| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2025/00125/И |
| Дугаар | 197/ШШ2025/01359 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01359
2025 02 18 197/ШШ2025/01359
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, жуулчны гудамж-34, ******* оффисын байранд байрлах******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 08 дугаар хороо, Хөгжил хотхон 25-2 9 давхар ******* тоотод оршин суух Ба******* овогтой Ло******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,131,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ло*******той FLEXI зээлийн эрх нээх гэрээг байгаалж 5,950,000 төгрөгийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр зээлсэн ба сар бүрийн 05-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй 83 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож зээлийг хариуцагчийн хаан банкны 5075064608 тоот данс руу шилжүүлсэн. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 5.2.1 заалтыг болон зээлийн графикийг удаа дараагаар ноцтой зөрчиж байгаа тул хариуцагч Б.Ло*******оос үндсэн зээл 5,950,000 төгрөг, зээлийн хүү 1,181,465 төгрөг нийт 7,131,465 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ба******* овогтой Ло******* миний бие 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар******* ХХК-д 7,131,465 төгрөгийг зээлтэй нь үнэн. Уг төлбөрийг 594,288.75 төгрөгөөр сар бүрийн төгрөгийг 5-ны өдөр төлөхөөр эвлэрэн тохиролцож, нийт 12 хугацаатай буюу 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК нь хариуцагч Б.Ло*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,131,465 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Ло******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,131,465 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 594,288.75 төгрөгрөөр төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Ло******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,131,465 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 594,288.75 төгрөгөөр барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,140 төгрөгөөс 64,570 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 64,570 төгрөг, улсын төсвийн данснаас 64,570 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР