| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/10455/И |
| Дугаар | 197/ШШ2025/01361 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01361
2025 02 18 197/ШШ2025/01361
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр /17040/ Чингисийн өргөн чөлөө ******* тоотод байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, хилчин гудамж, ******* тоотод оршин суух Чу******* овогтой Мө******* /РД:ВР8706*******13/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,992,431.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Ч.Мө******* нь гар утас худалдан авах зорилгоор ******* зээлийн гэрээг байгуулан нийт 12,400,000 төгрөгийг 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул 9,992,431.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Мө******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-ийн нэхэмжилсэн 9,992,731.62 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 4 сарын дотор сар бүр 2,498,107.9 төгрөгөөр төлөлт хийж 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусгах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 9,992,341.62 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ч.Мө******* хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байх тул зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,826 төгрөгөөс 87,414.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Мө*******эс улсын тэмдэгтийн хураамжид 87,414.5 төгрөг, улсын төсвийн данснаас 87,414.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9,992,341.62 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ч.Мө******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,829 төгрөгөөс 87,414.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 87,414.5 төгрөг, улсын төсвийн данснаас 87,414.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР