| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/02903/И |
| Дугаар | 197/ШШ2025/01662 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/01662
2025 02 25 197/ШШ2025/01662
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Паркплэйс оффис, ******* давхарт байрлах, ******* ХК /РД:547*******489/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж, 8-р байр, ******* тоотод оршин суух Бя******* Ам******* /РД:ХО8412*******166/-д холбогдох,
**************,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бямбажав овогтой Ам******* болон Мандал Даатгал ХК нар нь Иргэний хуулийн 4*******1.1-т заасныг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №21006851 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч Б.Ам******* нь 880,000 төгрөгийн даатгалын хураамжийг Даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэрээний хугацаанд 1 удаа нийт 6,414,259.50 төгрөгийн нөхөн төлбөр авч байсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл нийт *******8,000 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл **************,000 төгрөгийн даатгалын хураамжийг төлөөгүй байна. Иймд Б.Ам*******аас Иргэний хуулийн 4*******1.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т Даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл **************,000 /гурван зуун тавин хоёр мянга/ төгрөгийг Мандал даатгал ХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавзанпагма нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Мандал даатгал ХК нь Бямбажав овогтой Ам*******д холбогдуулан даатгалын хураамж **************,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.Ам******* нь дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь хариуцагч Б.Ам*******д холбогдуулан, **************,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ам******* нь **************,000 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь хариуцагч Б.Ам*******аас **************,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, **************,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11,210 төгрөгийн тал хувь болох 5,605 төгрөгийг хариуцагч Б.Ам*******аас, тал хувь болох 5,605 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,210 төгрөгөөс үлдэх 5,605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мандал даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ам*******д холбогдох, **************,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ам*******аас улсын тэмдэгтийн хураамжид 5,605 төгрөг, улсын орлогоос 5,605 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,210 төгрөгөөс үлдэх 5,605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР