Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/01684

 

 

 

 

 

 

2025 02 25 197/ШШ2025/01684

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3-р хороолол, Хасбаатар гудамж, 8-р байр, ******* тоотод оршин суух, Эн******* Тө******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Рашаант 17-р гудамж, ******* тоотод оршин суух, Са******* Мө******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Самбуу овогтой Мө******* нь Э.Тө******* надаас 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 10 000 000 сая төгрөгийг 2 сарын хугацаатай 10% хувийн хүүтэй мөн 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр № дугаартай зээлийн гэрээ байгуулж 2 сарын 9% хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан. С.Мө******* нь 2 зээлийн үлдэгдэл төлбөр болох 16 205 000 төгрөгийг үлдэгдэл байгаа сар болгоны 25-ны өдөр 2 000 000 төгрөгөөр төлж дуусгана гэж 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн гараар бичиж өгсөн. С.Мө*******гийн нийт 2 зээлийн үлдэгдэл төлбөрөөс зээлийн хүү, торгуулийг тооцоогүй болно. Иймд С.Мө*******гаас зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн төлбөрт нийт 12 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч Э.Тө*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, нөгөө талаас хариуцагч С.Мө******* нар нэхэмжлэлийн шаардлага болох 12,700,000 төгрөг дээр сайн дурын үндсэн дээр хэн нэгний дарамт шахалтгүйгээр байгуулав. Эвлэрэгч талууд болох С.Мө******* нь 12,700,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 03 сарын 28-ны өдөр 4,233,333.33 төгрөг, 2025 оны 04 сарын 28-ны өдөр 4,233,333.33 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 4,233,333.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар гэрээг байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Тө******* нь хариуцагч С.Мө*******д холбогдуулан 12,700,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч С.Мө******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,700,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 28-ны өдөр 4,233,333.33 төгрөг, 2025 оны 04 сарын 28-ны өдөр 4,233,333.33 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 4,233,333.33 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч С.Мө******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,700,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 28-ны өдөр 4,233,333.33 төгрөг, 2025 оны 04 сарын 28-ны өдөр 4,233,333.33 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 4,233,333.33 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,150 төгрөгөөс 109,075 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 109,075 төгрөг, улсын төсвийн данснаас 109,075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Тө*******т олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С.Мө******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР