Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/01690

 

 

 

 

 

 

2025 02 25 197/ШШ2025/01690

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Центрум төвийн ******* байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж, ******* тоотод байрлах, До******* От******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,286,921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот зээлийн гэрээний үүрэгт 8,281,291 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 8,286,921 төгрөгийг хариуцагч Дормоломын От*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Доржмолом овогтой От******* миний бие ******* ХХК-д 8,286,921 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн болно. Уг төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 5,286,921 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.От*******т холбогдуулан 8,286,921 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Д.От******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,286,921 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 5,286,921 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.От******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,286,921 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 5,286,921 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,540 төгрөгөөс 73,770 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 73,770 төгрөг, улсын төсвийн данснаас 73,770 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР