2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 193/ШШ2025/00059

 

2025 01 31 193/ШШ2025/00059  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,*******, ******* дэх /РД:/

Хариуцагч: Улаанбаатар хот, , , , төвд байрлах, ХХК /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,

Хариуцагч*******, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Д.а /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь*******, ******* дэх , ХХК нарт холбогдуулан ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хураагдсан ******* ХХК-ийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг ХХК-ийн шинжээч Б.а 6.578.000 төгрөгөөр, улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг 24.905.000 төгрөг, нийт 31.482.000 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээчийн зах зээлийн үнэ ханшийн мэдээлэлийг нягтлан шалгаж, нэгтгэсэн хүснэгтийг хянаж үзэхэд жишиг хөрөнгийн үнэлгээнүүдээс 20-30 хувиар бага үнэлсэн гэж үзэж байна. Уг хөрөнгүүдийг үнэлэхдээ адил төстэй техникүүдээс илүү хямдаар харьцуулсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу уг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд тайлбарларлахдаа: ******* ХХК-ийн өмч болох ачаа тээврийн хэрэгсэл болон Ковш-д үнэлгээ хийсэн. Үүнтэй холбоотой үнэлгээ нь зах зээлийн үнэ, адил төстэй тээврийн хэрэгслээс 20-30 хувиар багаар үнэлсэн гэж үзэж байгаа тул үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Иймд үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

3. Хариуцагч Налайх, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* ХХК-ийн 2 хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хурааж үнэлгээ хийсэн Нийт 31.482.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Зах зээлийн үнийн хувьд боломжит үнээр үнэлэгдсэн гэж үзэж байна. маркийн гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол аккумляторгүй, мотор зогсонги, хөдөлгүүр нь зогссон, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, 4 дугуй нь хагарсан, хаалга цонх нь эвдэрсэн байсан тээврийн хэрэгслийг хурааж, битүүмжилсэн. Дараагийн тээврийн хэрэгсэл улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг 24.905.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь заах зээлийн үнэлгээтэй нийцсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Д.а шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зах зээлийн үнээс бага үнэлсэн байна гэж байна. Нөгөө талаас харьцуулалт хийх үедээ тухайн үнэлгээний өдрийг сонгоод, тухайн хөрөнгөтэй ойролцоо хүчин чадалтай, ойролцоо даацтай ижил маркийн хөрөнгийг авч харьцуулж хийж үнэлгээг гаргасан. Тухайн техникүүд бүрэн бус байсан. Тодорхой хэмжээнд тээврийн хэрэгслийг засах шаардлагатай байсан зардлуудыг тооцоолоод зах ээлийн үнээс хасаж өгсөн. Уг хөрөнгүүд бүрэн бус байсан тул зах зээл дээр борлуулагдаж байгаа тээврийн хэрэгслүүдтэй харьцуулах боломжгүй байсан гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас Налайх, ******* дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024.05.31-ний өдрийн 01/533 тоот хөрөнгийн үнэлгээ танилцуулах тухай албан бичиг, 2024.05.24-ний өдрийн 05/03 дугаартай шинжээч томилох тухай тогтоол,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.04-ний өдрийн 104/ШШ2020/00336 дугаартай шүүгчийн захирамж, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.23-ны өдрийн 189/ШШ2022/00037 дугаартай шүүгчийн захирамж, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.17-ны өдрийн 189/ШШ2021/00039 дугаартай шүүгчийн захирамж, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 189/ШШ2020/00020 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

6. Хариуцагч*******, ******* дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 00015 дугаартай гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020.08.25-ны өдрийн 20310277 дугаар тогтоол,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.12-ны өдрийн 252 дугаартай гүйцэтгэх хуудас,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.04-ний өдрийн 104/ШШ2020/00336 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021.01.08-ны өдрийн 21310037 дугаартай тогтоол, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.03-ны өдрийн 189/ГХ2022/00001 дугаартай гүйцэтгэх хуудас, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.17-ны өдрийн 189/ШШ2021/00039 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022.03.24-ний өдрийн 22310186 дугаартай тогтоол, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.09-ний өдрийн 189/ГХ2023/00014 дугаартай гүйцэтгэх хуудас, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.23-ны өдрийн 189/ШШ2022/00037 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023.04.25-ны өдрийн 23310199 дугаартай тогтоол, 2021.08.04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,*******, Багахангай дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст ******* ХХК-ийн захирал Ш.Төмөрийн гаргасан хүсэлт, 2024.02.19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ******* ХХК-ийн захирал Ш.Төмөрийн үнэлгээний талаар гаргасан хүсэлт, 2024.02.29-ний өдрийн 03/05 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2024.05.02-ны өдрийн 21310277/17 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол,*******, ******* дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024.05.14-ний өдрийн 01/469 тоот үнийн санал хүргүүлэх албан бичиг, Эйч Кэй Римайн ХХК-ийн 2024.05.15-ны өдрийн үнийн саналыг зөвшөөрөхгүй үнэлгээ хийлгэх тухай хүсэлт, 2024.05.24-ний өдрийн шинжээч томилох тухай 05/03 дугаартай тогтоол, ХХК-ийн 2024.05.24-ний өдрийн шинжээч томилох тухай тушаал, 2024.05.24-ний өдрийн шинжээчид хууль сануулсан тухай тэмдэглэл, 2024.05.24-ний өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл,*******, ******* дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024.05.31-ний өдрийн 01/533 тоот хөрөнгийн үнэлгээ танилцуулах тухай албан бичиг, 2024.05.31-ний өдрийн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хураагдсан ******* ХХК-ийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг ХХК-ийн шинжээч Б.а 6.578.000 төгрөгөөр, улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг 24.905.000 төгрөг, нийт 31.482.000 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээчийн зах зээлийн үнэ ханшийн мэдээлэлийг нягтлан шалгаж, нэгтгэсэн хүснэгтийг хянаж үзэхэд жишиг хөрөнгийн үнэлгээнүүдээс 20-30 хувиар бага үнэлсэн гэж үзэж байна. Уг хөрөнгүүдийг үнэлэхдээ адил төстэй техникүүдээс илүү хямдаар харьцуулсан учир хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч*******, ******* дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: ******* ХХК-ийн 2 хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хурааж үнэлгээ хийсэн. Нийт 31.482.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Зах зээлийн үнийн хувьд боломжит үнээр үнэлэгдсэн гэж үзэж байна. маркийн гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол аккумляторгүй, мотор зогсонги, хөдөлгүүр нь зогссон, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, 4 дугуй нь хагарсан, хаалга цонх нь эвдэрсэн байсан тээврийн хэрэгслийг хурааж, битүүмжилсэн. Дараагийн тээврийн хэрэгсэл улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг 24.905.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь заах зээлийн үнэлгээтэй нийцсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Д.а дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: Зах зээлийн үнээс бага үнэлсэн байна гэж байна. Нөгөө талаас харьцуулалт хийх үедээ тухайн үнэлгээний өдрийг сонгоод, тухайн хөрөнгөтэй ойролцоо хүчин чадалтай, ойролцоо даацтай ижил маркийн хөрөнгийг авч харьцуулалт үнэлгээг гаргасан. Тухайн техникүүд бүрэн бус, тээврийн хэрэгслийг засах шаардлагатай байсан зардлуудыг тооцоолоод зах ээлийн үнээс хассан. Уг хөрөнгүүд бүрэн бус байсан тул зах зээл дээр борлуулагдаж байгаа тээврийн хэрэгслүүдтэй харьцуулах боломжгүй байсан гэж тайлбарлаж байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2020/00336 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ХХК нь 30.307.950 төгрөгийг нэхэмжлэгч Эйч Кэй Римайн ХХК-д төлөх, нэхэмжлэгч нь 7 тонн усан онгоцны хүндрүүлэгчийг Сонсголонд байрлах агуулахаас 2020 оны 8 дугаар сарын 06-ны дотор хариуцагчид хүлээлгэн өгөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.23-ны өдрийн 189/ШШ2022/00037 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ХХК нь 7.776.000 төгрөгийг Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.17-ны өдрийн 189/ШШ2021/00039 дугаартай шүүгчийн захирамжаар ******* ХХК нь 22.825.200 төгрөгийг Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 189/ШШ2020/00020 дугаартай шүүгчийн захирамжаар ******* ХХК нь 22.027.805 төгрөгийг Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.2. ******* ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дээрх шийдвэрүүд дээр 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 00015 дугаартай гүйцэтгэх хуудас, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 252 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 189/ГХ2022/00001 дугаартай гүйцэтгэх хуудас, 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 189/ГХ2023/00014 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20310277 дугаар тогтоол, 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 21310037 дугаартай тогтоол, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 22310186 дугаартай тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 23310199 дугаартай тогтоолоор тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар үүсгэсэн байна.

5.3.*******, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 20310277/17 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор маркийн гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хураан авсан байна.

5.4.*******, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/469 тоот албан бичгээр төлбөр авагч ХХК-д хандан дээрх хураагдсан хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг мэдэгдэж, төлбөр төлөгч ******* маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30.467.950 төгрөгөөр үнэлэх санал ирүүлснийг мэдэгдсэн байна.

5.5. Төлбөр авагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу*******, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05-03 дугаар тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор ХХК-ийн шинжээч Д.ыг томилжээ.

5.6. Хариуцагч*******, ******* дэх нь ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тайланг нэхэмжлэгчид 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ танилцуулах тухай 01/533 тоот албан бичгээр танилцахыг мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. уг үнэлгээтэй 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр танилцсан байна.

5.7. Төлбөр төлөгч ******* ХХК нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу үнэлгээтэй танилцсан өдөр болох 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 4 хоногийн дараа буюу 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гомдлоо гаргасан байна.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргах үүрэгтэйг хуульд заажээ.

6.1. ХХК-ийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаар тушаалаар тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг хийх үнэлгээчнээр 15012092 дугаар тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээчин Д.ыг томилсон, Д.ын тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд байна.

7. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/264, А/154 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журмын 5.2-т Шинжээч Шүүх шинжилгээний тухай хуулийн 34.3, 49.1, 49.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана гэж заажээ.

7.1. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хууль сануулахдаа 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний тухай хууль, 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч шинжээчээр гарын үсэг зуруулсан байна /хх-ийн 119 дүгээр тал/.

7.2. Зүй нь шинжээчид шинээр буюу 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлах ёстой байсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлах ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

7.3. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, шинжээчид хуулиар хүлээх эрх, үүргийг тайлбарлаагүйн улмаас тухайн шинжээчийн дүгнэлт нь хуульд нийцсэн байх шаардлагад нийцэхгүй тул ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

8. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2020/00336 дугаартай шүүгчийн захирамж, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.23-ны өдрийн 189/ШШ2022/00037 дугаартай шүүгчийн захирамж, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.17-ны өдрийн 189/ШШ2021/00039 дугаартай шүүгчийн захирамж, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 189/ШШ2020/00020 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад маркийн гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

9. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бүхэлд нь түдгэлзүүлсэн арга хэмжээ нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй*******, ******* дэх , ХХК нарт холбогдуулан гаргасан ХХК-ийн гаргасан 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Налайх, ******* дэх , ХХК нараас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар захирамжийн шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ