Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/01693

 

 

 

 

 

 

2025 02 25 197/ШШ2025/01693

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Твин тауэр- байр, ******* давхарт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн ******* тоотод оршин суух, Ня******* Дав******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,064,689.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Дав******* нь манай Есөн шижир инвест ББСБ ХХК -тай 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 2,399,800 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Н.Дав******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ Төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Н.Дав*******аас зээр төлөхийг удаа дараа зардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, харахад нэх сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул зээлийн гэрээний хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсан ба манай байгууллагаас зээлдэгчийн холбоо хамаарал бүхий хүмүүс рүү залгаж холбогдсон. Зээлдэгч өөрийн биеэр манай байгууллагад ирж оршин суугаа хаягийг тодорхойлж өгсөн ба шүүхэд хандан зээлийн хүүгээ зогсоолгох хүсэлтэй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2. 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Н.Дав*******аас: үндсэн зээл 2,399,800 төгрөгөөс 427,944.50 төгрөг төлж, үлдэгдэл 1,971,855.50 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 04-өөс 2025 оны 02 дугаар сарын 06-ныг хүртэл 1070 хоногийн үндсэн хүү 2,072,*******1.64 төгрөгөөс 1,208,886.53 төгрөг төлж, үлдэгдэл 863,245.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 159,388.83 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,994,489.44 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 64,000 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Н.Дав******* миний бие 2022.03.04-ний өдөр Есөн шижир инвест ББСБ ХХК-тай зээлийн гэрээ хийж зээл авсан. Нөгөө талтай зөвшилцөж 6 сарын хугацаанд 3,064,689.44 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болно. Сард 510,781.57 төгрөгөөр төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдврэлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч Н.Дав*******д холбогдуулан 3,064,689.44 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Н.Дав******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,064,689.44 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд сарын 510,781.57 төгрөгрөөр төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.Дав******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,064,689.44 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд сарын 510,781.57 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,000 төгрөгөөс 32,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 32,000 төгрөг, улсын төсвийн данснаас 32,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР