсэн. Миний бие тухайн мөнгөн хөрөнгийн мн ББСБ-ээс зээлэн Б.Бод зээлийн хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгөөр өөрийн аппликейшнээс гарган зээлүүлсэн. Гэвч Б.Бо тухайн мөнгөн хөрөнгийг 2024 оны 12 сарын 11-ний өдрийн байдлаар төлөөгүй байгаа ба төлбөр төлөгчид удаа дараа буюу 2024 оны 4 сараас эхлэн төлбөрийг төлөх тухай чаатаар болон утсаар мэдэгдсэн хэдий ч төлөөгүй болно. Миний бие Б.Бод зээлсэн мөнгөний хүүг өөрийн мөнгөн хөрөнгөнөөс төлж тухайн зээлийг цалингийн зээл авч 2024 оны 4 сард хаасан ба энэ тухай зээлдэгчид хэлж төлбөрөө зээлсэн хүүгийн хамт төлөх тухай мэдэгдсэн болно. Б.Бо нь Ю.Эр*******тай нэг газар ажилладаг иргэн байсан ба мөнгийг нь удаахгүй буцааж өгнө гэж зээлсэн боловч Б.Бо нь ажлаасаа гарсан тул эргэн утас болон чаатаар холбогдон төлбөрөө нэхэх болсон. Иймд Б.Боэс зээлсэн мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ю.Эр******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Бод холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Бо 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болон 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд нэхэмжилсэн дүн болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул миний бие Б.Бод гомдолгүй болно. Хэргийг хаахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Эр******* нь хариуцагч Б.Бод холбогдуулан, 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бо нь 1,800,000 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч Ю.Эр******* нь хариуцагч Б.Боэс 1,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 1,800,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43,750 төгрөгийн тал хувь болох 21,875 төгрөгийг хариуцагч Б.Боэс, тал хувь болох 21,875 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ю.Эр*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгөөс үлдэх 21,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ю.Эр*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бод холбогдох, 1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Боэс улсын тэмдэгтийн хураамжид 21,875 төгрөг, улсын орлогоос 21,875 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ю.Эр*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгөөс үлдэх 21,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР