Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01347

 

 

 

 

 

2025 02 18 197/ШШ2025/01347

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаад байрлах Н*******,******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, нисэхийн хороолол ******* тоотод оршин суух Со******* овогтой Са******* /РД:*******/-т холбогдох,

 

784 245,81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н*******,******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн С.Са******* нь манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сар хүртэл ажилласан. Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлээгүй буюу ажлаас гарах тухайгаа урьдчилан мэдэгдэлгүй гарснаас болж цалингаас үүссэн авлагыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд ажлаас гарах үед цалингаас үүссэн авлага болох 784,245.81 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Са******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Со******* овогтой Са******* нь Н*******,*******ны нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжилсэн төлбөр болох 784,250 төгрөгийг 3 сарын хугацаанд, сар бүрийн 3-ны өдөр 3 хувааж 261,417 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Н*******,*******ны нэхэмжлэлийн шаардлага болох цалингаас үүссэн авлага болох 784,245.81 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч С.Са******* хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байх тул зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,372 төгрөгөөс 11,686 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Са*******аас улсын тэмдэгтийн хураамжид 11,686 төгрөг, улсын төсвийн данснаас 11,686 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н*******,*******нд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н*******,*******ны нэхэмжилсэн цалингаас үүссэн авлага болох 784,245.81 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч С.Са******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,372 төгрөгөөс 11,686 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 11,686 төгрөг, улсын төсвийн данснаас 11,686 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н*******,*******нд олгосугай.  

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР