| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0044/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/49 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч С.О- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.О-д холбогдох эрүүгийн 1838000510042 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.О-,
Шүүгдэгч С.О- нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд байрлах гэртээ эхнэр Ш.Н-той маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “биед уруулын дотор салстад язралт, зүүн нүдний зовхи болон доод уруул, зүүн бугалга, баруун бугуйнд цус хуралт, тархинд доргилт, хэнгэргэн хальсанд цооролт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О- нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд байрлах гэртээ эхнэр Ш.Н-той маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “биед уруулын дотор салстад язралт, зүүн нүдний зовхи болон доод уруул, зүүн бугалга, баруун бугуйнд цус хуралт, тархинд доргилт, хэнгэргэн халсанд цооролт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Ш.Н-ын: “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны оройн 21 цагийн үед нөхөр С.О- намайг цохиж аваад миний толгой руу гар болон хөлөөрөө өшиглөсөн, үсдээд дарж байгаад зодож эхэлсэн. Миний уруулын дээд хэсэг дотор тал язарсан, 2 шанаа битүү хавдсан, доод уруул хавдсан, баруун гарын шуу хэсэг хөхөрж хавдсан байсан. Намайг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан....сумын эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,
Гэрч Г.Б-ийн: “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг өнгөрч байхад Бүрэнтогтох сумын иргэн Ш.Н- гэж хүн өөрийнхөө нөхөрт зодуулсан гэсэн яриатай ирж үзүүлсэн. Үзэхэд биеийн байдал нь дунд зэрэг 2 талын шанаа нь хавдсан, зүүн талын мөрний ар хэсэгт хөхөрч хавдсан, ууцандаа хөхөрсөн, дээд уруул язарсан, доод уруул хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр 16-ны 71 дугаартай:
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч С.О- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1838000510042 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ