Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01346

 

 

 

 

 

 

2025 02 18 197/ШШ2025/013*******6

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, сэнтрал тауэр, 5 давхар ******* тоотод байрлах ******* ХХК /РД:*******2/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2******* дүгээр хороо, хоршоолол 1, ******* тоотод оршин суух Ра******* овогтой Ба******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,*******87,579.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 710517*******575 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,*******76,579.88 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 1,*******87,579.88 төгрөгийг хариуцагч Р.Ба*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Ба******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ра******* овогтой Ба******* нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,*******87,579.888 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2 сарын хугацаанд нөхөн барагдуулах болно. Сар бүрийн 25-ны өдөр 7*******3,789 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,*******87,579.88 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Р.Ба******* хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байх тул зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,751 төгрөгөөс 19,376 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Ба*******аас улсын тэмдэгтийн хураамжид 19,376 төгрөг, улсын төсвийн данснаас 19,376 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2, 7*******.*******, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,*******87,579.88 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Р.Ба******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,751 төгрөгөөс 19,376 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 19,376 төгрөг, улсын төсвийн данснаас 19,376 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.  

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР