| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 184/2025/00058/И |
| Дугаар | 197/ШШ2025/01348 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01348
2025 02 18 197/ШШ2025/01348
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд амарын гудамж, ө******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар, хилчин 35 гудамж ******* тоотод оршин суух Ба******* овогтой Ур******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,534,754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Б.Ур*******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрснийг дагуу 2024 оны 06 сарын 27-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,160,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,268,700 төгрөгийг төлсөн. Хасбанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 13 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 7,534,754 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ба******* овогтой Ур******* миний бие ******* ХК-ийн нэхэмжилсэн 7,534,754 төгрөгийг эвлэрлийн гэрээгээр төлөхөөр болов. 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн нийт 8 сарын хугацаанд хуваан төлөхөөр буюу 2025 оны 03 сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 941,844 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.Ур******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,534,754 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Ур******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,534,754 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Ур******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,534,754 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 941,844 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 941,844 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,600 төгрөгөөс 67,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 67,800 төгрөг, улсын төсвийн данснаас 67,800 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР