Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/01567

 

 

 

 

 

 

2025 02 21 197/ШШ2025/01567

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол улс, Стадион оргил кенг тауэр, ******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сакура тауэр, 8 давхар, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, ногоон талбай 6 гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт Ха******* Уу /РД:/ нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 10,826,101 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төмөр-Очир, хариуцагч Х.Уу, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяржаргал, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь эд хөрөнгөд гэм хор учирснаас үүссэн хохиролд 10,826,101 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Х.Уу зөвшөөрч, хариуцагч ******* ХХК эс зөвшөөрч, хариуцагч Х.Ууын ээжтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээний дагуу зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгүүлсэн, эзэмшигч биш учир хариуцахгүй гэж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 21 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн Маршал таун хотхон доторх замд хариуцагч Х.Уу нь тоёота харриер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай тоёота ландкрузер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулан, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 100,000 төгрөгөөр торгуулсан болох нь зохигчийн тайлбар, зөрчлийн хэргийн материалаар тогтоогдож байна. /хх 7-20/

 

3.2. Дээрх шийтгэл нь хүчин төгөлдөр байх тул хариуцагч Х.Ууыг гэм буруутай гэж үзнэ.

 

4. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй зааснаар зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсжээ.

 

5. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 14 дэх хэсэгт ..........бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нараас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

 

6.1. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох Тэнцвэр Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 24359/31039709 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланд дурдсанаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн тоот улсын дугаартай автомашинд 15,826,101 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

6.2. Нэхэмжлэгчид Номин даатгал ХХК-иас 5,000,000 төгрөгийн даатгалын нөхөн олговор олгосон үндэслэлээр үнэлгээгээр тогтоогдсон 15,826,101 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 10,826,101 төгрөг хариуцагч нараас шаардаж байх бөгөөд хариуцагч Х.Уу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, үнэлгээний дүнтэй маргаагүй, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Х.Ууын ээжтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээний дагуу зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгүүлсэн, эзэмшигч биш, фидуцийн гэрээнд зааснаар фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн тул түүний бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, фидуцийн зүйлтэй холбоотой ямар нэгэн хууль, эрх зүйн зөрчил, маргааныг үүрэг гүйцэтгэгч хариуцна гэж маргаж байна.

 

7. Хариуцагч ******* ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Аюушжавтай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 34.8 хувийн хүүтэй, автомашины лизингийн зээл олгож, мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулжээ. /хх 81-86/,

 

7.1. Дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 1.2-т тоёота харриер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгч ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд үл маргах журмаар ...бодитойгоор шилжүүлж зээлийн төлбөрийг төлүүлэх зорилготой. гэж, уг гэрээний 4.2.6-т Үүрэг гүйцэтгэгч тал нь зээл ашиглалтын хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд өмчлөлд шилжүүлсэн фидуцийн зүйлийг эзэмших, ашиглах явцдаа бусдад гэм хор учруулсан тохиолдолд үүссэн хохирлыг бүрэн хариуцах гэж тус тус заажээ.

 

8. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. гэж заасан.

 

Тодруулбал, хариуцагч Х.Ууыг хариуцагч ******* ХХК болон иргэн Б.Аюушжав нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглагч гэж үзэх учраас хариуцагч ******* ХХК-ийг Фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг бодитойгоор хяналтдаа байлгах боломжгүй нөхцөл байдал, фидуцийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн эзэмшигч гэж үзэхэд учир дутагдалтай юм.

 

Иймд хариуцагч Х.Ууаас гэм хорын хохиролд 10,826,101 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ууаас 188,168 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Ууаас 10,826,101 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47,217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ширбаазараас 25,534 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.АЗБАЯР