Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 114/ШШ2024/0032

 

  2024       12            12                                            114/ШШ2024/0032

 

 

 

                         Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

                  татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                  хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэргийн индекс:159/2023/0066/З

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би даргалж, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Ж.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Сэлэнгэмоностой” ХХК, “Алтайдайхан холдингс” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга нарын хооронд үүссэн  газрын маргааныг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:

  Нэхэмжлэгч  

 “Алтайдайхан холдингс” ХХК-ийн

  төлөөлөгч:                                              Сун Хин Дунг /Hee Dong/

  нэхэмжлэгч Сэлэнгэмоностой

  ХХК-ийн төлөөлөгч:                               ******* ,

  нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                     *******,

  хариуцагч:                                               *******

  иргэдийн төлөөлөгч:                               *******

  орчуулагч                                                    *******

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Нинжбадгар  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: “Нэгж талбарын 4305000249 дугаар бүхий 226,59 га, дугаар бүхий 175,95 га, дугаар бүхий 237,98 га, дугаар бүхий 164,29 га,  дугаар бүхий 0.86 га, дугаар бүхий 11.9 га газрын газар ашиглах эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг даалгах”  тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хариу хүргүүлэх тухай дугаартай албан бичгээр “тус сумын үр тарианы чиглэлээр эргэлтэд орж буй газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай дугаартай тогтоолоор давуу эрхийн тариаланч өрхүүдэд олгохоор шийдвэрлэсэн ... газрын удирдлагын нэгдсэн системд шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн төрлөөр өргөдөл бүртгэх болон тус төрлүүдээр шийдвэрийн төсөл үүсгэх үйл ажиллагааг түр зогсоосон. Иймд танай ирүүлсэн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг -нд хүргүүлжээ.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэгж талбарын дугаар бүхий 237.98 га, нэгж талбарын дугаар бүхий 164.29 га, ******* нэгж талбарын дугаар бүхий 226.59 га, нэгж талбарын дугаар бүхий 175.95 га, нэгж талбарын дугаар бүхий 0.86 га, нэгж талбарын дугаар бүхий 11.9 га газрын газар ашиглах эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа “Газар ашиглах хүсэлтийг хүлээн авч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын ******* дугаар бүхий 226,59 га, дугаар бүхий 175,95 га, дугаар бүхий 237,98 га, дугаар бүхий 164,29 га, дугаар бүхий 0.86 га, дугаар бүхий 11.9 га газрын газар  эзэмших  эрхийг  авахаар  гаргасан  хүсэлтийг  хүлээн  авч  Сэлэнгэ  аймгийн

 

Жаргалант сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг даалгуулах” гэж тодруулж байна.Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.2.Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ нэгж талбарын дугаар бүхий 237.98 га, нэгж талбарын дугаар бүхий 164.29 га, ******* нэгж талбарын дугаар бүхий 226.59 га, нэгж талбарын дугаар бүхий 175.95 га, нэгж талбарын дугаар бүхий 0.86 га, нэгж талбарын дугаар бүхий 11.9 га газрын газар ашиглах эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч нарын гаргасан газар ашиглах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шалтгаан нь яг тухайн цаг үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нэхэмжлэгчийн өмнө нь эзэмшиж байсан газрыг өөр зориулалтаар олгохоор шийдчихсэн байсан учраас Засаг дарга тухайн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул дээрх байдлаар хариу өгсөн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч компанийн газар ашиглахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь сумын Засаг даргын хуульд заасан үндсэн үүрэг учраас үүнтэй маргах шаардлага байхгүй, хүсэлтийг хүлээн авч, холбогдох журмын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх боломжтой  гэв.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч , -ууд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдуулан “..нэгж талбарын ******* дугаар бүхий 226,59 га, дугаар бүхий 175,95 га, дугаар бүхий 237,98 га, дугаар бүхий 164,29 га, 430500101З дугаар бүхий 0.86 га,  дугаар  бүхий  11.9 га газрын  газар  ашиглах  эрхийг  авахаар гаргасан

хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу “нэгж талбарын ******* дугаар бүхий 226,59 га, дугаар бүхий 175,95 га, дугаар бүхий 237,98 га, дугаар бүхий 164,29 га, 430500101З дугаар бүхий 0.86 га, дугаар бүхий 1 -1.9 га газрын газар ашиглах эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгох” хэсгээсээ татгалзаж, үлдэх хэсгийг “Газар ашиглах хүсэлтийг хүлээн авч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын ******* дугаар бүхий 226,59 га, дугаар бүхий 175,95 га, дугаар бүхий 237,98 га, дугаар бүхий 164,29 га, дугаар бүхий 0.86 га, дугаар бүхий 11.9 га газрын газар эзэмших эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг даалгуулах” гэж тодруулж өгсөн.

3.“Нэгж талбарын ******* дугаар бүхий 226,59 га, дугаар бүхий 175,95 га, дугаар бүхий 237,98 га, дугаар бүхий 164,29 га, 430500101З дугаар бүхий 0.86 га, дугаар бүхий 11.9 га газрын газар ашиглах эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн хувьд:

3.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд  нэхэмжлэлээсээ  бүхэлд нь,  эсхүл  хэсэгчлэн  татгалзаж болно” гэж тус тус

зааснаар  нэхэмжлэгч  хэрэг   хянан   шийдвэрлэх  ажиллагааны  аль ч  үе  шатанд

нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд шүүх хуралдаанд , -ийн төлөөлөгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр гаргаж илэрхийлсэн.

3.2.Иймд , -уудын Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Нэгж талбарын ******* дугаар бүхий 226,59 га, дугаар бүхий 175,95 га, дугаар бүхий 237,98 га, дугаар бүхий 164,29 га, дугаар бүхий 0.86 га, дугаар бүхий 11.9 га газрын газар ашиглах эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.“Газар ашиглах хүсэлтийг хүлээн авч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын ******* дугаар бүхий 226,59 га, дугаар бүхий 175,95 га, дугаар бүхий 237,98 га, дугаар бүхий 164,29 га, дугаар бүхий 0.86 га, дугаар бүхий 11.9 га газрын газар эзэмших эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилжээ.

 

4.2.Хариуцагчаас нэхэмжлэгч нарын гаргасан “Газар ашиглах хүсэлтийг хүлээн авч  сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй

 

 

хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын ******* дугаар бүхий 226,59 га, дугаар бүхий 175,95 га, дугаар бүхий 237,98 га, дугаар бүхий 164,29 га, дугаар бүхий 0.86 га, дугаар бүхий 11.9 га газрын газар эзэмших эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүх хуралдаанд тайлбарлаж, шүүхэд бичгээр гаргаж илэрхийлсэн.

4.3 Ийнхүү хариуцагчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч нар уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч тухайн асуудлыг шийдвэрлэсэн тогтоолыг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэг хүлээх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй талаар тус тус тайлбарласан ба түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1,            111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч , -ийн Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “нэгж талбарын ******* дугаар бүхий 226,59 га, дугаар бүхий 175,95 га, дугаар бүхий 237,98 га, дугаар бүхий 164,29 га, 430500101З дугаар бүхий 0.86 га, дугаар бүхий 11.9 га газрын газар ашиглах эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар , -ийн Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар ашиглах хүсэлтийг хүлээн авч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын ******* дугаар бүхий 226,59 га, дугаар бүхий 175,95 га, дугаар бүхий 237,98 га, дугаар бүхий 164,29 га, дугаар бүхий 0.86 га, дугаар бүхий 11.9 га газрын газар эзэмших эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай

З.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан “Сэлэнгэмоностой” ХХК, “Алтайдайхан холдингс” ХХК-д олгосугай.

Энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2- т зааснаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Д.НАРАНТУЯА

    ШҮҮГЧИД                                                        Ө.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                           Ж.ОЮУНЧИМЭГ