| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/02117/И |
| Дугаар | 197/ШШ2025/01343 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01343
2025 02 18 197/ШШ2025/01343
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити тауэр, 20 давхар******* тоотод байрлах ******* ББСБ ХК /РД:5459567/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар, ******* тоотод оршин суух Да******* Пү******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 621,692.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь манай компианаас зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 04 сарын 03-ны өдрийн ******* тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, зээлийн гэрээгээр 2019 оны 10 сарын 01-ний өдөр 360,000 төгрөгийг сарын 5% хүүтэй 6 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Д.Пү*******аас 2019 оны 04 сарын 03-ны өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 310,000 төгрөг, үндсэн хүүд 306,192.47 төгрөг, нийт 621,692.47 төгрөгийг гаргуулах тухай нэхмэжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Даржаа овогтой Пү******* миний бие ******* ББСБ ХХК-иас авсан 623,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Энэхүү зээлийг 3 сарын дотор буюу 2025.02.23-ны өдөр 200,000 төгрөг, 2025.03.23-ны өдөр 200,000 төгрөг, 2025.04.23-ны өдөр 223,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Пү*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 621,692.47 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Д.Пү******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 621,692.47 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 223,000 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Пү******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 621,692.47 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 223,000 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,602 төгрөгөөс 9,651 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 9,651 төгрөг, улсын төсвийн данснаас 9,651 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР