| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 182/2024/07016/И |
| Дугаар | 197/ШШ2025/01353 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01353
2025 02 18 197/ШШ2025/01354
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 05 дугаар хороо, Баянгол 47 дугаар гудамж, 19 тоот хаягт оршин суух, Ба******* овогтой Но******* /РД:*******7/-д холбогдох,
Зээлйин гэрээний үүрэгт 984,423.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гүнжилмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Но*******той 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* тоот гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 287,560 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Э.Ган-Эрдэнэд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 287,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ган-Эрдэнэ нь 287,560 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Э.Ган-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 287,560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 287,560 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9,277 төгрөгийн тал хувь болох 4,638.5 төгрөгийг хариуцагч Э.Ган-Эрдэнээс, тал хувь болох 4,638.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,277 төгрөгөөс үлдэх 4,638.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ган-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 287,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Ган-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 4,638.5 төгрөг, улсын орлогоос 4,638.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,277 төгрөгөөс үлдэх 4,638.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР