| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/08647/И |
| Дугаар | 197/ШШ2025/01345 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01345
2*******25 *******2 1******* 197/ШШ2*******25/*******1345
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаа******* хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 14 дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух Ор******* овогтой Со******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаа******* хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар, төгөл хус ******* дугаар байр, ******* тоотод оршин суух Га******* овогтой Ши******* /РД:ТЯ**************12296*******/-т холбогдох,
Түрээсийн төлбөрт 1,771,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Со******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Ши*******т өөрийн өмчлөлийн орон сууцаа сарын 95*******,********************* төгрөгөөр хөлслүүлж, урьдчилгаа 95*******,********************* төгрөг авч сарын төлбөрийг сар бүрийн 5-ны өдөр ХХБанкны 423*******2*******9*******9 тоот дансанд төлөхөөр гэрээ хийсэн. Гэрээний хугацаа 2*******25.*******5.31-ний өдрийг хүртэл байсан боловч хөлслөгч тал гэрээний 4.******* дахь заалтыг удаа дараа биелүүлэхгүй зөрчиж байна. Тийм учраас гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж 2*******24 оны **************, *******9 сарын төлбөр 1,6**************,********************* төгрөг, мөн гэрээний 3.6-д байгаа гэрээний заалт болох *******.3 хувийн алданги 2 сарын 171,********************* төгрөг байна. Иймд нийт 1,771,********************* төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Га******* овогтой Ши******* миний бие Баянзүрх дүүрэг 3******* дугаар хороо, Улаанхуаран Шинэ-Амгалан хорооллын 521-11******* тоотыг О.Со******* гэдэг хүнээс түрээслэж байсан. Үлдэгдэл 1,5**************,********************* төгрөгийг 2 хувааж, 5**************,********************* төгрөгийг 2*******25 оны *******2 дугаар сард, 1,*********************,********************* төгрөгийг 2*******25 оны *******3 дугаар сард багтаан төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Со******* нь хариуцагч Г.Ши*******т холбогдуулан түрээсийн төлбөрт 1,771,********************* төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Г.Ши******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,771,********************* төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд буюу 2*******25 оны *******2 дугаар сард 5**************,********************* төгрөг, 2*******25 оны *******3 дугаар сард 1,*********************,********************* төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75******* дугаар зүйлийн 75*******.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Ши******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,771,********************* төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд 2*******25 оны *******2 дугаар сард 5**************,********************* төгрөг, 2*******25 оны *******3 дугаар сард 1,*********************,********************* төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2*******24 оны 1******* дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******,55******* төгрөгөөс 2*******,275 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 2*******,275 төгрөг, улсын төсвийн данснаас 2*******,275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Со*******д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР