| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00500/И |
| Дугаар | 197/ШШ2025/01687 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/01687
2025 02 25 197/ШШ2025/01687
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах,******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол 1 гудамж, ******* тоотод оршин суух, Ал******* Би******* /РД:*******/-д холбогдох,
1,095,610.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* нь Алтанзул овогтой Би*******тэй 20*******-05-31ний өдөр ******* тоот зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, зээлийг хугацаанд нь төлөөгүй нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:
|
| Олгосон/ Бодогдсон | Төлсөн | Үлдэгдэл |
| Үндсэн өр | 7,000,000 | 6,013,954.15 | 986,045.85 |
| Үндсэн хүү | 877,747.46 | 783,422.47 | 94,324.99 |
| Нэмэгдүүлсэн хүү | 15,248.88 | 8.75 | 15,240.13 |
| Нийт дүн | 7,892,996.34 | 6,797,385.37 | 1,095,610.97 |
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй А.Би*******эд холбогдох ******* тоот зээлийн гэрээний үүрэгт 1,095,610.97 төгрөг гаргуулах ажиллагаа тус шүүхэд хянан шйидвэрлэгдэж байгаа билээ. А.Би******* нь дээрх зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул хариуцагчид холбогдуулж гаргасан нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан үндэслэлээр татан авах хүсэлтийг үүгээр гаргаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХК нь хариуцагч А.Би*******эд холбогдуулан, 1,095,610.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Би******* нь 1,095,610.97 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч******* ХК нь хариуцагч А.Би*******ээс 1,095,610.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 1,095,610.97 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,845 төгрөгийн тал хувь болох 15,422.5 төгрөгийг хариуцагч А.Би******* тал хувь болох 15,422.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,845 төгрөгөөс үлдэх 15,422.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Би*******эд холбогдох, 1,095,610.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч А.Би*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 15,422.5 төгрөг, улсын орлогоос 15,422.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,845 төгрөгөөс үлдэх 15,422.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР