| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/10550/И |
| Дугаар | 197/ШШ2025/01360 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01360
2025 02 18 197/ШШ2025/01360
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, жигжиджавын гудамж бодь цамхаг барилга 13 давхар ******* тоотод байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, хустай 7 гудамж ******* тоотод оршин суух ******* овогтой Мө******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,199,915.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 06 сарын 27-ны өдөр ******* тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Х.Мө******* 3,149,910 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар сар бүрийн 23-нд эргэн төлөлт хийгдэж байхаар хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Х.Мө******* нь түрээсийн гэрээг ноцтой зөрчсөн байна. Иймд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар түрээслэгч Х.Мө******* үндсэн зээлийн үлдэгдэл 2,921,106.64 төгрөг, үндсэн хүү 1,264,330.73 төгрөг, алданги 4,479.69 төгрөг, нийт лизингийн төлбөр 4,199,915.06 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Мө******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.Мө******* ******* ХХК-ийн 4,199,915.06 төгрөгийн төлбөрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөнийг хасаж үлдэх 3,199,915.06 төгрөгийг 5 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 639,983 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4,199,915.06 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Х.Мө******* хүлээн зөвшөөрч уг төлбөрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж үлдэх 3,199,915.06 төгрөгийг 5 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 639,983 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байх тул зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,149 төгрөгөөс 41,074.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Мө*******аас улсын тэмдэгтийн хураамжид 41,074.5 төгрөг, улсын төсвийн данснаас 41,074.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4,199,915.06 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Х.Мө******* хүлээн зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж үлдэх 3,199,915.06 төгрөгийг зөвшөөрч 5 сарын хугацаанд буюу сар бүрийн 10-ны өдөр 639,983 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,149 төгрөгөөс 41,074.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 41,074.5 төгрөг, улсын төсвийн данснаас 41,074.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР