| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/09279/И |
| Дугаар | 197/ШШ2025/01355 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01355
2025 02 18 197/ШШ2025/01355
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, сэнтрал тауэр, 5 давхар******* тоотод байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 3, ******* тоотод оршин суух До******* овогтой Бо******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,233,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,805,103 төгрөг, 7106315364 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 423,570 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 3,233,672 төгрөгийг хариуцагч Д.Бо*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: *******-ийн нэхэмжлэлтэй Д.Бо*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжилж байгаа 3,233,672 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025.02.05-ны өдөр 808,418 төгрөг, 2025.03.05-ны өдөр 808,418 төгрөг, 2025.04.05-ны өдөр 808,418 төгрөг, 2025.05.05-ны өдөр 808,418 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.Бо*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,233,672 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Д.Бо******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,233,672 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 808,418 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 808,418 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 808,418 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 808,418 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Бо******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,233,672 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 808,418 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 808,418 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 808,418 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 808,418 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,689 төгрөгөөс 33,344.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 33,344.5 төгрөг, улсын төсвийн данснаас 33,344.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР