Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01342

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 19*******/ШШ2025/01342

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө ******* оффис ******* давхарт байрлах Ба******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий 10, ******* тоот хаягт байрлах Ха******* /РД:50358*******2/-д холбогдох,

 

1,315,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баян интерпрайз ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ха******* нь Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Зүүн алтан өлгий 10, ******* тоотод Буга хайрхан нэртэй дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай байгууллагын харилцагч билээ. Ха*******-тай 2024.04.16-ны өдөр Бараа нийлүүлэх борлуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд Буга хайрхан дэлгүүрт нь манай байгууллагаас 2024.04.16-ны өдөр 8**************,000 төгрөгийн үнийн дүнтэй электрон тамхи нийлүүлсэн. Ха*******-аас бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийг удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл буюу 2024.12.16-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 борлуулагч тал авлагыг 30 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэж заасан хэдий ч 2024.12.16-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ха******* нь 8**************,000 төгрөгийг төлөлгүй 2024.05.16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024.12.16-ны өдрийг хүртэл нийт 210 хоногийн хугацаа өнгөрсөн байна. 210 хононгийн хугацаа хэтэрсний алданги нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу хоногийн 0,5 хувиар бодоход 105 хувь буюу мөнгөн дүнгээр 920,850 төгрөг болж байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан алдангийг 50 хувиар тооцсон дүн 438,500 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж нэхмэжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн үндсэн төлбөрийн хамт гаргуулан авах үндэслэлтэй байна. Иймд хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр 8**************,000 төгрөг, алданги 438,500 төгрөг нийт 1,315,500 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлсайхан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ба*******-ийн нэхэмжлэлтэй Ха*******-д холбогдох 1,315,500 төгрөг гаргуулах иргэний хэргийн маргаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ба******* нь хариуцагч Ха*******-д холбогдуулан, 1,315,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ха******* нь 1,315,500 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч Ба******* нь хариуцагч Ха*******-аас 1,315,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 1,315,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,998 төгрөгийн тал хувь болох 1*******,999 төгрөгийг хариуцагч Ха*******-аас, тал хувь болох 1*******,999 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ба*******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,998 төгрөгөөс үлдэх 1*******,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дугаар зүйлийн *******4.1, *******4.2, *******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ба*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ха*******-д холбогдох, 1,315,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ха*******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1*******,999 төгрөг, улсын орлогоос 1*******,999 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ба*******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,998 төгрөгөөс үлдэх 1*******,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР