Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/01563

 

 

 

 

 

 

2025 02 21 197/ШШ2025/01*******3

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хилчин хотхон гудамж, 11-р байр, ******* тоот хаягт оршин суух, Дө******* овогт Цэ******* Тө******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хилчин хотхон гудамж, 11-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт Цо******* Ши******* /РД:/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2,016,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Тө*******, хариуцагч Ц.Ши*******, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь Ц.Тө******* нь Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хилчин хотхон гудамж, 11-р байр, ******* тоотоос ус алдсаны улмаас өөрийн өмчлөлийн байранд засвар үйлчилгээ хийлгэсэн гэм хорын төлбөр болох 2,016,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад Улаанбаатар хотын даатгал ХХК-иас авсан нөхөн олговор болох 342,380 төгрөгийг хасч, 1,674,320 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хохирлыг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлээгүй, тухайн орон сууц миний өмчлөлийн орон сууц биш, техникийн комиссын акт засвартай гэж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч Ц.Тө******* нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хилчин хотхон гудамж, 11-р байр, ******* тоот хаягт байрлах 44.59 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 22//

 

3.2. Хариуцагч Ц.Ши******* нь Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хилчин хотхон гудамж, 11-р байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч биш тухайн орон сууцыг ээж нь өмчилдөг талаар шүүхэд баримт гаргаж өгсөн боловч түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр тухайн орон сууцанд 2024 оны 02 дугаар сараас хойш амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.

 

4. 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хилчин хотхон гудамж, 11-р байр, ******* тоот орон сууцны ариун цэврийн өрөөний уян холбоо задарсны улмаас тус байрны ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны том өрөө, жижиг өрөө, коридорын паркетин шал норж пөмбийсөн, том өрөө, жижиг өрөө, коридорын замаск хуурч унасан, ханын обой норж, хөндийрсөн, том өрөөний дэвсгэр дрож норсон болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-19 даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр баталсан техникийн комиссын актаар тогтоогдож байна. /хх 8/

 

5. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй гээд 15.1.8-д өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Ши******* нь хэрэглэгчийн хувьд нийтийн буюу дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй өөрийн өмчлөлд хамаарах шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засварлах үүрэгтэй.

 

5.1 Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ц.Ши*******ын амьдардаг орон сууцны ариун цаврийн өрөөний уян холбоо задарсны улмаас ус алдсан байх тул түүнийг гэм буруугүй гэж шууд дүгнэх боломжгүй, тэрээр өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцах, эдгээрт гарсан гэмтэл болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй ба болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан хариуцлагыг хүлээнэ.

 

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Иймд, хариуцагч Ц.Ши******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Ц.Тө*******ийн эд хөрөнгөд нь учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заажээ.

 

7. Нэхэмжлэгч нь байрны засвар үйлчилгээнд нийт 2,016,700 төгрөгийг зарцуулснаас Улаанбаатар хотын даатгал ХХК-иас авсан нөхөн олговор болох 342,380 төгрөгийг хасч, 1,674,320 төгрөг шаардсан бөгөөд эмульс, грунт 63,000 төгрөг, паркет 1,067,200, өнхрүүш, багс, замск модны замаск, 107 цавуу, бетоны өрөм зэрэгт 48,000 төгрөг, булан, гарниз, хадаас зэрэгт 60,500 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байна. /хх 11-15/

 

7.1. Харин паркетан шал угсруулсан ажлын хөлсөнд 800,000 төгрөг зарцуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлсэнгүй.

Иймд, хариуцагчаас 874,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

8. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47,217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ши*******аас 25,534 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ши*******аас 874,320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тө*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47,217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ши*******аас 25,534 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.АЗБАЯР