| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00323/И |
| Дугаар | 197/ШШ2025/01689 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/01689
2025 02 25 1*******7/ШШ2025/0168*******
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, *******ны төв байр, *******, ******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Буянт ухаа 23 гудамж, ******* тоотод оршин суух, Ло******* Эн******* /РД:АР73100*******00/-д холбогдох,
714,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ложоо овогтой Эн******* нь 2021 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр банктай 15*******0030*******67 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,350,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 17.76 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Л.Эн******* нь 15*******0030*******67 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 42******* хоног хугацаа хэтрүүлээд байна гэжээ.
Хариуцагч Л.Эн******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХК-ийн нэхэмжлэл болох зээлээ хугацаанд нь төлөөгүй ба 714,215 төгрөгийг тооцоог 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хүндэтгэн үзэх шалтгаан гар хугарч хөдөлмөрийн чадвараа алдсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь, Л.Эн*******д холбогдуулан 714,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Эн******* нь нэхэмжлэгч ******* ХК-ийн 714,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 714,215 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 10,846 төгрөгийн тал хувь болох 10,846 төгрөгийг хариуцагч Л.Эн*******аас, тал хувь болох 10,846 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,6*******2 төгрөгөөс үлдэх 10,846 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн 714,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Эн******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Эн*******аас улсын тэмдэгтийн хураамжид 10,846 төгрөг, улсын орлогоос 10,846 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,6*******2 төгрөгөөс үлдэх 10,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Эн******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР