Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/01566

 

 

 

 

 

 

*******0*******5 0******* *******1 197/ШШ*******0*******5/01566

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******0 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, ******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:55*******7651/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ерөнхий сайд Амарын гудамж, СТӨ-ний В корпус, *******01 тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******114615/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1,937,3*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархишиг, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,355,180 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58*******,140 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

*******. Нэхэмжлэгч нь Барилга угсралтын материал түрээслэх гэрээний дагуу барилгын туслах материалын түрээсийн төлбөр 1,164,*******80 төгрөг, алданги 58*******,140 төгрөг, үрэгдүүлсэн эд зүйлийн үнэ 190,900 нийт 1,937,3*******0 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөр *******7,8*******5,460 төгрөг, барьцаа төлбөр *******,800,000 төгрөгийг бүрэн төлж, 93,500 төгрөгийг илүү төлсөн, алданги тооцох үндэслэлгүй гэж маргажээ.

 

  3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК-иуд нь *******0************** оны 07 дугаар сарын 07-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулжээ.

 

Уг гэрээгээр нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч нь барилга угсралтын материалыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч буюу хариуцагч нь гэрээгээр тохиролцсон нөхцөл, хэлбэрээр түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон байна.

 

4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж тус тус зохицуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан болох нь хэрэгт авагдсан *******0************** оны 07 дугаар сарын 07-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээгээр нотлогдож байх бөгөөд зохигчид гэрээ байгуулсан эсэх асуудлаар маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. /хх 6-10/

 

5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар мөн хуулийн *******87 дугаар зүйлийн *******87.1, *******88 дугаар зүйлийн *******88.1.1, *******89 дүгээр зүйлийн *******89.1.******* дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч түрээсийн зүйлийн доголдолтой холбоотой шаардлага гаргаж маргаагүй, нийт 8*******4 ширхэг доголдолгүй түрээсийн зүйл хүлээн авсан нь *******0************** оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зарлагын падаанаар тогтоогдож байна. /хх 38/

 

5.1. Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд *******0************** оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Барилга угсралтын материал түрээслэх гэрээний 4.6-т Түрээслэгч нь түрээсийн эд зүйлийг гэрээний 3.6-д заасан нөхцөлөөр түрээслүүлэгч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хүлээлгэн өгөх цаг хугацаа хүртэл түрээсийн төлбөр тооцогдоно гэж заасны дагуу түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй. /хх 7/

 

5.*******. Зохигчид гэрээг *******0************** оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулж бараа материал, түрээсийн зүйлийг *******0*******3 оны 07 дугаар сарын 08-ны өдөр түрээслэгчид хүлээлгэн өгч, түрээслэгч нь хамгийн сүүлийн түрээсийн зүйлийг *******0************** оны 1******* дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн байх бөгөөд түрээслэгч нь 8*******4 ширхэг түрээсийн зүйлийн төлбөрт 30 хоногт 7,359,900 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. /хх 38-41/

 

5.3. Түрээслэгч нь *******0************** оны 07 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн гэрээний 4.4-т заасны дагуу барьцаа төлбөр *******,800,000 төгрөг, 30 хоногийн түрээсийн төлбөр 7,359,900 төгрөг, нийт 10,159,900 төгрөгийг, *******0************** оны 08 дугаар сарын 19-ний өдөр 7,359,900 төгрөгийг, *******0************** оны 9 дүгээр сарын *******7-ны өдөр 7,359,900 төгрөгийг, *******0************** оны 10 дугаар сарын *******5-ны өдөр 5,839,*******60 төгрөгийг нийт 30,718,960 төгрөгийг түрээслүүлэгчид төлжээ. /хх *******9-3*******/

 

5.4. Түрээслэгч нь хамгийн сүүлд *******0************** оны 1******* дугаар сарын 14-ний өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгснөөс хойш дахин түрээсийн зүйл хүлээлгэн өгөөгүй байх бөгөөд *******0************** оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс *******0************** оны 1******* дугаар сарын 14-ний өдрийн байдлаар түрээсийн төлбөрт нийт *******9,083,*******40 төгрөг төлөх үүрэгтэй байснаас *******7,918,960 төгрөг төлсөн байх тул зөрүү төлбөр 1,164,*******80 төгрөгийг түрээслүүлэгч шаардах эрхтэй. /хх 38-4*******/

 

6. Иргэний хуулийн *******88 дугаар зүйлийн *******88.*******.5-д хөлслүүлэгч нь хууль буюу гэрээнд заасан бусад эрх эдлэхийг, *******89 дүгээр зүйлийн *******89.1.5-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээхийг *******89.1.7-д хөлслүүлэгч хууль буюу гэрээнд заасан үүрэг хүлээхийг зохицуулсан ба талуудын байгуулсан гэрээний 5.*******.4-д Түрээсийн эд хөрөнгөд эвдрэл гэмтэл учруулан, үрэгдүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч талд гэрээний хавсралт*******-т заасан зах зээлийн үнэлгээгээр тооцож хохирлыг барагдуулах үүрэгтэй. гэж зааснаар түрээсэлсэн 8*******4 ширхэг зүйлээс дутаасан буюу хүлээлгэн өгөөгүй 51 ширхэг бараа, материалын үнэ болох *******,990,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. /хх 4*******/

 

Тодруулбал, түрээслэгч нь 401******* хэмжээтэй пум 3 ширхэг, 6 метрийн турба 1******* ширхэг, 5 метрийн турба 1 ширхэг, 1 метрийн турба *******4 ширхэг, Ү******* маркийн сапуд 11 ширхэгийг буцааж хүлээлгэн өгөөгүй болох нь зарлага болон орлогын падаанаар тогтоогдож байх бөгөөд дутаасан бараа материалын зах зээлийн нэг бүрийн үнийг хэрэгт авагдсан үнийн саналаар хариуцагчтай байгуулсан Барилга угсралтын материал түрээслэх гэрээний хавсралтаар тохиролцсон болох нь тогтоогдож байх тул түрээслүүлэгч барьцаа *******,800,000 төгрөгийг суутган тооцож /*******,990,900-*******,800,000/ 190,900 төгрөг шаардах эрхтэй. /хх 1*******-14, 79/

 

7. Зохигчдийн хооронд байгуулсан Барилга угсралтын материал түрээслэх гэрээний 5.*******.7-д Түрээслэгч гэрээнд заасан нөхцөлөөр түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг түрээслүүлэгч талд төлөх үүрэгтэй. гэжээ.

 

7.1. Иргэний хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ., ********************* дугаар зүйлийн *********************.1-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол. үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэхээр заасан.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг яаж тохиролцсоныг тодорхойлж, хариуцагч үүрэг гүйцэтгэх буюу төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн эсэхийг тогтоосноор алдангийг тооцох нь Иргэний хуулийн *******3*******.6-т нийцнэ.

 

Талуудын түрээсийн гэрээний болон түрээсийн төлбөр төлөх хугацааг 4.5-д түрээсийн төлбөрийг түрээслэгч 30 хоног тутамд түрээслүүлэгч талд төлнө гэж заасан атлаа уг гэрээний *******.*******-т түрээслэгч тал нь түрээслүүлэгч талд гэрээнд заасан нөхцөлөөр түрээсийн эд зүйлийг хүлээлгэн өгч, түрээсийн төлбөрийг төлж барагдуулах хүртэл хүчинтэй хэвээр үргэлжилнэ гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний ерөнхий хугацаа тодорхойгүй, дутаасан буюу буцаан өгөх бараа материалыг ямар хугацаагаар тасалбар болгон хүлээлгэн өгсөнд тооцох эсэх нь ойлгомжгүй, өнгөрсөн хугацаанд түрээслэгчээс түрээсийн төлбөр, алданги шаардсан эсэх, түрээслэгчийг ямар хугацаанаас эхлэн үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байгаагаа нотлоогүй байхад хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байх тул алдангид 58*******,140 төгрөг шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

8. Иймд хариуцагчаас түрээсийн төлбөр 1,164,*******80 төгрөг, буцаан хүлээлгэн өгөөгүй 51 ширхэг бараа материалын үнийн үлдэгдэл 190,900 төгрөг нийт 1,355,180 төгрөгийг гаргуулж, алдангид шаардсан 58*******,140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь дутаасан гэх 51 ширхэг бараа материал хүлээлгэн өгсөн, *******7,8*******5,460 төгрөг, барьцаа төлбөр *******,800,000 төгрөгийг бүрэн төлж, 93,500 төгрөгийг илүү төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 759.******* дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн *******19 дүгээр зүйлийн *******19.1, *******3******* дугаар зүйлийн *******3*******.6 дахь хэсэг, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч ******* ХХК-иас 1,355,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58*******,140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 36,366 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.7-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР