Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/872

 

 

 

 

    2023           8            29                                         2023/ДШМ/872

 

Э.М, З.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаяр,

яллагдагч Э.Мийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, 

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/1073 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаярын бичсэн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай прокурорын эсэргүүцлээр Э.М, З.Н нарт  холбогдох 2202006510053 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Э.М, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Монжапстар” ХХК-ийн тээврийн менежер ажилтай, ам бүл 3, эцэг, хүүгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар байрны 29-5 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:МЮ91121422/,

Номч мэргэн овгийн З.Н, 1986 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хорио цээрийн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 407 дугаар байрны 1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УУ86060906/,

Э.М нь нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газарт виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхдаа Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.5 хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн А/44 дугаартай тушаалаар баталсан Виз, зөвшөөрлийн газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 4 дэх хэсэгт заасан “Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд холбогдох төрийн байгууллагуудын саналыг үндэслэн тус улсад оршин суух зөвшөөрөл олгох, түүний хугацааг сунгах, бүртгэх ажиллааг хуулийн хүрээнд хэрэгжүүлж мэдээллийн санд үнэн, зөв оруулах, баталгаажуулах, 2 дугаар зорилтын 1 дэх хэсэгт заасан “Гадаадын иргэний бүртгэл, мэдээллийн санд гадаадын иргэний мэдээллийг үнэн зөв мэдээлэл, бодит баримт нотолгоонд тулгуурлан оруулах” гэснийг, Бусад үйл ажиллагааны 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай, Монгол Улсын хилийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Архивын тухай, Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, байгууллагын дотоод журам болон бусад хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх” гэснийг тус тус зөрчин,

Монгол улсын иргэн З.Нгийн өөрийн хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн Ву Па Хуй /Wu pahui/-гийн Монгол улсад оршин суух хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс З.Н болон БНХАУ-ын Ву Па Хуй /Wu pahui/-нараас хүсэлт, холбогдох баримт материалыг хүлээн авалгүйгээр тус иргэний Монгол Улсад оршин суух хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сунгаж мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газрын дотоод сүлжээ /ISM/-нд оруулсны хариуд З.Нгээс өөрийн хамаарал бүхий этгээд Ч.Эрдэнэтөгсийн Хаан банканд бүртгэлтэй 5692101390 тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг, өөрийн Хаан банканд бүртгэлтэй 5689006808 тоот дугаарын дансаар 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 110.000 төгрөгийг нийт 1.110.000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийн хахууль авсан,

Мөн З.Нгийн БНХАУ-ын нэр бүхий 23 иргэнд визний зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс урьд өмнө Гадаадын иргэн, харьяатын газраас визний зөвшөөрөл авахаар хүсэлт, холбогдох баримт материал ирүүлж байсан Монгол улсад үйл ажиллагаа ажиллагаа явуулдаг “Ханш гэрэл” ХХК, “Уридриллинг” ХХК, “МСМ групп” ХХК, “Дээд оюунтан” ХХК, “Биг фиш аппарел” ХХК, “Фронтер ҮЦК” ХХК, “Оюут Улаан” ХХК, “Асмос” ХХКомпаниудын баримт, материал, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хуурамч баримт материал бүрдүүлэн

2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Huang Wei /EJ0749442/-д “Ханшгэрэл” ХХК-ийн нэр дээр 04/21-1723 дугаартай визний зөвшөөрөл,

2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын иргэн Li Jian /Е76761127/, Li Jiao /ЕС2467609/ нарт “Дээд оюунтан” ХХК-ийн нэр дээр 04/21-1740 дугаартай визний зөвшөөрөл,

2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Yong An /ЕЕ1877981/- д “Уридриллинг” ХХК-ийн нэр дээр 04/21-1779 дугаартай визний зөвшөөрөл,

2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын иргэн Wang Zhifei /ЕJ2969311/, Xie Peng /ЕJ2969312/, Zhi Maifen /ЕЕ0075509/ нарт “Асмос” ХХК-ийн нэр дээр 04/21-1959 дугаартай визний зөвшөөрөл,

2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын иргэн Dong Zhijun /ЕJ2963263/, Tang Jingtoa /ЕН3427871/, нарт “Биг фиш аппарел” ХХК-ийн нэр дээр 04/21-1959 дугаартай визний зөвшөөрөл,

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн Duleng /ЕН8461364/-Д “МСМ групп” ХХК-ийн нэр дээр 04/21-3298 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын иргэн Feng Yi /ЕН0503917/, Kang Jun /ЕJ2980508/, Li Guiru /EJ2980510/, Tian Haijun /ЕJ2980509/, Zhang Zhigang /ЕJ2978386/ нарт “МСМ групп” ХХК-ийн нэр дээр 04/22-1076 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын иргэн Аn Dongsheng /ЕС8573320/-д “Оюут-Улаан” ХХК-ийн нэр дээр 04/22-1088 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Hasierdeng /ЕJ2974425/, Bateer /Е50075752/ нарт “Оюут-Улаан” ХХК-ийн нэр дээр 04/22-1487 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн Tumenjirigela /E68104191 /-д “Оюут-Улаан” ХХК-ийн нэр дээр 04/22-3857 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-ын иргэн Ma Aimin /ЕF9102203/, Zhang Zhili /Е45126957/ нарт “Фронтер” ХХК-ийн нэр дээр 04/22-0340 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Batu Jirgala /Е41480788/-д “Фронтер” ХХК-ийн нэр дээр 04/22-1000 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн Wang Ce /Е16660064/-д “Фронтер” ХХК-ийн нэр дээр 04/22-2867 дугаартай визний зөвшөөрлүүдийг тус тус олгосны хариуд З.Нгээс түүний Хаан банканд бүртгэлтэй 5006557209 тоот дугаарын данснаас өөрийн Хаан банканд бүртгэлтэй 5689006808 тоот дугаарын дансаар 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 13.414.130 төгрөгийн хахууль авсан,

З.Н нь өөрийн хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн Ву Па Хуй /Wu pahui/-гийн Монгол улсад оршин суух хугацааг сунгуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Гадаад иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн гарын виз зөвшөөрлийн мэргэжилтэн Э.Мт албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан БНХАУ-ын иргэн Ву Па Хуй /Wu pahui/-гийн Монгол Улсад оршин суух хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 14- ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сунгуулж мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газрын дотоод сүлжээ /ISM/-нд оруулсны хариуд өөрийн Хаан банканд бүртгэлтэй 5006557209 тоот дугаарын данснаас Ч.Эрдэнэтөгсийн Хаан банканд бүртгэлтэй 5692101390 тоот дугаарын дансаар 2021 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр 1.000.000 төгрөгийг, түүний Хаан банканд бүртгэлтэй 5689006808 тоот дугаарын дансаар 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 110.000 төгрөгийг нийт 1.110.000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийн хахууль өгсөн,

Мөн БНХАУ-ын нэр бүхий 23 иргэнд визний зөвшөөрөл гаргуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Гадаад иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн гарын виз зөвшөөрлийн мэргэжилтэн Э.Мт албаны чиг үүрэг, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан өөрийн Хаан банканд бүртгэлтэй 5006557209 тоот дугаарын данснаас түүний Хаан банканд бүртгэлтэй 5689006808 тоот дугаарын дансаар 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 13.414.130 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, З.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлд “...Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх тухай хуульчилсан бөгөөд 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон бол...” гэж нарийвчлан заажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “...Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон нарийвчилсан харилцааг Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна гэж,

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух, зорчих, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар тус тус зохицуулна гэж заасан.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Гадаадын иргэнтэй холбоотой иргэний улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлж, холбогдох мэдээллийг сар бүр гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр тус тус заасан байна.

Дээрх хуулиудад зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух, зорчих, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээр тус тус зохицуулсан байна.

Яллах дүгнэлтэд дурдсан БНХАУ-ын иргэн Ву Па Хуй-гийн болон “Ханш гэрэл” ХХК, “Удирдриллинг” ХХК, “МСМ” ХХК, “Дээд оюунтан” ХХК, “Биг фиш аппарел” ХХК, “Фронтер ҮЦК” ХХК, “Оюут Улаан” ХХК, “Асмос” ХХК-иудын баримт, материал, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр яллагдагч Э.М ашиглаж, хуурамч баримт материал бүрдүүлэн БНХАУ-ын 23 иргэнд визний зөвшөөрөл олгосон үйлдэлд нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон гэх гэмт хэргийн шинж байгааг шалгаагүй орхигдуулсан нөхцөл байдал байх тул энэ талаар шалгах нь хэрэгт ач холбогдолтой гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолбол зохих байдалд тусган заажээ.

Э.М гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Визний хугацааг сунгахын тулд тодорхой хэмжээний төлбөр авдаг, сард 109.800 төгрөг байсан, тэр мөнгийг авахгүйгээр шууд сунгалт хийсэн. Энэ сунгалт хийх ажлыг мэргэжилтэн өөрөө хийх боломжтой байсан учраас би дээрх мөнгийг авч дээрх үйлдлийг хийсэн. З.Н бид хоёр нэг хүний визний зөвшөөрлийг 500.000 төгрөгөөр гаргахаар харилцан тохиролцсон, 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын хооронд над руу виз гаргуулахаар удаа дараагийн үйлдлээр нийт 23 иргэний мэдээллийг буюу паспортын зургийг вичат-аар явуулсан. ...” гэж мэдүүлсэн бөгөөд гадаадын нэг иргэний визний хугацаа сунгахын тулд ямар нэг төлбөр авдаг, тухайн төлбөрийг хэн авч, хаана тушаах ёстой талаар огт шалгаж тодруулаагүй байна гэж шүүхээс үзнэ. 

Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд яллагдагч Э.Мийг БНХАУ-ын иргэн Ву Па Хуй-гийн болон “Ханш гэрэл” ХХК, “Удирдриллинг” ХХК, “МСМ” ХХК, “Дээд оюунтан” ХХК, “Биг фиш аппарел” ХХК, “Фронтер ҮЦК” ХХК, “Оюут Улаан” ХХК, “Асмос” ХХК-уудын баримт, материал, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр яллагдагч Э.М ашиглаж, хуурамч баримт материал бүрдүүлэн БНХАУ- ын 23 иргэнд визний зөвшөөрөл олгосон гэж бичсэн бөгөөд гадаад улсын нэр бүхий дээрх иргэдийн визний зөвшөөрлийн төлбөр гэмт хэрэг гарах үед хэдэн төгрөг байсныг, тухайн визний төлбөрийг Э.М, эсхүл З.Н нарын зүгээс улсын төсөвт тушаасан эсэхийг шалгаагүй, тодруулаагүй байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулж, шалгах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тогтооход ач холбогдолтой гэж дүгнэв.

Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул яллагдагч Э.М, З.Н нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж хэргийг прокурорт очтол яллагдагч Э.М, З.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ууганбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Яллагдагч Э.М нь Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Виз зөвшөөрөл харьяатын газарт виз зөвшөөрлийн газарт мэргэжилтнээр томилогдсон байх тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь нэг талаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн давуу байдлаар олж авах гэсэн эрх, ашиг сонирхол нөгөө талаас төрийн алба, байгууллагын эрх бүхий албан тушаалтны хувийн ашиг хонжоо олох гэсэн хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөнөөр илэрдэг.

Дээрх байдлыг дүгнэхэд нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрөл харьяатын газарт виз зөвшөөрлийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан яллагдагч Э.М нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу өөртөө ашиг хонжоо олж авах гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж яллагдагч З.Нгийн өөрийн хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн Ву Па Хуй /Wu pahui/-гийн Монгол улсад оршин суух хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс З.Н болон БНХАУ-ын Ву Па Хуй /Wu pahui/-нараас хүсэлт, холбогдох баримт материалыг хүлээн авалгүйгээр тус иргэний Монгол Улсад оршин суух хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сунгаж мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газрын дотоод сүлжээ /ISM/-нд оруулсны хариуд З.Нгээс өөрийн хамаарал бүхий этгээд Ч.Эрдэнэтөгсийн Хаан банканд бүртгэлтэй 5692101390 тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 1.000.000 төгрөгийг, өөрийн Хаан банканд бүртгэлтэй 5689006808 тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 110.000 төгрөгийг нийт 1.110.000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийн хахууль авсан,

Мөн З.Нгийн БНХАУ-ын нэр бүхий 23 иргэнд визний зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс урьд өмнө Гадаадын иргэн, харьяатын газраас визний зөвшөөрөл авахаар хүсэлт, холбогдох баримт материал ирүүлж байсан Монгол улсад үйл ажиллагаа ажиллагаа явуулдаг “Ханш гэрэл” ХХК, “Уридриллинг” ХХК, “МСМ групп” ХХК, “Дээд оюунтан” ХХК, “Биг фиш аппарел” ХХК, “Фронтер ҮЦК” ХХК, “Оюут Улаан” ХХК, “Асмос” ХХКомпаниудын баримт, материал, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хуурамч баримт материал бүрдүүлэн өөрийн Хаан банканд бүртгэлтэй 5689006808 тоот дугаарын дансаар 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 13.414.130 төгрөгийн хахуулийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд авч буй үйлдэл нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж, албаны чиг үүргээ зөвхөн хувийн ашиг хонжоо олох зорилгод ашиглаж байгаа байдлыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд болон хэрэгжүүлсний хариуд хахууль авсан үйл баримт тогтоогдсон.

“Авлига” гэж Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 зааснаар “...албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг...” гэж, мөн хуулийн 3.1.3 дэх хэсэгт “...Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг...” мөн хуулийн 3.1.4 дэх хэсэгт “...Давуу байдал...” гэж энэ хуулийн 4.1-д заасан “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг. ...” гэж тус тус тодорхойлжээ. Яллагдагчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шүүгчийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Шүүгчийн захирамжид дурдсан “...тухайн визний төлбөрийг Э.М, эсхүл З.Н нарын зүгээс улсын төсөвт тушаасан эсэхийг шалгаагүй, тодруулаагүй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Гадаадын иргэн, харьяатын газраас гаргаж өгсөн баримтад Э.М нь 23 иргэний өмнөөс бүртгэлийн хураамж болох тус бүр 1000 төгрөгийг тус газрын дансанд интернэт банк ашиглаж төлсөн талаарх үйл баримт тогтоогдсон.

Түүнчлэн, урьдчилсан хэлэлцүүлэгт шүүхээс яллагдагч Э.Мээс дээрх нөхцөл байдлын талаар тодруулахад дээрх нөхцөл байдлын талаар тайлбарласан гэвч шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч дээрх тайлбарт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр мөрдөн шалгах ажиллагаагаар нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг дахин тодруулах зорилгоор прокурорт даалгаж байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой түүь/йг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх боломж, эрх хэмжээ байсаар байхад шийдвэрлэхгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Э.Мийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.М нь “өөртөө давуу байдал бий болгож ашиг хонжоо олсон үйлдэл минь буруу” гэж гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Өөрөөр хэлбэл, визний сунгалтыг сунгахын тулд бүрдүүлэх ёстой материалуудыг хүлээн авахгүйгээр буюу хийх ёстой байсан үйлдлээ хийгээгүй атлаа бусдаас 13.414.130 төгрөг авсан болох нь нотлогдсон. 23 хүнд визний зөвшөөрөл олгохын тулд авдаг хураамжийг цахимаар төлсөн. Миний үйлчлүүлэгч Э.М нь гэмт хэргийн улмаас учруулсан нийт хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан нарын мэдүүлгээр тухайн үед цар тахлын улмаас визний хугацаа хэтэрч байгаа нөхцөл байдлыг харгалзан визний хураамжаас чөлөөлсөн байсан талаар мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдож, тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, хэр хэмжээг шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Учир нь, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр бүрэн төлөгдсөн. Мөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгч миний үйлчлүүлэгчээс хохирол, төлбөртэй холбоотой асуудлын талаар тайлбар, мэдүүлэг авсан. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Э.М, З.Н нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжид заасан “...улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодруулаагүй байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулж, шалгах зүйтэй ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.  

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.

Прокурор “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул түүний эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/1073 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/1073 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ