Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/01683

 

 

 

 

 

 

2025 02 25 197/ШШ2025/01683

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж-*******, Өөрийн байранд байранд байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр, Хос өргөө хотхон, 29А, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

1,509,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь ******* ХХК-тай хэлэлцэн тохиролцож 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 2,049,400 төгрөгийн ундаа нийлүүлсэн. Уг мөнгөн дүнгээс ******* ХХК-д худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажиллаж байсан Д.Дөлгөөний хувийн дансанд хийсэн гэх 540,300 төгрөгийг хасаж, 1,509,100 төгрөг үлдсэн. Уг авлагыг төлүүлэхээр ******* ХХК-тай удаа дараа уулзаж, утсаар холбогдсон ч өндөөрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд дээрх 1,509,100 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК-ийн нэхэмжилж буй 1,509,100 төгрөгийг ******* ХХК нь бүрэн гүйцэд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь, ******* ХХК-д холбогдуулан 1,509,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 1,509,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 1,509,100 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 39,096 төгрөгийн тал хувь болох 19,548 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас, тал хувь болох 19,548 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,096 төгрөгөөс үлдэх 19,548 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 1,509,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 19,548 төгрөг, улсын орлогоос 19,548 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,096 төгрөгөөс үлдэх 19,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ХХК

нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР