| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/02045/И |
| Дугаар | 197/ШШ2025/01688 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/01688
2025 02 25 197/ШШ2025/01688
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 5 давхар,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, Дэнж-4, ******* тоотод оршин суух, Ба******* Ма******* /РД:*******/-д холбогдох,
2,563,169.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 2,552,169.55 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 2,563,169.55 төгрөгийг хариуцагч Ба******* Ма*******эс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ма******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Бат-Эрдэнэ овогтой Ма*******д холбогдох 2,563,169.55 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь, Б.Ма*******д холбогдуулан 2,563,169.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ма******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2,563,169.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 2,563,169.55 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,960.71 төгрөгийн тал хувь болох 27,980.3 төгрөгийг хариуцагч Б.Ма*******эс, тал хувь болох 27,980.3 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,960.71 төгрөгөөс үлдэх 27,980.3 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2,563,169.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ма******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ма*******эс улсын тэмдэгтийн хураамжид 27,980.3 төгрөг, улсын орлогоос 27,980.3 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,960.71 төгрөгөөс үлдэх 27,980.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ма******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР